Таны зурагт банкны үйлчилгээг илүү ойртуулна

0

Таны зурагт банкны үйлчилгээг илүү ойртуулна


Монголд анх удаа СКАЙМЕДИА болон Худалдаа Хөгжлийн банк хамтран “ТВ БАНК” үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Телевиз, банкны үйлчилгээг хослуулсан энэхүү шийдэл нь хэрэглэгчдэд илүү хялбар хэрэглээг санал болгож буй юм. Өнөө үед та бидний хэрэглээ өдөр ирэх бүрийд илүү хурдтай, хялбар, цаг зав хэмнэсэн байхыг шаардаж байна. Телевиз ч мөн зөвхөн суваг үздэг хэрэгсэл төдий байхаа больсон. Таны телевиз хамгийн сүүлийн үеийн, эсвэл хуучин байх нь хамаагүй, IPTV ямар ч телевизэд ухаалаг байх боломжийг бүрдүүлдэг.СКАЙМЕДИА IPTV-ийн хэрэглэгчид өглөө гарахдаа зурагтаасаа цаг агаарын мэдээ, ханшийн мэдээ, тоглолтын хуваарь, зурхай харж, Твиттерээр жиргэдэг. Мөн телевизийн сувгуудыг ухрааж, зогсоохоос гадна зурагтнаасаа “Youtube” үзэж, хүссэн үедээ “NOW” үйлчилгээгээр дамжуулан, IPTV-ээ халааслаад явдаг.
Харин эдгээр ухаалаг боломжууд дээр өнөөдрөөс эхлэн “ТВ БАНК” үйлчилгээ нэмэгдэж байна. Энэ үйлчилгээгээр дамжуулан, хэрэглэгчид банкинд дугаарлан зогсох цаг заваа хэмнэж, төлбөрөө зурагтаараа шууд төлөх боломжтой болж байгаа юм.

“ТВ Банк” үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Та Худалдаа Хөгжлийн банкны лавлах утас 1977 руу холбогдох, эсвэл банкны салбарууд дээр иргэний үнэмлэхийн хамт хүрэлцэн очиж, СКАЙМЕДИА гэрээний дугаараар бүртгүүлнэ үү.

“ТВ БАНК” үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?

Зурагтынхаа Menu хэсэгт байршсан “Өдөр тутам” цэсний “ТВ БАНК” үйлчилгээг сонгоно уу.

Ингэснээр төлбөрийн мэдээллийг харуулсан цонх гарч ирэх бөгөөд хэрэв та төлбөрөө төлөхийг хүсвэл, “Төлбөр төлөх” товчийг дарна уу.

Төлбөр төлөх банкаа сонгоод, удирдлагын товчийг дарж, дараагийн хуудсанд шилжинэ.

Худалдаа хөгжлийн банкнаас танд олгосон 2 оронтой sms пин кодыг удирдлаганы тоон товчлууруудын тусламжтайгаар оруулаад “Тийм” товчийг дарна. /Хэрвээ танд sms пин код байхгүй бол “Цуцлах” товчийг дарах бөгөөд Худалдаа хөгжлийн банктай холбогдон кодоо авна.

SMS пин кодоо оруулсны дараа таны утсанд 4 оронтой тоо ирэх бөгөөд уг идэвхжүүлэх тоо удирдлаганы тоон товчлууруудын тусламжтайгаар оруулаад “Тийм” товчийг дарна.

Одоо танд гүйлгээгээ баталгаажуулах үлдлээ. Дэлгэц дээр гүйлгээ баталгаажуулах буюу төлбөр төлөхийг асуусан сонголт гарч ирнэ. Төлбөрөө төлөх бол “Тийм” товчийг дарна.

Үүний дараа танд төлбөр амжилттай хийгдсэн талаарх мэдээлэл харагдана.

Зөвхөн үйлчилгээний төлбөр төдийгүй тун удахгүй байрны төлбөр төлөхөөс эхлээд банкны олон төрлийн үйлчилгээг зурагтаараа авах боломж тун удахгүй нээгдэх юм.

СКАЙМЕДИА хэрэглэгч та бүхэнд үүнээс ч илүү боломжийг олгох болно.

[right]www.skymedia.mn[/right]
Хэрэв та гурвалсан үйлчилгээний шинэ хэрэглэгч болохыг хүсвэл, энэ сарыг дуустал төхөөрөмж болон суурилуулалтын үйлчилгээг хамтад нь 50,000 төгрөгөөр авах боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *