30-аад насны эрчүүдийн тухай 20 баримт

0

30-аад насны эрчүүд гэж гэж хэн бэ? гэсэн бүсгүйчүүдийн сонирхолыг татсан асуултын хариулт болгож нэгэн блоггерын эзний бичсэнийг сонирхуулъя.

Энд бид 30-аад настан гэдэгт 30+ гэсэн ойлголтыг агуулсан ба чухамхүү энэ л үед элдэв дадал зуршил, ертөнцийг үзэх үзэл нь гүйцэд бүрэлдэж дуусан, цаашид насан туршид нь амьдралын салшгүй нэгэн хэсэг нь болдог билээ.

30-аад насны эрчүүдийн тухай 20 баримт 1

1. 30 насны эрчүүд бид хүмүүст, тэр тусмаа эмэгтэйчүүдэд итгэх итгэл нь суларсан байх ба нэгэнт бүрэлдэн тогтсон өөрийн орон зайндаа шинэ хүмүүсийг ойртуулах тун дургүй.

2. Бид бүгдийг өөрийн хүчээр хийж дадсан учир бидэнтэй эхэлж ойртож танилцах нь тийм амар зүйл огт биш.

3. Бидэнд өөрийн гэсэн тогтсон үзэл бодол бий учир ихэнх үед яршигтай санагдана.

4. Бид амьдралыг өөрөөр харж эхэлсэн учир бүр ч илүү яршигтай.

5. Бид юу хүсэж байгаагаа сайн мэдэх бөгөөд “өөрийн бүсгүй” болгох шалгуур нь маш өндөр ба тэр шалгуурт тэнцэх хүн гэж байхгүй.

6. Бид үлгэр домгийн юм шиг сайн, сайхан нь биш бөгөөд хайр дурлалд “ардчилал” байх ёсгүй гэж үздэг учир “захирах, захирагдах ёсыг” илүү хүлээн зөвшөөрдөг нөхдүүд. Танд ийм “засаглал” таалагдах уу?

7. Бид рациональ буюу оюун ухааныг тэргүүнд тавьдаг учир сэтгэлийн хөдлөлд автан элдэв үйлдэл, шийдвэр гаргахгүй.

8. Хүн таних тал дээр гарамгай учир та ямар ч ааш аягаар өөрийгөө халхлавч ганцхан цагийн дотор таныг нэвт шувт харах болно. Гэхдээ танд эелдэг, тааламжтай хандсан хэвээр байна.

9. Бидний ихэнх нь эмэгтэй хүнээс айж, дөлж явах ба та бүхэн яаж “толгой эргүүлдгийг” мэдэх учир та бидний зүрхэнд хүрэхийн тулд томоос том тээг саадтай учрах болно.

10. Ходоодоор дамжих гээд ч нэмэр бага. Учир нь бид өөртөө бол хэнээс ч дутахгүй тогооч нар.

11. Бидэнд “ор дэрний” ажил бэрхшээл биш ба 30 жилийн амьдралаас олон зүйлийг олж авсан ба биднээс зөвхөн өнөөхийг шаарддаг хүнээр ч дутахгүй.

12. ”Ор дэрний” явдал хангалттай учир энэ ажлыг зугаа цэнгэл гэхээсээ илүү эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцааны нэгэн дээд хэлбэр гэж үзэх нь бий. Ийм хачин үзэл баримтлал танд хэрэгтэй гэж үү?

13. Бид бас л бусадтай адил, гэр бүл, үр хүүхэдтэй болох цаг боллоо.. гэх мэт элдэв шалдав зүйлийн тухай маш буурьтай, суурьтай ярих боловч бодит байдал дээрээ тийм биш. Хэрвээ үнэхээр тийм гэж үзсэн бол аль эрт тэр бүхнийг амжуулах байсан.

14. Бид ганцаар байхаас айдаг хүн биш харин ч ганцаараа байх сонирхолтой. Тиймээс танд бидэнтэй байх нь бас л “сонирхолтой” байх болов уу.

15. Бид амралтын өдрүүдээр өдөржин гэртээ байхаас огт төвөгшөөдөггүй учир та амралтын өдрүүдээр биднийг олж хардаггүй байх.

16. Эрчүүд л ингэх тэгэх ёстой гэсэн үгийг сонсоод мушийх бөгөөд хэнд, юунд, ямар өртэй вэ гэдгээ мэдэх хүмүүс. Ямар ч байсан танд л биш.

17. Бид ёс суртахуун, гэм буруугаа ойлгох тал дээр ер нь хатуурсан хүмүүс. Бидэнд нус нулимс, амлалт, гоморхол, айлгүйтэл, таны жүжигчилсэн сул дорой эмэгтэйн дүр, гэнэн болох гэсэн дүр төрх ер нөлөөлөхгүй ба таны ямар ч “тоглолтыг” дор нь мэдэх болно. Богино банзал ч нэмэр байхгүй.

18. Чи сэтгэлгүй, хүйтэн дотортой… зэрэг үгсийг маш тайван хүлээж авна.

19. Чи эр хүн биш гэсэн үг ч гэсэн биднийг тэгж ихээр зовоохгүй.

20. Бидний арьс маш “зузаарсан” ба юуг ч үл тоох болно. Тэр ч битгий хэл амьдралыг ч тоохгүй байхаас сийхгүй толгой.

 

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/21 at 19:35

    30 hvreheere hvn bish robot bolchdog ymu haashaa ym shal teneg hudlaa vg bn

  2. 30-tai.

    2015/11/21 at 22:28

    Yor ni neg ih hudlaa ium alga bainaa

  3. Зочин

    2015/11/22 at 04:08

    Сэтгэгдэл * za barag l

  4. Зочин

    2015/11/22 at 15:08

    Сэтгэгдэл ortoi bna shuberno bol unen ih bna

  5. Зочин

    2015/11/22 at 19:08

    Bi arai ert 30 hursen hunuu setgelgeetei bolson yum bna amidrald tern ch deerdeee nali nali gj yvah nas duuslaa humuusee ene Amidraliig bodohoor denduu boginhon yum

  6. Зочин

    2015/11/25 at 15:28

    ixenx ni unen bainaa. xarin 30 xurcheed gants bie yavdag ntr ni xovordoo.

  7. zochin

    2016/02/01 at 11:58

    Zov shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *