Энэтхэгийн нэгэн дунд сургуулийн сурагчид муу дүн тавьсан багш нарыгаа модонд хүлж байгаад зoджээ

0

Муу дүн авч сэтгэл дундуур явах үе бидэнд байсан ч түүнийхээ төлөө хэн нэгнийг буруутган хүлж байсан удаа үгүй билээ. Тэгвэл Энэтхэгийн Жарканд мужийн Думка дүүргийн нэгэн сургуулийн сурагчид муу дүн авсан нь багш нарынх нь буруу гэж үзжээ.

Өнгөрөгч 8-р сарын 29-ны өдөр багш гэх гурван эр модонд улаан олсоор хүлүүлсэн байгаа бичлэг цацагджээ. Тэднийг сурагчийн дүрэмт хувцастай хүүхдүүд хүрээлэн зогсох бөгөөд муу дүн авсандаа багш нараа буруутгаж буй нь яг л “ Children of the Corn” киног санагдуулам байх ажээ.

Бичлэгийн үеэр нэгэн хөвгүүн “Би энэ бичлэгийг маш олон хүмүүст үзүүлж алдартай болгоно” хэмээн хэлж буй нь сонсогдож буй юм. Тус үйл явдлын үеэр багш нар гэмтэж бэртсэн талаар мэдээлэл байхгүй бөгөөд цaгдаагийн байгууллага шалгалт явуулж байгаа хэмээн мэдэгджээ.

“Free Press Journal” хэвлэлийн мэдээллэж буйгаар багш нарын нэг нь сурагчид шалгалтын дүнд нөлөөлсөн гэж үзээд ийм үйлдэл гаргасан хэмээжээ. Гэвч шалгалтын материалыг багш нар бус хичээлийн эрхлэгч засдаг тул энэ нь боломжгүй зүйл гэсэн тайлбар хийжээ.

Сургалтын менежер Сурендра Хебрам сурагчдаас чухам юу болсон талаар асуухад хийсэн зүйлдээ тохирсон дүн аваагүй, түүндээ ямар нэгэн тайлбар мөн багш нараасаа аваагүй учраас ийм зүйл хийсэн гэж тайлбарласан хэмээжээ.

Харин цaгдаагийн байгууллага шалгалт явуулах үеэр тус сургуулийн зүгээс ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй бөгөөд сурагчдын цаашдын ирээдүйд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай тул тэдний талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй хэмээн татгалзсан гэжээ. Уг хэргийг үйлдсэн 11 сурагч анги төгсөх шалгалтдаа DD буюу муу үнэлгээ авч унасан байсан аж.

8
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.