ХААН Банк Цахим банкны аян эхлүүллээ

0

ХААН Банк Цахим банкны аян эхлүүллээ


ХААН Банкны Цахим банкны ертөнцөд тавтай морил өдөрлөг 3-р сарын баяруудтай давхцан эхэллээ. Олон улсын томоохон банкуудын жишгээр харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэлэг, бүтээгдэхүүн үйлчилгээг байнга эрэлхийлж нэвтрүүлдэг ХААН Банк харилцагчиддаа Цахим эриний шинэ шинэлэг дэвшилтэт технологийг ойртуулсаар байна. ХААН Банк Цахим банкны үйлчилгээний анхдагч болох Мобайл банкны үйлчилгээг 2007 онд анх нэвтрүүлж байсан бол өнөөдөр Интернэт банк, Ухаалаг мэдээ, И-биллинг, SMS банкны үйлчилгээнүүд Монголчуудын өдөр тутмын байнгын хэрэглээ аль хэдийнээ болжээ. Данс нээх, орлого хийхээс бусад үйлчилгээг үзүүлдэг Цахим банкны үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, бүтээгдэхүүн тус бүрийг танилцуулах 3 сарын аян 3–р сарын 1-ээс ийнхүү эхлүүллээ.

Энэхүү цахим банкны аяны хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн салбаруудаар 3 сарын турш өртөөчилөн үргэлжлэх “Цахим банкны ертөнцөд тавтай морил” өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд аяны эхний долоо хоногийн өдөрлөг өнөөдөр буюу 3-р сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын хүүхдийн 100 дахь Төв тооцооны төв, Спортын төв ордон, Зүүн 4 зам тооцооны төвүүдэд эхэллээ.

Их хотын завгүй иргэд та цахим банкны үйлчилгээг авсанаар банк хоорондын гүйлгээ, орлого зарлагын мэдээлэл, дансны хуулга, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн бүхий л хэрэгцээгээ банк руу очихгүйгээр гар утас болон интернэтийн сүлжээ ашиглан өөрөө хийж гүйцэтгэх буюу хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ банкны үйлчилгээ авч болох, санхүүгээ өөрөө удирдах боломжтой.

ХААН Банкны харилцагчид өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр Цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэх, хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө авах учир цаг зав гаргаж нэг удаа орсоноор дараа дараагийн цаг заваа хэмнэх юм. “Цахим банкинд тавтай морил” өдөрлөг хүүхдийн зуу дахь ХААН Банкны Төв тооцооны төв, Спортын төв ордон, Зүүн дөрвөн зам тооцооны төвүүдээр 3-р сарын 4-7 өдрийг дуустал ажлын цагуудад буюу өглөөний 09.00 цагаас оройн 18 цаг хүртэл явагдаж байгаа тул та бүхэн эдгээр өдрүүдэд хүрэлцэн ирж Цахим банкны ертөнцөд аялаарай. Өртөөчилсөн аян ирэх долоо хоногт Ард, Бага тойруу, Их дэлгүүр тооцооны төвүүдэд үргэлжилнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *