Шаргал өдрүүдийг илүү сонирхолтой болгомоор байна уу?

0

Шаргал өдрүүдийг илүү сонирхолтой болгомоор байна уу?

Хөл дор навчис хөглөрөөд, хүмүүсийн хэлдгээр уйтгартай намар. Гэхдээ энэ өдрүүдийг илүү кинолог, хөгжилтэй, романтик болгомоор байна уу?  10-р сард Скаймедиа илүү сонирхолтой кино марафоныг зарлаж байна. Нийт 4 долоо хоногийн туршид Видео сангийн 4 жанрын нийт 100 гаруй кино 7 хоног бүрээр ТӨЛБӨРГҮЙ болно. Тиймээс одоо зөвхөн ханьсах хүмүүс, цаг заваа бэлдэх л үлдлээ. 
 
<img src=”http://img.xopom.com/2013/images/EiDkT.jpg” border=”0″ />
Хайр уянгын долоо хоног (10/04- 10/10)
Хайрттайгаа гадуур уулзахаар яг хүссэнээ хийж чадаагүй хирнээ л хамтдаа бөөн мөнгө зарлагадчихсан байх нь элбэг. Нэг удаа ч болов санхүүдээ ээлтэйгээр уулзахыг хүсдэг биз дээ? Намрын сэрүү орсон өдрүүдэд гэртээ болзох гэмгүй, мөнгөнд хэмнэлттэй мөртлөө хөгжилтэй арга хайж байгаа бол энэ долоо хоног та хоёрын мэдлийнх гэж ойлго. Түүнийгээ гэртээ урьж, үнэгүй болсон кинонуудынхаа нэрийг бичсэн бяцхан цэс бэлдээд сонгуулж болно. Хажууд нь кино үзэнгээ идэх зуушныхаа сонголтуудыг биччихвэл бүр сонирхолтой. Нэлээд урт меню болох нь дээ. Учир нь Монгол, гадаад нийт 70 гаруй кино байгаа юм байна. 
<img src=”http://img.xopom.com/2013/images/i1wG4.jpg” border=”0″ /> 
Инээдмийн долоо хоног  (10/11 – 10/17)
Скаймедиа видео сан доторх элэг хөшөөм комеди кинонууд бүгд үнэгүй болох учраас жижигхэн үйл явдлаас ч инээдэм олж харж чаддаг хүмүүсийн “мэдэл”-д өгчихье, энэ долоо хоногийг. Чи энэ долоон оройг хувцсаа сольж, хоолоо ч идэх завгүй тас тас хөхөрч өнгөрүүлнэ дээ. Инээд бол хүмүүсийг нэгтгэдэг хамгийн чухал зүйл. Тиймээс ойрын тус тусын өрөөндөө ороод дүнсийх болсон гэр бүлийхнээ уриалж, энэ долоо хоногт нэгдүүлээрэй. Амьдралын идэвх чинь эргэн сэргэж, дутагдаад байсан эрч хүч чинь эргэн тойрныхны чинь инээдээр нөхөгдөх болно. 
 <img src=”http://img.xopom.com/2013/images/Yxqs.jpg” border=”0″ />
Адал явдалт долоо хоног  (10/18-10/24)
Амьтад байтугай хүн өөрөө “ичээндээ ордог” намрын улиралд чиний сэтгэлийг зун шиг сэргэлэн цовоо, шинэлэг зүйлд хэзээд бэлэн хэвээр нь байлгах зүйл бол адал явдалт кинонууд. Төсөөлөн бодох чадварыг хамгийн их хөгжүүлдэг учраас бүтээлч байхыг шаарддаг ажил хийдэг хүмүүст тархийг чинь идэвхжүүлээд өгөх адал явдалт киноны долоо хоногийг өөртөө зориулахыг зөвлөж байна. 
 
 <img src=”http://img.xopom.com/2013/images/KF3fm.jpg” border=”0″ />
Аймшгийн долоо хоног  (10/25- 10/31)
Халловийний уур амьсгал орсон үдшүүдийг муу ёрын сүнс, чөтгөр, хорон санаатнуудтай “хамт” үдвэл ямар вэ? Заримдаа айх мэдрэмжээ ч гэсэн сэрээж, амьд хүн гэдгээ мэдрэх хэрэгтэй шүү дээ. Баярын үдэшлэгүүдэд оролцож чаддаггүй юм аа гэхэд, дотны хүмүүсээ цуглуулж байгаад аймшгийн кино үзэж,  10 сарын 31-нийг “ёслол төгөлдөр” өнгөрүүлээрэй. Зүрх судасны өвчтэй эмээ өвөө болон хүүхдүүдээ зурагтнаасаа хол байлгахаа мартуузай. Энэ долоо хоногт зөвхөн юутай ч тулгарахаас айдаггүй зоригтнууд зурагтныхаа өмнө суух болно.  
<img src=”http://img.xopom.com/2013/images/hy70r.jpg” border=”0″ />


Хэрэв та энэ сарын туршид илүү сонирхолтой, кинолог өдрүүдийг өнгөрөөе гэвэл Скаймедиа гурвалсан үйлчилгээний захиалгаа амжиж өгөөрэй! 

 
Үйлчилгээний багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл: http://www.skymedia.mn/ болон 7676 9000 дугаарт холбогдоно уу.     
 
Мөн  энд дарж, өөрийн байранд сүлжээ орсон эсэхийг шалган, шууд захиалга өгөх боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *