Онлайн дуудлага худалдааны eBay корпорацийн оффис [12 зураг]

0

Онлайн дуудлага худалдааны eBay корпорацийн оффис [12 зураг]


“Connecting buyers and sellers globally.”, “What ever it is, you can get it on eBay.”, “Buy it, sell it, love it” гэсэн уриа лоозонг дэвшүүлж ажилладаг хэрэглэгчээс хэрэглэгчид үйлчлэх интернэт үйлчилгээг үзүүлдэг онлайн дуудлага худалдааны eBay корпораци нь 1995 оны 9-р сарын 3-нд үүсэн байгуулагдсан. 2010 оны байдлаар 17.700 ажилтантай байсан тус корпорацийн Канадын Ванкувер, Калифорний Сан Жосе хотууд дахь дөрвөн оффисын загварыг Чикаго хотноо байрладаг Valerio Dewalt Train Associates хэмээх архитектурын пүүс хийж гүйцэтгэсэн байна.Нэг мастер төлөвлөгөө, хоёр хотхон, нэг хэрэглэгчдэд үйлчлэх төв хэлбэрээр хийгдсэн энэхүү дөрвөн оффисын нэгнийх нь дотоод заслыг хэрэглэгч та бүхэнд фото зураг хэлбэрээр танилцуулъя. Бүтээлчээр ажиллаж хөдөлмөрлөхөд туйлын таатай, тав тухтай байдлаар төлөвлөгдсөн энэхүү оффисын заслыг харуулсан зурагнууд барилгын дотоод заслын чиглэлээр ажиллаж суралцдаг хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл болж чадна гэж итгэж байна.Оффисын дотор байрлуулсан тавилга хэрэгсэл нь бүгд энгийн, салангид загвартай учир eBay-гийн багийнхан ажиллах орчноо хүссэн хэлбэрээрээ өөрчилж, зохион байгуулж болох боломжтой болсон байна. Уян хатан шинж чанарыг агуулсан энэ засал нь тасгууд хоорондын харилцан холбоо, хамтын ажиллагааг батжуулахад туслах ажээ. Заслын төлөвлөлтийн ажил тус корпорацийн 5000 гаруй ажилтнаас оффисын дотоод засал ямар байвал илүү тохь тухтай, тааламжтай байх вэ гэсэн санал асуулгыг авснаар эхэлсэн байна. Тэд бараг бүгдээрээ нэгэн дуугаар албан бус харилцаанд зориулагдсан телефон утасны бүхээг байх шаардлагатай тухай хэлсэн тул энэ саналыг төлөвлөлтөндөө тусгаж өгчээ. Түүнчлэн уулзалтын, төслүүд дээр ажиллах, амралтын гэх мэт өрөөнүүдийг ч сайтар тунгаан шийдсэн байна. Ингээд төлөвлөлтийн үр дүн болсон оффисын дотоод засал хийгдсэн бөгөөд өөр өөр салбар тасгуудын харилцаа холбоог дээд зэргээр нэмэгдүүлсэн, тав тухыг алдагдуулалгүйгээр ажилчдын нягтралыг нэмэгдүүлж, орон зайг зөв зохистой, бүрэн дүүрэн ашигласан дараах засал хийгджээ. Мэдээж хэрэг оффис дахь гэрэл гэгээтэй, эерэг уур амьсгал нь бүтээлч байдалд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл учир eBay-гийн ажилтнууд маш сэтгэл дүүрэн байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. tmra

    2011/08/07 at 14:01

    oo nice

  2. Crunch

    2011/08/07 at 14:08

    goy ym a

  3. SoL0

    2011/08/07 at 14:10

    nize

  4. tuulaixan

    2011/08/07 at 14:13

    лайтай газар ажил хийдэг юм байна ш д. Нэг ийм газар ажилд орчих юмсан

  5. Suiton

    2011/08/07 at 14:18

    goy imaa

  6. BA3

    2011/08/07 at 16:05

    bas l goy gazar ajlaa hiidiin bn

  7. CrEEeeZZZ

    2011/08/07 at 16:27

    wow :-)

  8. Sfile

    2011/08/07 at 17:35

    Chakderzaw!!!!!

  9. Зочин

    2011/08/07 at 18:20

    renderlesen zurag bn. 3ds max yumuu cinema 4d deer zursan bh..

  10. chechnya

    2011/08/08 at 11:26

    lag yumaa

  11. badraa_27

    2011/08/08 at 11:37

    Гоё юм байна өө

  12. Turbayar

    2011/08/08 at 18:15

    gaihaltaio

  13. coralqq

    2011/08/14 at 16:56

    энд ажилладаг болч… гоё бхку юу

  14. BeCk2112

    2011/08/15 at 01:56

    GooGle FaceBook 2-n office-g guitsehgui yum bna oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *