Шинжлэх ухааны тайлагдашгүй 10 нууц

1

Сонирхож буй зүйлийнхээ хариултыг авахын тулд дэлхий ертөнцийг бүхэлд нь судалсан шинжлэх ухаанаас хариултыг нь хайдаг. Гэхдээ бүх зүйлийн хариултыг мэдэх боломжгүй. Зарим зүйлийг тайлбарлах боломжгүй байдаг бөгөөд одоог хүртэл эрдэмтдийн хариулж чадаагүй 10 асуултыг та бүхэндээ сонирхуулья.

Муур хүржигнэх

Муур тааламжтай байх үедээ хүржигнэж дуугардаг. Гэхдээ муур яаж ингэж дуугардгийг хэн ч мэдэхгүй. Муурны хоолойд ийм дуу авиа гаргаж болохоор онцгой содон гэхээр зүйл огт байхгүй. Сонирхолтой нь муурыг хүржигнэх үед зүрхнийх нь цохилт болон амьсгалыг нь сонсох боломжгүй байдаг ба хүржигнэж буй байдал нь агаар гаргаж байна уу эсвэл оруулж байна уу гэдгийн аль нь гэдгийг ч мэдэх боломжгүй байгаа юм.

Муур чичирхийлсэн дуу хоолой гаргаж буй нь бидэнд хүржигнэж байгаа юм шиг сонсогддог гэж эрдэмтэд үздэг. Мөн судалгааны хүрээлэнгийнхэн, муурны хүржигнээн тодорхой давтамжтай бөгөөд шархны эдгэрэлтийг хурдасгах, нөхөн сэргээдэг болохыг тогтоожээ. Тиймээс муур бол гайхалтай эмч юм.

 

Яаж бий болсон нь тодорхойгүй зүйлс

Эрдэмтдийн олон жилийн турш нууцыг нь тайлах гэж оролдож байгаа зүйлсийн нэг юм. Манай гариг дээрх маш олон ан амьтан, ургамал хаанаас яаж бий болсон нь тодорхойгүй байдаг. Тэдний өвөг дээдэс гэж байсан бөгөөд хувьсан өөрчлөгдөж бий болсон гэж үздэг ч энэ нь шинжлэх ухааныг мухардалд хүргэдэг.

Жишээ нь 2 нутагтан. Яг ямар төрлийн загас 2 нутагтныг бий болгосон гэдэг нь тодорхойгүй байдаг. Хэдэн арван төрөл зүйл бий. Мөн үлэг гүрвэлийг мөхөлд хүргэсэн сүйрлийн дараа (65 сая жилийн өмнө) ижил төрлийн хэд хэдэн хөхтөний бүлэг бий болсон байдаг.

 

Үхэрт байдаг соронзон луужин

Энэ үнэхээр гайхалтай хэдий ч хүн бүр үүнийг мэддэггүй. Google Earth бий болохоос өмнө хэн ч үүнийг мэддэггүй байсан.

Энэ үйлчилгээ гарснаар бэлчээрт буй мянга мянган үхрийн зургийг авах болсон ба (яагаад гэдгийг асуух хэрэггүй) энэ нь үнэхээр хачирхалтай хэв маягийг нээсэн юм. Бүх үхэр өвс идэж байхдаа болон ус ууж байхдаа толгойгоо хойд зүг рүү юм уу өмнөд зүг рүү харуулсан байсан. Мэдээж энэ нь цаг агаарын, байршлын ямар ч нөхцөл байдлаас үл хамаарч байсан юм.

 

Харанхуйн матери

Харанхуйн матери орчлон ертөнцийн 27%-ийг бүрдүүлдэг. Галактикийн захаар орших одод нь төвөөр орших оддоос илүү удаан тойрон эргэлдэх ёстой байдаг. Харин харанхуйн матери буюу үл харагдах масс нь оддын байршлаас үл хамааран ижил хурдаар эргэлддэг. Гэрэл нэвтрүүлдэггүй.

Эхний таамаг нь 60 жилийн өмнө гарсан бөгөөд одоог хүртэл яг батлагдаагүй байгаа юм байна.

 

Нарны аймгийн хэдэн гариг байдаг вэ?

Дэлхий ванг гариг гэж тооцохгүй гэж үзсэн учир Нарны аймгийн 8 гаригтай гэж явдаг. Гэхдээ нарны аймаг бидний бодож байгаагаас илүү том бөгөөд нээгдээгүй олон гараг бий. Буд гариг болон нарны хооронд дэндүү хурц гэрэлтэй, харин нар Тэнгэрийн ван хооронд дэндүү харанхуй байдаг.

Дэлхий вангаас цаашхи хэсгийг Койперийн бүс гэж нэрлэсэн бөгөөд энэ бүсээс цаашхи хэсэгт эрдэмтэд Дэлхий ван шиг гаригийг өдөр бүр нээж олдог. Зарим нь илүү том ч байдаг. Койперын бүсэд маш том ангал, зай байгааг эрдэмтэд анзаарсан. Энэ хэсэгт хэмжээгээрээ Ангараг болон Дэлхийтэй дүйцэхүйц гараг байж магадгүй бөгөөд чулуугаар хүрээлэгдсэн тул мэдэгдэхгүй байгаа гэж эрдэмтэд үздэг. Тиймээс эрдэмтэд сурах бичгүүдэд нарны аймаг хэдэн гаригтай талаар байн байн бичих шаардлага гардаг аж.

 

Хүмүүс яагаад эрхий хуруугаа гозойлгодог вэ?

Ихэнх хүмүүс яагаад зүүн гарнаасаа илүүтэйгээр баруун гараа ашигладаг болохыг эрдэмтэд судалсан байна. Гэхдээ яагаад ингэдэг болохыг ойлгож чадаагүй.

Ихэнх хүмүүс баруун гараа (70-95%), цөөн хувь нь зүүн гараа (5-30%) ашигладаг. Мөн 2 гарын аль алинаар нь үйлдэл хийдэг хүмүүс ч байдаг.

Баруун болон зүүн гарын алиныг нь ашиглаж байгаа нь хүний генээс хамаарч буй гэдэг нь батлагдсан ч зүүн гараа ашиглаж буй “зүүн ген” нь тодорхойгүй байгаа юм. Орчин нөхцөл нь гараа хэрхэн сонгоход нөлөөлдөг гэсэн баримт ч бий. Багш нар сурагчдад баруун гараа ашиглахыг заадаг болохоос биш зүүн гартаа үзэг барихыг заадаггүй.

 

Арслан зааны үхэл

Дэлхий дээр амьдарч байсан аварга биет амьтан бол арслан заан юм. 10 мянган жилийн өмнө устаж үгүй болсон бөгөөд эрдэмтэд яагаад гэдгийг тайлбарлаж чаддаггүй.

Зарим нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж устсан гэж үздэг бол зарим нь хоол хүнсний хомсдолд орсон гэж үздэг.

Аляскийн эрдэмтэд заримдаа арслан заан олдог бөгөөд тэдний ходоодонд эсвэл аманд нь боловсруулагдаагүй ногоо байдаг. Тиймээс тэд зүгээр л хоол идэж байгаад устсан гэдгийг баталж байгаа юм. Харин юунаас болсныг нь тогтоогоогүй.

 

Бид яагаад зүүдэлдэг вэ?

Зүүд бол зүгээр л хүний тархи, сэтгэцийн гаргаж буй дүр зураг гэж үздэг хүмүүс байхад гүн гүнзгий утга агуулгатай бөгөөд хүсэл, асуудал, туршлагыг илэрхийлдэг гэж үзэх хэсэг хүмүүс ч байдаг. Гэхдээ яагаад зүүдэлдгийг нотлох хангалттай баримт байхгүй. Төхөөрөмж ч байхгүй.

Зүүд судалдаг тусгай шинжлэх ухаан байдаг ба онейрологи гэж нэрлэдэг. Энэ салбарын эрдэмтэд зүүдний цаана хүмүүсийн оюун санааны ухамсарт ямар нэгэн далд зүйл бий гэдэгт итгэдэг.

 

Сансрын чимээ

2006 онд залуу оддыг судлах судалгааны ажилд нэгэн том саад учирсан нь ойлгомжгүй, тайлагдашгүй дуу чимээ байсан юм. Судлаачид энэ юун чимээ болохыг ойлгоогүй.

Дуу чимээ сансрын уудмаар тархаж байсан бөгөөд хаанаас гарч буйг тодорхойлж чадаагүй. Яагаад дуу чимээ гарч байна вэ? Гагцхүү энэхүү дуу чимээ нь оддоос биш, сансрын бусад биетээс ч бас биш гэдгийг тэд тогтоож чадсан байна.

 

Хүн бүр өөр өөр бүлгийн цустай байдгийн шалтгаан

Шинжлэх ухаан цусны маш олон бүлэг байдгийг мэддэг ч яагаад хүн бүр өөр өөр бүлгийн цустай байдаг, өөр бүлгийн цус нь хувьсалд ямар үүрэг гүйцэтгэдгийн учрыг олж чадаагүй байгаа юм.

Хүний цусанд адил нэртэй антиген ба антибиет байдаггүй. Тиймээс энэ хоёрын хослолыг цусны бүлэг гэж ялгадаг. Антиген яагаад өөр өөр байдгийг эрдэмтэд мэддэггүй. Аль бүлгийн цустай байхаас шалтгаалж өвчин эсэргүүцэх дархлаа харилцан адилгүй байдаг гэдгийг л тэд мэддэг.

Жишээ нь, 3-р бүлгийн цустай хүн Е коли буюу гэдэсний савханцрын халдвараар гэдэсний савханцрын халдвараар өвчлөмтгий, харин 0 бүлгийн цустай хүн хумхаа өвчнөөр өвчлөмтгий байдаг.

66
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *