“Xopom Puzzle №1” зураг эвлүүлэх тэмцээний ялагч Вайтлотус ХХК-с шагналаа гардан авлаа

0

“Xopom Puzzle №1” зураг эвлүүлэх тэмцээний ялагч Вайтлотус ХХК-с шагналаа гардан авлааXopom.com сайтаас зохион байгуулсан “Xopom Puzzle №1” зураг эвлүүлэх тэмцээн нь 2013 оны 10-р сарын 08-ны өдрөөс 2013 оны 10-р сарын 18-ны өдрийг хүртэл амжилттай явагдаж тэмцээний ялагчдаа тодруулаад байгаа билээ. 

Энэхүү тэмцээнд хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Вайтлотус ХХК-ийн дотооддоо үйлдвэрлэдэг “Геркулес” бүтээгдэхүүний зургийг хамгийн богино хугацаанд, хамгийн бага нүүдлээр эвлүүлсэн Улаанбаатар Төмөр замын удирдах газрын инженер Г. Ууганбаяр ялагчаар тодорч, “Геркулес” илчлэг амттан болон бусад төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн цуглуулга бүхий шагналын эзэн боллоо. 

Дашрамд дурьдахад, Вайтлотус ХХК-ийн дотооддоо үйлдвэрлэдэг “Геркулес” бүтээгдэхүүн нь шоколадтай ба үзэмтэй гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэгддэг ба ямар ч химийн хольцгүй, бор сахараар амталсан, 7 төрлийн байгалийн үр тариа бүхий холестерүлгүй бүтээгдэхүүн юм.

Геркулес илчлэг амттан
– Үр тарианы нэвс нь хүний бодисын солилцоог хэвийн болгох, бие организм дахь хор, хүн метал, давсыг гадагшлуулдаг, цус багадалтын үед хэрэглэхэд тохиромжтой. Уураг, тос, нүүрстөрөгчөөр баялаг тул хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулдаг.
– Арвайн нэвс нь хоолны шингэцийг сайжруулдаг ба эмчилгээний дараах нөхөн сэргээлтийн үед хэрэглэхэд тохиромжтой. Дархлаа сайжруулдаг.
– Үзэм, самар нь кали, марганец, кальци төмөр зэрэг эрдэс бодисоор баялаг учир зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж биемахбодын дархлаа сайжруулдаг.
– Кокос самарын сүү нь E, C, B-н төрлийн витаминаар баялаг, нүдний хараа сайжруулдаг. Мөн арьсны, үсний бүтцийг сайжруулж арьсыг чийглэг болгож залуужуулдаг.
– Гүнждийн үр нь цусан дахь холестериныг бага хугацаанд их хэмжээгээр багасгадаг, аливаа хавдарыг урьдчилан сэргийлдэг. Гүнждийн үр нь B, C, E, A витаминаар баялаг ба фосфор, магни, төмөр, кали, кальцаар баялаг. Гүнждийн үрийн тосыг хүний биеийн хор гадагшлуулагч гэж нэрлэдэг юм.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *