Нөлөөллөөс дээгүүрт архины эсрэг залуусын хөдөлгөөн өрнөсөөр байна

0

Нөлөөллөөс дээгүүрт архины эсрэг залуусын хөдөлгөөн өрнөсөөр байна

10 жилийнхээ ойг тохиолдуулан Татар хамтлаг нь “Нөлөөллөөс дээгүүрт” гэсэн аянг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү аяны хүрээнд залуусаа буруу нөлөөнд автахгүй өөрөөрөө байж, өөрөө сэтгэж амьдрая хэмээн уриалж байна.

Татар хамтлагийн санаачилсан архины эсрэг “Нөлөөллөөс дээгүүрт”  үндэсний аян хөтөлбөр 6-р сарын 2-нд “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд” амжилтай гараагаа эхэлсэн. “Нөлөөллөөс дээгүүрт” аяны нээлтэнд 3000 гаруй залуус ирж сонирхон архины эсрэг “Нөлөөллөөс дээгүүрт” аянд дуу хоолойгоо нэгтгэлээ.

Үүнээс гадна Нөлөөллөөс дэгүүрт залуусын хөтөлбөр эхэлсэнээс хойш Улаанбаатар хотын дүүргүүдэд байгуулагдсан фэн клубээр дамжуулан 2000 гаруй залуус энэхүү аянд одоогийн байдлаар нэгдээд байна.  

Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр CD-ний нээлтэй хамтатган фэн клубын уулзалт болох бөгөөд эхний тоглолт 06 сарын 06 ны 19:00 цагаас Баян хошууны Хөтөлөөс эхэлсэн. Мөн Хилчин хотхонд үргэлжилсэн фэн клубын уулзалтанд олон залуус “Татар”  хамтлагтай нэгдэж Нөлөөллөөс дээгүүрт байж чадлаа.

Аялан тоглолтын хүрээнд хандивын данс нээж ажилуулах бөгөөд энэхүү дансанд цугларсан бүх хандивыг архины эсрэг байгууллагуудын үйл ажилгаанд зарцуулах болно. Хандивын дансны дугаар Хаан банк 5084243609


Залуусаа, “Нөлөөлөөс дээгүүрт” архиний эсрэг үндэсний аян хөтөлбөрт Татар хамтлагтай нэгдэж, муу зуршлаас татгалзан гэгээлэг ирээдүйн төлөө өөдрөгөөр алхацгаая!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *