УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

0

УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Үүрэн холбооны салбартаа тэргүүлэгч Юнител Групп нь урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийнхээ хэрэглээнд хамгийн нийцсэн шинэчлэлийг анх удаа авчирж байгаагаа дуулгахдаа таатай байна.
Хүн бүрийн харилцан адилгүй хэрэгцээнд нийцсэн буюу мессежэнд тулгуурласан 3000 төгрөгийн, ярианы 5000, 10000 төгрөгийн зэрэг хэмнэлтийг дагуулсан цэнэглэгч картуудыг Юнител групп Монголд анх удаа албан ёсоор шинээр зах зээлд нэвтрүүллээ.
Оюутан залуус маань 3000 төгрөгийн картаар дансаацэнэглэснээр өөрийн гол хэрэглээ болсон мессежээ 13.00 цагт нэг төгрөгөөр, 14.00 цагт хоёр төгрөгөөр гэх мэтээр цагийн онцлогоос хамааранердөө 1-12 төгрөгөөр 30 хоногийн турш бичих боломжтой боллоо. Ингэснээр хэрэглэгч та өмнө 3000 төгрөгийн картаар 214 мессеж бичдэг байсан бол өнөөдөрөөс эхлэн 354 мессеж бичихийн зэрэгцээ дансанд үлдсэн бутархай нэгжээ 0 төгрөг хүртэл бүрэн ашиглаж үргүй зардлаа бууруулах боломжтойгоороо энэхүү карт нь онцлог юм.
Харин ярианы хэрэглээ ихтэй амины болоод ажлын хэрэгцээгээ гар утсаараа амжуулдаг хэрэглэгчдийн хувьд 14.00- 17.00 цагт сүлжээндээ хязгааргүй ярих боломжийг 5000, 10000 төгрөг цэнэглэгч карт олгож байна.Эдгээр картууд нь таны хэрэглээний зардлыг 30% хэмнэх ба бусад сүлжээнд хийх ярианы тарифаа 50 төгрөг болгож хямдрууллаа. Та дансандаа 0 төгрөгтэй байсан ч дээрхи цагуудад сүлжээндээ хүссэнээрээ хязгааргүй ярих болсноороо давуу талтай.Хэрэглэгч та сүлжээндээ ярих ярианы эрхээ 134%-аар өсгөх буюу ойролцоогоор 117 минут үнэгүй ярина гэсэн үг.

Хамгийн гол нь дээрхи үйлчилгээг сонгохын тулд үйлчилгээг салбарт заавал биеэр ирэх шаардлагагүй. Та зөвхөн цэнэглэгч картаа худалдан авахад л шинэ үйлчилгээний хэрэглэгч болж байгаа юм.

Энэхүү яриа болоод мессежний үнийг хамгийн доод түвшинд хүргэж буй картууд нь Юнител Группын зүгээс танд олгож буй байнгын урамшуулал юм.

Үүний сацуу шинэ үйлчилгээний танд өгч буй үнэ цэнийг “5 байр хөтөлбөр – 2” –ийг дахин эхлүүлж давхар бэлэг барьж байгааг хүргэхэд таатай байна.

Юнител Групп өнгөрөгч онд нийгмийн хариуцлагын хүрээнд 5 хэрэглэгчээ тодруулж амьдралын баталгаа болох бүрэн тавилгатай байрыг шийдэж өгсөн билээ. Үүний адилаар урьдчилсан төлбөрт үйлчилгээ шинэчлэгдэж буй уг үйл явдалтай холбогдуулан 3000, 5000, 10000 төгрөгийн картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгч нартаа бүрэн тавилгатай байртай болох боломжийг олгохоор “5 БАЙР” хөтөлбөр 2–ийг өнөөдрөөс албан ёсоор дахин эхлүүлж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *