Бермудын гурвалжингийн нууцыг тайлбарласан хамгийн алдартай 10 онол

0

Бермудын гурвалжингийн нууцыг тайлбарласан хамгийн алдартай 10 онол


Умард Атлантын далайн баруун хэсэгт, АНУ-ын зүүн өмнөд эрэгт орших Бермудын гурвалжин хэмээх хэсгийг Чөтгөрийн гурвалжин ч гэж нэрлэдэг. Хэлбэр дүрсээрээ барагцаагаар гурвалжин дүрсийг санагдуулам энэ хэсэг бол Дэлхий дээрх хамгийн гайхалтай бөгөөд нууцлагдмал газруудын нэг. Энэ газарт 1945 оноос хойш 170 орчим нисэх онгоц, шумбагч онгоц, хөлөг онгоц ор сураггүй алга болсон билээ. Бермудын гурвалжингийн талаар олон арван яриа, таамаг, онол байдаг ч тэдгээрийн дотроос хамгийн алдартай арван онолыг уншигч та бүхэнд сонирхуулахаар нийтэллээ.Маяами, Бермудын арал, Пуэрто Рикогийн хооронд орших энэ бүс нутгийн талаарх сонирхолтой арван баримтыг тухлан уншихыг урья.

Сүүлт од
Энэ газрын талаарх онол таамгуудын нэг хувилбар нь сүүлт одтой холбоотой. 11,000 жилийн өмнө тэнгисийн ёроолд сүүлт од унасан нь өнөөгийн Бермудын гурвалжингийн хэсэгт унасан гэдэг. Энэхүү тэнгэрийн биет ер бусын онцгой цахилгаан соронзон шинж чанартай байсан нь навигацын хөдөлгүүрүүд болон нисэх онгоцнууд сураггүй алга болох шалтгаан болжээ.

[ XopoM.com ] фото

Далайн дээрэмчид
Хэдэн зуун жилийн турш далайн дээрэмчид Карибын арлуудын умар хүртэл Атлантын далайгаар хөндлөн гулд аялж яваа аялагчдыг барьдаг байсан нь үнэн зүйл. Энэ хувилбар хамгийн үнэмшилтэй хувилбаруудын нэг мөн боловч нисэх онгоц сураггүй алга болж байсантай холбож үзэх шалтгаан болж чадахгүй юм.

[ XopoM.com ] фото

Метан гидрат
Английн Лийдс Их сургуулийн доктор Бен Кленнелл нэгэн таамаглал дэвшүүлсэн нь метан гидрат хэмээх бодис аж. Тэрбээр 1998 онд метан гидратыг дэлхийн эрчим хүчний ирээдүй хэмээн зарлах үедээ өөрийн онолоо танилцуулсан байна. Түүний хэлж буйгаар Бермудын гурвалжингийн далайн ёроолд хуримтлагдсан асар их метан гидрат газрын давхаргын хөдөлгөөнөөс болж дээш гардаг ба метан гидрат далайн ёроолоос гэнэт гарч ирснээр усны нягтыг асар багасгадаг. Өөрөөр хэлбэл, дээр хөвж байсан усан онгоц хэдхэн мөчийн дотор чулуу шиг живнэ гэсэн үг юм. Харин энэхүү шатамхай хий агаарт нисч байсан онгоцны хөдөлгүүрт гал авалзуулж, сүйрэхэд хүргэдэг гэжээ.

[ XopoM.com ] фото

Цаг хугацааны нүхнүүд
1970 онд нисгэгч Брюс Жернон Флоридагаас Бермудын гурвалжин орчмоор нисэж явсан юм. Гэнэт түүний өмнө ер бусын хачин үүл бүрэлдэн маш хурдан хэлбэрээ өөрчилж, хонгил хэлбэртэй болсон байна. Жернонд хоолой руу орохоос өөр сонголт байгаагүй ба нисгэгчийн хэлснээр хоолой цагийн зүүний эсрэг эргэлдэж, оч гялалзан хаялж байжээ. Хэдхэн минутын дараагаар онгоц гайхалтай сонин байдлаар Маяамигийн газар нутагт гарч ирсэн байна. 75 минут нисэх байсан нислэг ердөө 47 минутанд болсон юм.

[ XopoM.com ] фото

Засгийн газрын нууц тест
Чөтгөрийн нүхний талаар дэвшүүлдэг бас нэгэн алдартай онол бол засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой. Атлантын далайн усан доорх шалгалт, шинжилгээ судалгаа хэмээн нэрлэгддэг энэ онолоор шумбагч онгоцны локатор, зэвсэг сэлтийг шалгах шалгалтыг Бермудын гурвалжинтай холбож үздэг байна. Мөн засгийн газар харь гаригийн оршин суугчидтай харийнхны технологийг туршиж үзэх гэрээ хийдэг гэж үздэг.

[ XopoM.com ] фото

Үл таних нисдэг биет болон харь гаригийнхан
Гүн тэнгист нуугдан байгаа харийнхны тухай холбоотой энэ онол нь өмнөх хувилбартай адилгүй. Бермудын гурвалжин нь гариг хооронд зорчих үүд хаалга бөгөөд харийнхан энэ хаалгыг нарны эрчим хүч ашиглан нээж, олон сая гэрлийн жилийн тэртээх газарт маш богинохон хугацаанд аялах боломжтой болсноор бидний техник болон биднийг өөрсдийг маань судлахаар авч оддог.

[ XopoM.com ] фото

Атлантида
Энэ онолоор бол Бермудын гурвалжингийн ёроолд эртний хотын үлдэгдэл байдаг ба энэ хотын оршин суугчид хүчирхэг талстуудын тусламжтайгаар нарны энергийг хуримтлуулдаг байсан. Атлантис хотын живж үгүй болсон шалтгаан нь галт талстууд удирдлагаас гарч, сүйрсэн явдал гэнэ. Энэ талст асар их хүчтэй бөгөөд одоо хэр далай доор идэвхтэй хэвээр байгаа гэнэ. Ингээд усан болон агаарын хөлгүүд өнгөрөх үед асар их хэмжээний эрчим хүчний долгион илгээснээс сөнөж, алга болоход нөлөөлсөн байна.

[ XopoM.com ] фото

Луужин жинхэнэ хойд зүгийг заадаг
Бермудын гурвалжин бол Дэлхий дээр луужин “жинхэнэ” хойд зүгийг заадаг хоёрхон газрын нэг. Энгийн үед луужин соронзон орны хойд туйлыг заадаг. Харин энэ хоёрын ялгаа гэвэл луужингийн гажилт юм. Зарим тохиолдолд луужингийн заалт 20 хэмээр зөрдөг. Хэрэв энэ онол нь үнэн бол хөлөг онгоцыг жолоодож буй хүн буруу чигийг барьж явсаар замаасаа гажиж, хүнд байдалд ордог.

[ XopoM.com ] фото

Цаг уурын хүнд нөхцөл
Бермудын гурвалжин орчмын газар бол үнэхээр тайван бус цаг агаартай нутаг. Халуун болон хүйтэн агаар үргэлж шахам мөргөлдөж, далайн шуурга, хар салхийг үүсгэж байдаг. Түүн дээр эргийн урсгал нэмэгдээд энэ орчмын газарт тээврийн хэрэгслүүд сүйрэх шалтгаан болдог.

[ XopoM.com ] фото

Хүний хүчин зүйл
Бермудын гурвалжин орчмын газар нь халуун дулаан уур амьсгал, гүн цэнхэр далайн ус сэлтээрээ нисгэгчид, сэлэгчид, сонирхогчдыг маш их татдаг газар. Тогтвортой бус цаг агаар, хурдан урсгал, олон тооны арлууд нь энэ газарт төөрөх, шатахууны дахин цэнэглэх газраас алс хол хайргадах зэрэг шалтгаан болдог.

[ XopoM.com ] фото
13
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/10 at 13:44

    goy medee bn ^^

  2. KnockOutMGL

    2012/07/10 at 14:09

    bas sonin l yum

  3. MUNHJARGALTUGULDUR

    2012/07/10 at 14:17

    medehgvi

  4. ass_kiss

    2012/07/10 at 15:53

    goy goy

  5. jerry-man

    2012/07/10 at 16:57

    мэдэхгүй юм байна өө

  6. Зочин

    2012/07/10 at 21:31

    ta naraas medhu gej asuusimu ?

  7. Зочин

    2012/07/11 at 11:30

    medehgyi yum daa

  8. Зочин

    2012/07/11 at 13:23

    ter umnud amerikiin haluun ursgal hoid amerik canada orchmiin huiten ursgal 2 murgulduhuuruu tsag uuriin hetsuu nuhtsul uusdeg gedeg ni unenii ortoi bhoo. ter atlantida etr bol hudlaal sonsogdoj bn.

  9. Зочин

    2012/07/11 at 20:36

    yostoi medehgui

  10. Зочин

    2012/07/12 at 14:13

  11. BEK_KKK

    2012/07/16 at 11:58

    kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

  12. Зочин

    2012/07/23 at 12:24

    bermvdiin 3ljin jne delhiid 2 gazar bdagshd neg ni naa chne nuguu ni ypond

  13. Зочин

    2012/11/16 at 23:11

    ene xeden namuudiin nuxdvvdiig bermudiin gurvaljingaar ywuulbal ali namiixan suraggvi alga bolox bol????

  14. Зочин

    2013/01/24 at 21:49

    sonin l ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *