Юнител групп таван айлын амьдралд бодитой хөрөнгө оруулалт хийлээ

0

Юнител групп таван айлын амьдралд бодитой хөрөнгө оруулалт хийлээ


Нийгмийн хариуцлагын хүрээнд Юнител группийн санаачлан хэрэгжүүлсэн “5 БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийн 5 дах байрны эзэн тодорлоо. Энэ оны 3-р сараас дахин эхэлсэн уг хөтөлбөрт Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид хамрагдсанаас Х. Оюундэлгэр, Э. Мөнх- Эрдэнэ, Ж. Самбуу, Д. Мөнхбаатар нар байрны эзнээр тодроод байсан билээ. Тэгвэл хамгийн сүүлийн байрны азтанаар Завхан аймгийн харъяат Ц. Шийрав тодорсон юм. Ирэх хичээлийн жилээс эхлэн их сургуульд орохоор төлөвлөн, шалгалт өгөхөөр гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байх үедээ цоо шинэ нэг өрөө байрны эзэн боллоо. Амьдралд дөнгөж хөл алхан орж байгаа залуу “5 БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийн азтан болсонд Юнител группийн хамт олон төдийгүй олон хүн эзнээ зөв олсон байр хэмээн ихэд билэгшээж байсан юм.

Сая сая хэрэглэгчийн сэтгэл ханамжийн төлөө Юнител групп “5 БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийг амжилттай хэрэгжүүлж, 5 гэр бүлд Хатантуулын хөвөөнд баригдаж байгаа иж бүрэн тавилгатай 5 байр бэлэглэлээ. Олон хүний амьдралд бодит хөрөнгө оруулалт хийсэн Юнител группийн хамт олондоо ажлын амжилт хүсэхийн ялдамд бусдыгаа уриалан дуудсан нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа үргэлжлүүлэн хийж, Монголын ард түмнийхээ амьдралд гэрэл гэгээ нэмнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *