Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд

2

Германчууд амжилттайгаар Европыг эзэлж авсан боловч Улаан арми, түүний холбоотнуудад ялагдал хүлээсэн юм. Энэ хугацаанд Германчууд дайныг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд шинэ зэр зэвсгийг боловсруулах ажлыг огт орхиогүй. Нацист зохион бүтээгчдийн санаачилсан гайхамшигтай зэр зэвсгийн танилцуулгыг Weapons of WWII сэтгүүлд нийтэлснийг та бүхэнд товчлон хүргэж байна.

Horten Ho 229 нисдэг далавч

Horten Ho 229 бөмбөгдөгч онгоцыг нисдэг далавч хэмээн нэрлэсэн ба 15,000 метрийн өндөрт ниссэн бөгөөд бараг 1 тонн орчим зэвсгийг тээвэрлэн цагт 600 км хурдтай нисэх чадалтай.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 1

Хоёр турбореактив хөдөлгүүртэй бөмбөгдөгч онгоц анхны нислэгээ 1944 онд үйлдсэн. Тухайн үед радарт бараг баригдахгүй анхны онгоцонд тооцогдож байсан ч дараа дараагийн туршилтууд амжилтгүй болжээ. Жишээ нь туршилтын гуравдугаар нислэгийн үеэр нэг хөдөлгүүр шатсан бөгөөд нисгэгч онгоцоо аврахыг оролдсон ч бүтэлгүйтжээ. Horten сүйрсэн юм.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 2

“Фриц-Х” удирдлагатай тэсрэх бөмбөг

Удирдлагатай тэсрэх бөмбөг хийх анхны төслийг Крамер профессорын удирдлага дор Нислэгийн туршилтын хүрээлэнд 1938 оноос эхлүүлжээ. Гол зорилго нь дайсны том усан онгоцыг сөнөөх ёстой байлаа. Анхны туршилтыг Италийн Фоже полигонд 1942 онд хийжээ.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 3

Эхний ээлжид бөмбөгийг маш өндрөөр үнэлж байсан боловч эцэст нь татгалзаж эхэлжээ. Учир нь цөөн тооны нисэх онгоц л уг бөмбөгийг тээвэрлэх хүчин чадалтай байсантай холбоотой юм.

Бас нэгэн хувилбар бол бөмбөгийг удирдахад дайсны радио долгион саад болж удирдаж чадахгүйд хүрсэн гэсэн байдаг. Шинэ зэвсгийн төслийг 1944 онд зогсоожээ.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 4

“Вассерфаль” пуужин

Дэлхийн хамгийн анхны “газар-агаар” ангилалын зенит пуужин юм. Пуужин 1943-1945 оны хооронд зохион бүтээгдсэн, нийт жин 4 тонн орчим. 20 км-ийн өндөрт байгаа байг онох чадвартай. Энэ төрлийн пуужингаар бүхэл бүтэн нисэх ангийг устгах боломжтой гэж үздэг байв. Баруун Европт өрнөж байсан дайныг Германы талд эргүүлж болох цорын ганц зэвсэг байлаа хэмээн шинжээчид үзсэн байна.

Гитлерийн хувьд “Вассерфаль” пуужинг хамгаалах бус устгах зэвсэгт тооцсон тул үйлдвэрлэлийг зогсоожээ.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 5

Алсын удирдлагатай мини-танк

150х85х56 см хэмжээтэй мини-танкыг “цох” гэдэг, хоёр цахилгаан мотороор ажилладаг цахилгаан утсаар алсаас удирдана. Мини-танкны дотор удирдлагатай холбох урт кабельтай. “Цох “ дайсны танк болон явган цэрэг хүртэл тэсрэх бодис тээвэрлэх үүрэгтэй. Анхны цахилгаан хөдөлгүүр нь өртөг өндөртэй байсан тул бензинээр ажилладгаар сольжээ.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 6

Мини-танкны хэрхэн ажиллаж байсныг эндээс харна уу.

Messerschmitt Me.163 «Комета» пуужин сөнөөгч онгоц

1930-аад онд Герман улс 960 км/цаг хүртэл хурдлах чадалтай пуужин сөнөөгчийг бүтээжээ. Харьцуулалт: Америкийн Р-51 Mustang–ийн дээд хурд 708 км/цаг байлаа.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 7

Байлдааны анхны нислэгээ 1944 онд хийсэн. Бусад онгоцноос хурдаараа ялгарч байсан хэдий ч “пуужин”-гийн хувьд амжилт үзүүлсэнгүй. Үйлдвэрээс гарснаас хойш цөөн тооны нислэг үйлдсэн, 10 (зарим хувилбараар 11) онгоц сөнөсөн гэсэн тоо байдаг.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 8

“Дора” болон “Густав” их буу

1930-аад оны сүүлээр нацистууд дайсны фортификац зэвсэглэлийг устгах зориулалттай галт тэрэгний замаар явах “Дора” болон “Густав” их бууг зохион бүтээжээ.

Аварга том их бууг тусгайлан бэлдсэн гал тэрэгний платформоор тээвэрлэнэ. Нийт жин нь 1300 гаруй тонн. Байлдааны талбарт зэвсгийг ажиллуулахын тулд 5000 цэрэг ажиллана. 45 гаруй км-ын зайд байгаа байг онох чадвартай.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 9

Их бууны сумны жин 6 тонн орчим. Их буугаар буудахад хотын нэг хорооллыг ор мөргүй устгах чадалтай байсан боловч их бууг 2-р дайны үед цөөхөн ашигласан.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 10

“Маус” болон “Ратте” танк

Бас нэгэн аварга том байлдааны зэвсэг. Тухайн үеийн хамгийн том танкыг 1942-1945 онуудад Фердинанд Поршегийн удирдлагаар зохион бүтээж байжээ. Танкны нийт жин 188 тонн.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 11

“Маус” танк Гитлерийн санаанд хүрч байсан боловч бас л амтат хоол болж чадсангүй. Ингээд “Маус”-аас том “Ратте”-г зохион бүтээв. Шинэ танкыг инженер Эдвэрд Гроттегийн удирдлага дор зохион бүтээсэн бөгөөд хуучнаасаа хэдэн тонноор хүнд, урт нь 35 метр байжээ. Сонирхуулж хэлэхэд, ижил төрлийн танк болох ТГ-5-ыг зохион бүтээх төсөл ЗХУ-д 1931 оноос хэрэгжиж байлаа. Төслийн удирдагч нөгөө л Гротте, тиймээс “Ратте”-г анхны санаан дээрээ үндэслэж хийсэн гэсэн яриа ч байдаг юм.

Аварга том танкны гайхуулах зүйл бол түүний тавьсан сумны устгах талбай байлаа, даанч манёврын (гүүр, замаар явах боломжгүй) хувьд асуудалтай байв. Энэ танкыг зөвхөн зэр зэвсэг хэмээн тодорхойлохоос гадна ирээдүйгээс ирсэн фантастик гэмээр санагдана.

“Маус”-ын харагдах байдал

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 12

Дайны төгсгөл дөхөж ирэхэд нацистуудын шинээр зэр зэвсэг хийх санаа нь улам уран зөгнөл тал руугаа дөхөж ирсэн. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй Гитлер 1945 онд цоо шинэ сөнөөгч онгоц хийхийг шаарджээ.

Хейнкель-162 сөнөөгч онгоц

Сөнөөгч онгоцны хурд цагт 900 км хүрч байсан бөгөөд тухайн үеийн хамгийн хурданд тооцогдоно. Харамсалтай нь ийм хурдтай онгоц жолоодох нисгэгч тухайн үеийн нацистын нисэх хүчинд ховор байсан нь ойлгомжтой. Тийм учраас онгоцны жолооны ард залуу гитлерюгендыг суулгахаар болж онгоцоо “Ардын” хэмээн нэрлэв. Балчир хүүхдүүдийг супер хурдтай онгоц жолоодох галзуу санаа нь Гитлерийн сүүлийн удаа хэрэгжсэн мөрөөдөл юм.

Дэлхийн 2-р дайнд Германчуудын амжилт олж чадаагүй зэвсгүүд 13

Онгоцыг үйлдвэрээс шуурхай гаргахыг шаардсаны улмаас онгоцонд алдаатай, дутуу хийгдсэн зүйлүүд их байсан тул осол их болж залуу нисгэгч нар үхсэн баримтууд байдаг.

Аварга, хүчтэй зэвсгүүд нь нацист дарангуйлагчийн ганц мөрөөдөл нь биш ээ. Гитлерт хотжуулах санаа хүртэл төрж байсан юм. Жишээ нь, тухайн үеийн Берлиний суурин дээр аварга том хот байгуулах, тэр нь “Дэлхийн хаант эзэн”-ийн төв болно гэж байжээ.

70
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

30 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/22 at 10:56

    Zurgandeer baiga tank maus bish E-1000

  2. Зочин

    2015/09/22 at 12:07

    maus P-1000 шт

  3. Зочин

    2015/09/22 at 12:39

    Ter uyed radart xaragdaxgui ongots xogjuulj baisan gedeg xudlaa. Radart barigdaxgui texnologi bitii xel radariin texnologi ni uuruu dunguj xugjij baisan tsag. Body-wing xelberiin ongots xugjuulex oroldlogo baisan gedgeeree odoogiin B-2 bumbugdugchtei tustei zagvartai baigaa yum. Ternees Stealth texnologj enend xamaagui.

  4. Зочин

    2015/09/22 at 13:01

    нийтлэл гарч ирэхгүй байна ??

  5. Зочинw

    2015/09/22 at 14:54

    Maus ni ch maus bnaa e100 bol shal uur shuudee arai ch jijighen bdg yum

  6. Зочин

    2015/09/22 at 15:11

    2r daini uud einstein, tesla nar hamtarch stealth technologiig hugjuulj bsn shuudee..

  7. Battulga Battulga

    Battulga Battulga

    2015/09/22 at 15:53

  8. Battulga Battulga

    Battulga Battulga

    2015/09/22 at 15:53

  9. Battulga Battulga

    Battulga Battulga

    2015/09/22 at 15:53

  10. Battulga Battulga

    Battulga Battulga

    2015/09/22 at 15:53

  11. Battulga Battulga

    Battulga Battulga

    2015/09/22 at 15:53

  12. Battulga Battulga

    Battulga Battulga

    2015/09/22 at 15:53

  13. Battulga Battulga

    Battulga Battulga

    2015/09/22 at 15:53

  14. Battulga Battulga

    Battulga Battulga

    2015/09/22 at 15:53

  15. Battulga Battulga

    Battulga Battulga

    2015/09/22 at 15:53

  16. Badrakh Munkhbadrakh

    Badrakh Munkhbadrakh

    2015/09/22 at 17:32

    Агуу юм аа

  17. Badrakh Munkhbadrakh

    Badrakh Munkhbadrakh

    2015/09/22 at 17:32

    Агуу юм аа

  18. Badrakh Munkhbadrakh

    Badrakh Munkhbadrakh

    2015/09/22 at 17:32

    Агуу юм аа

  19. Badrakh Munkhbadrakh

    Badrakh Munkhbadrakh

    2015/09/22 at 17:32

    Агуу юм аа

  20. Badrakh Munkhbadrakh

    Badrakh Munkhbadrakh

    2015/09/22 at 17:32

    Агуу юм аа

  21. Badrakh Munkhbadrakh

    Badrakh Munkhbadrakh

    2015/09/22 at 17:32

    Агуу юм аа

  22. Ambagai Eebii

    Ambagai Eebii

    2015/09/22 at 18:55

    delhiin tuuhendeh hamgiin tom ih buu gesen bdag bh

  23. Ambagai Eebii

    Ambagai Eebii

    2015/09/22 at 18:55

    delhiin tuuhendeh hamgiin tom ih buu gesen bdag bh

  24. Ambagai Eebii

    Ambagai Eebii

    2015/09/22 at 18:55

    delhiin tuuhendeh hamgiin tom ih buu gesen bdag bh

  25. Ambagai Eebii

    Ambagai Eebii

    2015/09/22 at 18:55

    delhiin tuuhendeh hamgiin tom ih buu gesen bdag bh

  26. Ambagai Eebii

    Ambagai Eebii

    2015/09/22 at 18:55

    delhiin tuuhendeh hamgiin tom ih buu gesen bdag bh

  27. Зочин

    2015/09/22 at 19:57

    ter Maus bish P 1000 landkreuzer gdg germanchuudiin hiih gj bsn tank shuu de p1000 iig germanchuud hiij chadaaQ harin ter deed tald bga ni jinhen Maus gdg tank.

  28. Зочин

    2015/09/25 at 18:43

    iim ih zuiltei bj yagaad delhiin 2 r daind yalaaguy ym bol

  29. Зочин

    2017/05/25 at 15:12

    зураг дээр буй танк E-1000 ч биш Panzerkampfwagen VIII буюу MAUS монголруу орчуулбал хулгана гэхдээ 2 танкны зурагны зааварыг сольчихсон байна. P-1000 RATTE гэж Blueprint дээр байсан бас нэмж хэлэхэд E-1000 гэсэн танк байгаагүээ E-100 буюу TIGER III (ойролцоогоор 150 тонн MAUS-ийг бодвол арай жижигхэн байсан)

  30. ТҮҮХ СОНРИХОГЧ

    2017/11/06 at 22:06

    3-рейх мандтугай (hail tirth reich)
    Дээрх бүх зэвсгүүдийн дийлэнх санаануудыг гуравдугаар рейхын ананербе байгууллага гаргасан бөгөөд нацистын нисдэг тавагны санааг ч бас ананербе гаргасан билээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *