APNIC-Олон улсын сургалт амжилттай болж өндөрлөлөө

0

APNIC-Олон улсын сургалт амжилттай болж өндөрлөлөөӨндөр хурдны интернэтийн тэргүүлэгч Мобинет компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв” (APNIC) – тэй хамтран сүлжээний аюулгүй байдлын инженерүүдэд   зориулсан сургалтаа  4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Өнгөрөгч жилүүдэд интернэт хаяглалтын шинэ үе  IPv6, домайн нэр түүний аюулгүй байдал DNS/DNSSEC, замчлал BGP Routing зэрэг сэдвүүдээр зохион байгуулж байсан бол энэ удаа мэдээллийн технологийн  хөгжилд чухал хэсэг болох “Сүлжээний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд гурван өдрийн  сургалт болж өндөрлөв. 

Уг сургалтанд Оюу толгой, Хаан банк, Төрийн банк, МАК, Вагнер Ази, Таванбогд, ЗТБХБЯам, Юнител, Юнивишн, зэрэг байгууллагын 40 гаруй инженер  хамрагдаж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Ази Номхон Далайн бүс нутгийн Сүлжээ Мэдээллийн төвийн сертификатыг гардан авлаа. 

Сургалтад хамрагдсан бүх инженерүүддээ баяр хүргээд мэдээлэл харилцаа холбооны хөгжилд их хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе!

“Ази Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв”-ийн сургалтын мэргэжилтэн Sheryl  Hermoso сургалтыг удирдан явуулж байгаа нь.


Сургалтанд амжилттай оролцсон  инженерүүд  сертификатаа гардан авлаа

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *