Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!

0

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!
Өнөөдөр буюу 2012 оны 3-р сарын 8-ны өдөр бол өнгөрсөн, одоо, ирээдүйд эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн гаргасан амжилт, ололтыг тэмдэглэдэг Дэлхий нийтийн өдөр билээ. Манай Монгол улсын хувьд энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Та бүхэндээ энэ өдрийг зөвхөн баярын өдөр гэж ойлгохоосоо илүүтэйгээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Дэлхийн нийтийн өдөр гэдэг утгаар нь тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж, Монголынхоо хацар гоо бүсгүйчүүд та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!

Өргөн Монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гооДэлхийн улс орнуудад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж нэрлэгддэг энэ өдрийг зарим улс оронд үндэсний баярын өдөр болгосон байдаг. Анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр 1911 онд тэмдэглэгдэж байсан ба энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин /Clara Zetkin/ санаачилсан юм. НҮБ-аас энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг “A promise is a promise: Time for action to end violence against women” буюу “Амлалт бол амлалт: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох цаг ирлээ” гэсэн сэдвийн дор тэмдэглэхээр шийдсэн байгааг та бүхэндээ дуулгая.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/09 at 08:12

    <3

    [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *