Уйдах завгүй урамшууллыг Скайтел зарлалаа

0

Уйдах завгүй урамшууллыг Скайтел зарлалааНамрын урт өдрүүдийг уйдаж биш харин арвин ургац хурааж өнгөрүүлэхийг Скайтел группээс уриалж, та бүхний ажил амьдралдаа амжилт гаргахад хувь нэмрээ оруулахуйц урамшууллуудыг зарласныг дуулгахад таатай байна. 

Шинэ хэрэглэгч болоход хамгийн тохиромжтой

Хамгийн хямд, хамгийн хэмнэлттэй, сүлжээ харгалзахгүй ердөө 30₮-р дуудлага хийх боломжтой Skyphone үйлчилгээний энгийн дугаар 5000₮, азын дугаар 10000₮, харин залуусын анхны брэнд d20 үйлчилгээний шинэ дугаарууд 3000₮, хос дугаар 6000₮ болж онцгой хямдарсан байна. 

Та d20-н шинэ дугаарыг зөвхөн хямд үнээр аваад зогсохгүй бүтэн хоёр сарын турш бүх сүлжээнд 35₮-р ярих онцгой эрхийг эдлээрэй. Мөн шинэ хэрэглэгч бүр өндөр хурдны интернэтийн эрх бэлгэнд авна.. Харин та дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаарыг 50% хямдралтай худалдан авахын зэрэгцээ зун дуустал дата хязгааргүй ашиглах бэлэгийг аваарай. 

Скайтелийн хэрэглэгч та бөөн бөөн бэлэгтэй

Хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг тогтмол хүлээн авч, цаг тухайд нь шийдвэрлэн ажиллахыг зорьдог Скайтел групп цэнэглэгч картууддаа урамшуулал зарлаж байна. Ингэснээр Skyphone үйлчилгээний хэрэглэгчид картаар цэнэглэх бүртээ хоног бэлгэнд авах бол d20-н залуус маань интернэт дата эрх болон бусад сүлжээнд 30₮-р ярих эрхийг эдлэхийн зэрэгцээ өөрийн хэрэглээндээ тохирсон урамшуулалт багцуудаас сонгох боломжтой.   

Мөн SkyCall үйлчилгээний хэрэглэгчид 3000-15000₮-н картаар цэнэглэх бүртээ 10% бонус нэгж бэлгэнд авна. 

Дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаарын бүртгэлийн хураамж 50% хямдарсан ба дараа төлбөрт бүх шинэ хэрэглэгчид Наймдугаар сарыг дуустал дата хягзааргүй ашиглах эрхтэй. 

Үүнээс гадна 9647-xxxx дугаарлалт бүхий шинэ дата дугаар хямдралтай худалдан аваад  9GB дата эрх, нэгжийн хамт бэлгэнд аваарай.

Энэ сарын 5-наас эхлэн ирэх сарыг дуустал Скайтелийн салбаруудаар үйлчлүүлэн, намрын урамшуулалд хамрагдаж, өөрийн хэрэглээ болоод сэтгэлд нийцсэн олон олон бэлэгний эзэн болоорой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *