Интернэт хаяглалтын шинэ үе болсон “IPv6” –ийн сургалт болно

0

Интернэт хаяглалтын шинэ үе болсон “IPv6” –ийн сургалт болно

Интернэт хаяглалтын шинэ үе болсон “IPv6” –ийн сургалт болно
Мэдээлэл харилцаа холбооны тэргүүлэгч Мобиком группын Мобинет компани “Ази Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв” APNIC олон улсын байгууллагатай хамтран IPv6 cэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.
Интернэтийн хурдацтай хөгжил нь Монголын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад асар их боломжийг олгож байгаа ба энэхүү асар хурдацтай хөгжлийн нэг жишээ нь интернэтийн технологийн IPv4 хаягжилтын нөөц дуусч, дараагийн шинэ үе болох IPv6 хаягжилтыг хэрэглэж эхлээд байна. Монгол Улсын хэмжээнд интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын инженер техникийн ажилчид, мэргэжилтнүүдэд зориулан хийх IPv6 сэдэвт энэхүү сургалт нь Мобиком Корпораци болон Мобинет компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын мэдээлэл харилцаа холбооны хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт болж байгаа юм. Дэлхий нийтийн технологийн чиг хандлага интернэтэд суурилан хөгжиж байгаагийн хэрээр манай улсын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.APNIC-тай хамтран 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа энэ удаагийн сургалтаар дэлхий нийтээр хэрэглэж эхлээд байгаа IPv6, түүний бүтэц, тохиргоо, техникийн боломжуудын талаар заах ба сургалтыг хөтлөн явуулахаар Номхон Далайн Бүс Нутгийн Сүлжээ Мэдээллийн Төв (APNIC)-ийн сургалтын менежер Champika Wijayatunga болон сургалтын мэргэжилтэн Sheryl Hermoso нар Мобиком Корпораци болон Мобинет компаниудын урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Сургалтад оролцогчдод Ази Номхон Далайн бүс нутгийн Сүлжээ Мэдээллийн төвийн сертификатыг гардуулах юм байна.

Хэзээ: 9 сарын 26-ны 08:30 цагаас 9 сарын 28-ны 17:00 цаг хүртэл

Хаана: “Рамада” зочид буудлын “Кристал” бизнес төв

Мэдээлэл: http://www.apnic.net/events/calendar/training/2012/26-sep-ipv6

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *