“5 БАЙР ХӨТӨЛБӨР III”-ийн 1 дэх байрны азтан батламжаа гардан авлаа

0

“5 БАЙР ХӨТӨЛБӨР III”-ийн 1 дэх байрны азтан батламжаа гардан авлаа


Монголын мэдээлэл холбооны Юнител группийн санаачлан хэрэгжүүлсэн “5 байр хөтөлбөр” дахин эхэлж, урьдчилсан төлбөрт үйлчилгээнийхээ мянга мянган хэрэглэгчийгээ баярлуулж байсан мөч саяхан. Тэгвэл хоёрхон хоногийн өмнө Юнител групп “5 байр хөтөлбөр III”-ийнхаа 1 дэх байр буюу тус хөтөлбөрийн 11 дэх байрны азтангаа МҮОНТ-ээр олон нийтийн өмнө ил тод тодрууллаа.

Орчин үеийн хамгийн том хороолол болохоор төлөвлөгдөж буй “Viva city”-д бүрэн цахилгаан хэрэгсэлээр иж бүрэн тохижуулсан, юнивишн холболттой цоо шинэ байртай болсон азтан бол 881653** дугаарын хэрэглэгч Архангай аймгийн Цэцэрлэг сумын харъяат Дагвадоржийн Бадмаагарав юм. 4 жилийн туршид барьсан Юнителийн дугаар нь түүнд “Viva city”-д байрлах иж бүрэн тавилгатай байр бэлэглэлээ. Азтан бүсгүйгийн талаар товч мэдээллийг өгөхөд өнгөрсөн жил “Сэрүүлэг” дээд сургуулийг санхүүгийн мэргэжлээр төгссөн бөгөөд одоогоор хамаатныхаа ахын дэлгүүрт ажилладаг юм байна. Мөн дүүгийнхээ хамтаар түрээсийн байранд олон жил амьдарч байгаа гэсэн. Ямагт л нүдээ олсон хүндээ очдог Юнителийн байр энэ удаад ч зөв хүндээ очлоо. Ийнхүү нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хэрэглэгчиддээ бодит хөрөнгө оруулалт хийж байгаа Юнителийн хамт олон 11 дэх азтандаа байрных нь батламжыг гардуулан өгсөн юм.

Түүнчлэн энэ үеэр Юнител групп Ascend Y, Motorola droid razr, Samsung galaxy note, Samsunggalaxy S3 гэсэн ухаалаг утаснууд хожсон азтангууддаа ч мөн гар утас, батламжыг нь гардуулан өглөө.

Ингээд яг одооноос эхлэн “5 байр хөтөлбөр III”-ийн 2 дахь байр эзнээ хүлээж эхэллээ. Аз амьдралд өч төчнөөн тохиолдож, хүний амьдралд баяр, жаргалтай бүхнийг авчирдаг юм шүү. Дансаа цэнэглээд байраа хожоорой.

Таныг азын тэнгэр ивээг.


[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *