Цусаа алдаж буй үндэстэн буюу Уйлж байгаа Монгол нутаг

0

Цусаа алдаж буй үндэстэн буюу Уйлж байгаа Монгол нутаг

Цусаа алдаж буй үндэстэн буюу Уйлж байгаа Монгол нутаг
Тусгаар тогтнол… Энэ үгийг Та дотроо хэлээд үз. Энэ хоёрхон үгийг Өвөр Монгол, Буриад, Түвд, Чечень, Халимаг, Тува, Осети, Күрд хүн бүр дотроо санагалзан хүсэн зүүдэлж мөрөөдөж явдаг. Гэтэл Монголчууд өнөөдөр энэ үгийн утга учрыг ер нь ойлгож байна уу?!
Энэ хоёрхон үг чинь бидэнд зүгээр олдоогүй. Энэ үгэнд олон зуун мянган эх оронч Монголчуудын амь, уухай, цус, нулимс, зовлон шингэж, миний Монголын их түүх бүтнээрээ багтсан байдаг юм.
Гэтэл бид өнөөдөр хүчирхэг түүхийн дараах үүргээ умартаж, Yндэс язгуураа мартахгүйг сургасан өвөг дээдсийн мөнхийн захиасыг нулимж Монгол үндэстэнг сөнөөхийн замд нь аль хэдийн өөрсдөө түлхэн оруулжээ.
Тусгаар тогтнол, бүрэн эрх гэж юу вэ? Sovereignty буюу бүрэн эрх, халдашгүй эрх гэдэг нь Yндэсний ба популяр гэж хоёр төрөл байдаг. Yндэсний Sovereignty тусгаар тогтносон улсад заавал үндэстэн байх ёстой. Этник групп (ястан) төр байгуулах чадваргүй гэж үздэг ба ястантай бол тусгаар тогтносон улс гэж үздэггүй. Этник групп нийгэм болж чадаагүй, хөдөлмөрийн хуваарилалт бий болоогүй, орчин үеийн мэдлэгийг олж аваагүй байдаг. Yндэстэн бий болж байж л “Yндэсний хүсэл” гэж гарч ирдэг. Yндэсний хүсэл нь төрийн удирдлагын амин сүнс байх ёстой.
Өнөөдөр Монгол улсад үндэстэн байхгүй, олон ястан байдаг. Энэ бол манай түүхийн явцад буй болсон зохиомол зүйл. Өөрөөр хэлбэл, энэ нь 1920 оноос хойш бидэнд ЗХУ-ын идеологчидын шууд тулгасан зүйл юм. Монголыг Тусгаар тогтносон улс хэмээн гаргаж ирчихээд үндэсний хүслийн тухай ярих ямар ч бололцоо олгоогүй юм. 1990 онтой золгосоор ч жинхэнэ утгаар тусгаар тогтносон улс болж чадаагүй.Хуучин социализмын үеийн үндсэн хуулиа бага зэрэг засварлан “шинэчилж” үндэстэн гэдгээ тодорхойлоогүй, “Yндэсний хүслээ” гаргаж авч чадаагүй. Ийм тохиолдолд нийгэм задран унах аюултай тулгардаг.

Нийгэм гэдэг нь хөдөлмөр хуваарилалт нь тодорхой болсон, нэгдсэн хүсэлтэй, үүрэг хариуцлагатай бүлэг хүмүүсийг хэлнэ. Анги үүсэх нь нийгэм задарч байгаагийн шинж тэмдэг юм. Нэг хэсэг нь ядуу, хоёр дахь хэсэг нь дарангуйлагч, гурав дахь нь дарангуйлагчдыг налж тэдний гар хөл нь болж оршдог, доор буй ядуусаа дээрэлхэн амьдардаг давхаргуудад хуваагддаг. Хөгжил ийм үед ерөнхийдөө зогсдог. Мөн ичгүүргүй дээрэм явагдаж, шударга бус байдал тогтож, амьдралын баталгаа алдагдаж хүний амь үнэ цэнэгүй болдог. Энэ үед л муу муухай бүхэн дэлгэрэн цэцэглэдэг. Ийм анги үүсэхээр гадны хүчний нөлөөнд дороо автагдаж, тухайн улс орон хэд хуваагдан задрал явагдах ба бусдын идэш болох хандлага бий болно. Бүх анги давхарга, үүний дотор төрийн тэргүүнээсээ авахуулаад эгэл жирийн иргэн хүртэл гадны хүчний боол, зарц нь болдог. Гэхдээ олон орны сонирхол орж ирвэл эдгээр анги давхаргууд дотроо мөн л төчнөөн хэсэгт хуваагддаг. Ийм үед хууль нь “гууль” болдог. Учир нь бүгд гэмт хэрэгтэн болдог ба аливаа хуулийг хэрэгжүүлэхэд өөрсдөө хамгийн түрүүнд өртөх болдог. Хуулийн байгууллага байдаг ч нэр төдий, дээд болон гадны ашиг сонирхолд үйлчилдэг хэрэгсэл нь болон хувирах ба парламентаасаа авахуулаад батлан хамгаалах, тагнуул, цагдаа, шүүх зэрэг бүх байгууллага хоосон нэр төдий болдог.

Ийм нөхцөл байдалд улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт анархизм ноёрхож эхэлнэ. Эдийн засгийн анархизм, улс төрийн анархизм, шашны анархизм, социал анархизм буюу “Чадаж байгаа юмд арга байхгүй” гэсэн гажиг хортой, байж боломгүй үзэл цэцэглэнэ. Yүний хор уршиг нь, тухайн улс оронд Yнэн юм ямарч үнэгүйдэж, шударга зүйл, хүн амьдрах нөхцөл гэж үгүй болж, иргэд нь сэтгэл санааны хямралд орон архичин, хар тамхичин болон хувирах, эсвэл сурах, ажиллах, аялах, цагаачлах мэт янз бүрийн “шалтаг” заан эх орноосоо дүрвэн гардаг. Худал ярьдаг, хулгай сайн хийдэг, хэлсэндээ хүрдэггүй, урвагч, хуурамч жижигхэн хүмүүс сайхан амьдарна.

Хамгийн ноцтой асуудал нь, тухайн улс орны оршин тогтнохын шийдвэрлэх зангилаа нь болдог эмэгтэйчүүд гадны иргэдтэй гэр бүл болох, өөрийн үндэстнээ үзэн ядаж гадныхыг магтан дуулж өөрсдийгөө доош хийн доромжилдог явдал юм. Тухайн үндэстэн материаллаг болон оюун санааны хувьд оршин тогтнох бололцоогүй болж, аяндаа СӨНӨДӨГ. Ийм л нөхцөл байдал Монгол улсад бүрдэн тогтоод байна.

Тийм ч учраас АНУ-нэрт эрдэмтэн Jared M. Diamond-н bestseller “Collapse” номонд “21-р зуунд устан алга болох Yндэстний жагсаалт”-нд Монгол улс 8 дугаар байрыг эзлэн жагсах болжээ.

Ийм байдал үргэлжилсээр байвал ойрын ирээдүйд манай Yндэстэн мөхөх нь ойлгомжтой болоод байна.

Энэ аюулыг хэрхэн зайлуулах вэ гэвэл, одоогийн үндсэн хуулийг “орвонгоор нь эргүүлэн” шинэчлэж, хүчирхэг төрийг байгуулах явдал юм. Харин “хүчирхэг” гэснээр хаант засаглал, эсвэл дарангуйллын тогтолцоог хэлээгүй шүү. Нийт ард түмний төлөө, нэг л жаргалын төлөө бүгдээрээ хамтаараа зүтгэдэг, “нэг монгол хүн Хамуг Монголын төлөө, Хамуг Монгол нэг монгол хүний төлөө” гэсэн үзэл баримтлал бүхий үндсэн хуулийг гаргаж, зөв мэдлэгтэй, туршлагатай хүмүүсээр ардчиллын хүрээнд богино хугацаанд үндэсний капиталыг буй болгосноор хөл дээрээ босох болно. .

Банкны тогтолцоог үндэсний болгоно. Гэхдээ социализмын үеийн “төрийн банк” гэсэн утгатай бус, харин үндэсний хүслийн төлөө үйлчилдэг, зөвхөн монгол үндэстэн хувьцааг нь эзэмшдэг банк байна. Тэр банкууд нь үндэсний салбарын корпорациудыг үүсгэж тэдгээрийн хувьцааг мөн л монгол үндэстэндээ эзэмшүүлнэ.

Зөвхөн ийм арга замаар болон бирдүүдтэй холбоогүй, зөв мэдлэгтэй, хүсэл нь ариун дотор нь цагаан, дайчин шинэ залуусаа гаргаж Монгол сүнсээ аварна. Өөр ямар ч арга байхгүй!!!

Ингэж байж л сүйрч устах үндэстний дээрх жагсаалтаас улсынхаа нэрийг хасуулж, жинхэнэ ёсоор Тусгаар тогтнолоо олж чадна.

Харин үүний тулд эр эм, хөгшин залуугүй хүн бүр нэгэн үзэл санаан дор нэгдэн, өөрсдийн амьдрал, үр хүүхэд, хойч ирээдүйгээ урдаа тод харж, Монголын төлөө цохилох зүрхнийхээ галыг асааж хэлэх үгээ зоригтой хэлж, хийх үйлдлээ шийдэмгий гүйцэлдүүлэх цаг иржээ.

Тайлаг тэмээ тавгаа барах мэт
Тас шувуу далавчаа эцээх мэт
Юуны төлөө зүтгэнэ вэ
Хэний төлөө хичээнэ вэ …гэвэл… Монголын төлөө гэж бид хэлнэ!

[right]Ч. Өрлөг[/right]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/07/23 at 17:15

    buged dor burnee hicheech negdeh ni chuhal shuu huleej bolohgui

  2. Зочин

    2011/07/23 at 17:21

    bodoh l heregtei dee zaluusa

  3. Зочин

    2011/07/23 at 17:32

    zuv shu de ho tehde iim zulig oilgohgui t1 garudig yaaj turin tolgoinos buulgahu ter l mash hetsuu bn da

  4. chechnya

    2011/07/23 at 17:52

    tm

  5. DaredeviliN

    2011/07/23 at 17:59

    "нэг монгол хүн Хамуг Монголын төлөө, Хамуг Монгол нэг монгол хүний төлөө" yaltachq zov!!!

  6. astrod

    2011/07/23 at 18:00

    zov zov

  7. Зочин

    2011/07/23 at 18:10

    Mongol orond hichneen erh chuluu tusgaar togtnol baivch, ene denduu ih avilgal heel hahuul, eruul yavah batalgaa aldagdsan, baingiin aidas huidestei, gudamjaar ni duuren aluurchin deeremchin, yanhan, har tamhi, ajilguidel, zavhairal deed zegtee hursen, chimeegui dainii baidaltai baigaa manaih shig orond harin ch tusgaar togtnol, enee teree gej zeejee hooson deldeh yamarch une zenegui hiirhel gej bodoj baina. harin ter eh chuluugui gegdej baigaa ornuudad harin ch manaihaas baidal esregeeree baigaa shu.
    Mongolchuudaa uhaarah zag bolson shu

  8. tuulaixan

    2011/07/23 at 19:06

    Дэмжиж байна Би эх орондоо хайртай Таныг бас эх орон элгэн нутгийнхаа тo'лоо ямар нэг юм хийнэ гэдэгт итгэж байна

  9. Зочин

    2011/07/23 at 19:09

    Монгол юм байж юун олон гадаад үг шивдэг юм билээ дээ.

  10. Зочин

    2011/07/23 at 19:30

    gadad ugiig mulguu cham shig humuust oilguulah gej originalaar bichej bga ym…Urlug guai bayarlalaa olon hun enig unshih eostoi niitlel bna

  11. MAGIOUT

    2011/07/23 at 19:57

    ix zuw zuw

    [ Зассан: MAGIOUT , өдөр 2011/7/23 20:01 ]

  12. Jerking

    2011/07/23 at 20:00

    Miniii mongol MAndan badrag :D

  13. monk

    2011/07/23 at 20:56

    Гоё болжээ. Энэ бүгдийг арилгах залуучууд олон байгаа гэдэгт би итгэдэг :d

  14. pilguun

    2011/07/23 at 21:08

    TUSGAAR TOGTNOLOO HAMGAALAH HEREGTEI

  15. BA3

    2011/07/23 at 21:57

    demjij bn

  16. Зочин

    2011/07/23 at 22:38

    UNDSEN HUULIG TATAN BUULGAVAL, OLON ULSIIN BUH GEREE HUNCHINGUI BOLDOG TIIMEES OYU TOLGOI, HALH GOLIIN GAZAR NUTGIIG HUDALDSAN GEREENUUD BUGD HUCHINGUI BOLGOH GANZHAN ZAM BAINA MONGOLCHUUDAA …UUR YAMARCH ZAM BAIHGUI !!!

  17. Зочин

    2011/07/24 at 11:37

    Зөвөө зөв, тэхдээ буруу ч юм байж л байна хахаха.

  18. Зочин

    2011/07/24 at 12:34

    demjij baina

  19. Зочин

    2011/07/24 at 14:26

    Minii mongoliin ard tumen bugd setgelgeegee zov saixan bolgoj, xamgiin gol n mongol xun gedeg bol baigaliin xuulind zoxitsoj amidrax, uuniig dagasan, uunees urgasan uxaan, axui, amidral bugd undarna shuudee, ternees bish nanxiaduud shig shavar baishind shambaaraldaj neg gazar ulsiinx n xun amiin talaas n ix xun irj suuchixaad xogjil nereer setgelgeenii doroitold ortson ulsuuudiig dagaad yvj baij Mongol xun gj xelj chadaxgui shuudee, Tiim boloxoor Delgeed tavisan terleg shig uudam delger nutagtaa tarxan ezen n bolj suutsgaay, mal aj axui deeree suurilsan jijg dund uildverlelee erchimtei xogjuuleed nuudliin mal aj axuigaa l martaxgui baixad uchirtai, Bi odoo ix surguulid surax gj bga Mongol oxin, Ooriinxoo xemjeend Mongoliinxoo ertnii yzguur uxaan, onol, axui, setgelgeenii tuxai sudalj sonirxodog, Xeden jiliin daraa bux talaara xuchirxeg bolchood Monogliin toloo tsoxilox zurxtei mongolchuudtaigaa, bas gadnii ulsad bga mongol undestenguudee bugdiig n negtgen, xuchirxeg ediin zasag, setgelgeegeer niilsen uill ajilgaa yvuulna gj bodoj yvdag, Xamgiin gol n EVtei baixdaa xuchtei, Xuchtei negen eviig bii bolgodog, Bs Ezen xaanii zaxisan gol surgaal bol Xunii itgel setgeliig daax Minii Mongolchuud tsag n irexeer bugd uxaantai xandaj chadax baix gj bodoj bn, ter ue xurtel dor burnee oorsiinxoo setgel oyuniig Jinxene mongol xun bolgotsgoe zaluusaa

  20. SoL0

    2011/07/24 at 18:00

    diss gadaadiihan

  21. Зочин

    2011/07/24 at 20:56

    ODOOGIN UNDSEN HUULIG TATAN BUULGAVAL OLON ULSIIN BUH GEREE HUCHINGUI BOLNO TIIMES OYU TOLGOI, TAVAN TOLGOI , HALH GOLIIN SAV GAZRIIG ZARSAN, ZUMIIN HAYAGDAL BULAH GEREE BUGD HUCHINGUI BOLJ.., BID NEG MUR INGEJIL MUHLUUS SEHNEE !!! UUR YAMARCH ZAM BAIHGUI…

  22. andor

    2011/07/25 at 16:09

    Үндсэн хууль орвонгоор нь өөрчлөх гэнээ!!! Тэгээд "нэг монгол хүн Хамуг Монголын төлөө, Хамуг Монгол нэг монгол хүний төлөө" гэсэн Шадар 3 цэргийн уриа оруулах арай ч дэндүү хэтрүүлсэн юм бишүү. Тэр сөнөх тал дээр бол 1921 оны үеийн Монгол улсыг дүгнэж бичсэн байлгүй дээ одоо бол арай өөр байх сайн мэдэхгүй л дээ миний л бодол

  23. Зочин

    2011/09/22 at 19:53

    bi hutganii huurai
    bi morinii tuurai
    bi mongol tsuurai

  24. Зочин

    2011/11/19 at 00:46

    bi eh orondoo hairtai bid chadnaa uhaalag zaluus bga gedegt itgej bna

  25. Зочин

    2011/11/27 at 14:38

    demjij bnaa ene turliin niigmiin amitasiiig zugeer archaad hay ta muusaain yumnud arai denduu MONGOLchuudiig doromjilj bna hereb nadad huch chadal irtei selem ugbul uchiggui tsabchaaaad huurieer n hujaa nart sanuulga uguud araas ni umhii hujaaag ene ertontsoos uleeh blaaa

  26. Зочин

    2013/01/08 at 20:56

    [quote]mongol orond hichneen erh chuluu tusgaar togtnol baivch, ene denduu ih *** heel hahuul, eruul yavah batalgaa aldagdsan, baingiin aidas huidestei, gudamjaar ni duuren aluurchin deeremchin, yanhan, har tamhi, ajilguidel, zavhairal deed zegtee hursen, chimeegui dainii baidaltai baigaa manaih shig orond harin ch tusgaar togtnol, enee teree gej zeejee hooson deldeh yamarch une zenegui hiirhel gej bodoj baina. harin ter eh chuluugui gegdej baigaa ornuudad harin ch manaihaas baidal esregeeree baigaa shu.
    mongolchuudaa uhaarah zag bolson shu[/quote]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *