Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд

0

Цөөн тооны уран бүтээлчид хуванцар шигтгэмлээр бүтээл хийх  нь хүндрэлтэй биш гэж хэлсэн байдаг. Уран бүтээлч Kevin Champeny өөрийн урландаа өвөрмөц ер бусын загвараар итгэмээргүй бүтээлүүдийг хийсэн байна. Тэрээр “Би баримлаа сийлбэрийн арга эс бол пиксел хоёрын хоорондын харьцаанд тулгуурлан ерөнхий дүрээ бүтээж шигтгэмэл байдлыг сонгосон” гэж тэр өөрийн Tumblr хуудсандаа бичжээ.

“Sweet Pysanka” 8,500 ширхэг уретан чихэр

Pysanka гэж нэрлэдэг Украйны уламжлалт Улаан өндөгний баярын өндөгнөөс үндэслэн энэхүү бүтээлээ урлажээ. 2014 онд Нью-Йорк хотноо зохиогдсон Faberge компаниас ивээн тэтгэдэг “BIG EGG HUNT” наадамд Champeny “Sweet Pysanka”-г бүтээжээ. Харин түүний хамтран бүтээгч хэлэхдээ “Хүмүүс үүнийг хараад баяр баясгаланг олж харахад оршино учир нь гайхамшигтай тод чихэр болон амттануудыг хослуулан нийлэг чихрийг шигтгэсэн” хэмээн дурсжээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 1

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 2

“Гавлын яс”

Champeny энэ бүтээлдээ 35,000 гаруй цэцгээр 60 см өргөнтэй, 48 см өндөртэй гавлын ясыг шигтгэсэн байна. Тэрээр эхнээсээ дуусах хүртэл нилээд хэдэн сар ажиллажээ. Маш уран сэтгэмжтэйгээр загварыг гаргаж түүндээ тохирсон хэмжээтэй цэцгийн хэсгүүдийг тавьж бэлэн болох хүртлээ 2-3 сарыг зарцуулжээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 3

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 4

“Сарнай”

Энэхүү өвөрмөц бүтээл нь 15,000 гаруй гар цутгамал уретан чихрийг шигтгэсэн бөгөөд энэ нь 34 кг жинтэй юм байна. “Хэрэв та өмнө нь аймшигтайгаар бялуурч байсан бол миний нялуун хэрнээ амтлаг энэ чихрийг амталж үзсэн гэсэн үг” хэмээн Champeny дооглонгуй хэлжээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 5

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 6

“Бейсболын нүүр царай”

Энэхүү бүтээлдээ Derek Jeter-ийн хөргийг маш олон тооны жижигхэн бейсболийн бөмбөгөөр урлан бүтээжээ. Тэрээр 10,000 гаруй өчүүхэн жижиг, өнгө өнгийн бейсболийн бөмбөгийг пиксел хэлбэрээр гайхалтай дүрсэлж чаджээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 7

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 8

“Hot Wheels”

Champeny бодит тоглоомон машинуудыг ашиглаж есөн тохой өргөн, 249 кг жинтэй Hot Wheels логог хийжээ. Ингэхдээ 5000 гаруй тоглоомон машиныг ашиглажээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 9

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 10

“Туг”

TARDEC инженерийн төвийн захиалгаар маш олон жижиг хэмжээний армийн цэрэг бүхий тоглоомуудыг ашиглан АНУ-ын “Туг”-ийг бүтээжээ. Тэрээр үүн дээр ажиллахдаа олон сарыг зарцуулжээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 11

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 12

“Сайхан үхэл”

Champeny 33,000 ширхэг уретан чихрээр энэхүү бүтээлээ бүтээжээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 13

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 14

“Gummi King”

15,000 гаруй резинэн чихрээр Gummy баавгайг хийжээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 15

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 16

“Transcendence сургууль”

Champeny 25,000 гаруй тооны жижигхэн загасаар энэхүү бүтээлээ хийжээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 17

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 18

“Killing Field”

Champeny хачирхалтай хэрнээ гайхалтай энэхүү бүтээлээ 12,500 гаруй амьтдын эд эрхтэнийг гар цутгамал аргыг ашиглан хийжээ. Жишээлбэл эдгээр эд эрхтэнд: сүүл, хөл, сэрвээ, толгой, далавч, гар, гэх мэт олон хэсгүүд орох ажээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 19

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 20

“GummiLove”

7500 нийлэг чихэр оролцуулан “GummiLove” бүтээлээ бүтээж мөн жижигхэн Gummy баавгайг ч давхар бүтээжээ. Энэ бүтээл нь бусад бүтээлүүдээсээ арай илүү цэгцтэй хийгджээ.

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 21

Мянга мянган жижиг биетүүдээс бүтсэн гайхамшигтай бүтээлүүд 22

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. qwertyu

    2015/07/05 at 12:15

    *!@#$%^&*()_(*&^%$#@!#$%^&*(&^%$#@!#$^&*^%$#@!34$%^&*^%$#@!#$%^&

  2. Зочин

    2015/07/05 at 14:53

    1$t Gammy bear bone nice art lovie

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *