1982-оос 2012 оныг хүртэлх хугацаанд өсвөр насныхан хэрхэн өөрчлөгдсөн бэ? [инфографик]

0

1982-оос 2012 оныг хүртэлх хугацаанд өсвөр насныхан хэрхэн өөрчлөгдсөн бэ? [инфографик]


Өнгөрснөөс өнөөг хүртэл Дэлхий ертөнц дээр байсан бүхий л зүйлс зогсолтгүй хувирч өөрчлөгдсөөр ирсэн. Үүнд хүн төрөлхтний зан характер ч бас хамаарна. Энд бид 1982 оноос 2012 оны хооронд өсвөр насны охид хөвгүүдийн хүсэл сонирхол, чадвар чадамж хэрхэн өөрчлөгдсөнийг харуулсан инфографик мэдээллийг нийтэлсэн байгаа юм. Үеийн үед хүүхэд бол хүүхэд л байна. Гэвч техник технологи, хүрээлэн буй орчин, нийгэм өөрчлөгдөхийн хэрээр тэдний дунд өсөн торниж байгаа хүүхдүүд ч мөн адил өөрчлөгдөнө.Тэгвэл 30 жилийн хугацаанд өсвөр насны хүүхдүүдийн сонирхол, үзэл бодол, чадварын тал дээр ямар өөрчлөлтүүд гарсныг дараах инфографикаас олж харцгаая.
Өнгөрсөн 30 жилийн турш өсвөр насныханд гарсан өөрчлөлтүүдээс дурдвал, 80-аад оны эхэн үеийн жирийн нэгэн өсвөр насны иргэн зөөврийн CD тоглуулагч хөгжим сонсон, найруулагч Steven Spielberg-гийн E.T. the Extra-Terrestrial хэмээх уран зөгнөлт, шинжлэх ухааны сэдэвт киног үзэж байсан бол өнөөгийн өсвөр насны дундаж хүүхэд халаасандаа гар утастай, Rihanna-гийн дууг сонсож, ахлах сургуулиа төгсөх дөхчихсөн байхаас гадна аюулгүй сексийн туршлага харьцангуй арвинтай болсон байх жишээтэй. 80-аад оны үеийн өсвөр насныхан гар утас гэж юу болохыг мэдэхгүй бол 2012 оны 4 өсвөр насны хүүхдийн 3 нь гар утас ашигладаг болжээ. Хар тамхи буюу марихуаны хэрэглээ өнгөрсөн 30 жилээс өнөөдөр 10 хувиар багассан байгаа бол тамхины хэрэглээ 12 хувиар багассан байгаа аж. Нийгмийн аль салбарт ажиллахыг зорьдог байсан болон зорьдог болсон тал дээр гэвэл 80-аад оны өсвөр үеийнхэн инженерийн болон биологийн шинжлэх ухаан, бизнес менежмэнт, физикийн шинжлэх ухаан, газар тариалан болон байгалийн баялгийн салбарт ажиллахыг зорьдог байсан бол өнөө үеийн өсвөр насныхан бизнес, түүх, нийгмийн шинжлэх ухаан, эрүүл мэнд болон түүнтэй холбоотой салбар, боловсрол, урлагийн салбарт карьер хөөхийг илүү эрмэлзэх болжээ. 1982 оны 15-17 насны хүүхдүүдийн 52 хувь нь жолооны үнэмлэхтэй байсан бол өдгөө энэ тоо 9 хувиар буурсан байна. Сургууль төгсөлт 80-аад онд 77,5 хувь байсан бол өнөөдөр 72 хувь болж буурчээ. Өсвөр насныхны 70 хувь нь 19 нас хүрэх үедээ бэлгийн харьцаанд орсон байдаг бөгөөд 80-аад оны эхэн үеийн өсвөр насныхны 55 орчим хувь нь бэлгийн харьцаанд анх орохдоо жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэж байсан бол өнөөдөр 81,5 хувь нь жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэдэг болсон байна.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. CuST0MeR

    2012/03/26 at 11:09

    xaxax unen2

  2. MUNHJARGALTUGULDUR

    2012/03/26 at 11:50

    ENGLI BLOOR YUCH OILGOHGVI YM BNA MONGOL BLGOJ BLDOGGVI YMUU

  3. boljoo

    2012/03/26 at 11:55

    Sex-n chig handlaga osood bga yum bizde hehe

  4. BEK_KKK

    2012/03/26 at 12:38

    mmmmmmmm

  5. achilles

    2012/03/26 at 14:09

    Mongoloor deer ni tailbarlachihsan l bna shde

  6. LeenI

    2012/03/26 at 14:12

    hhhhhhhhhhhhhhmmmmmmmmmmmmmm

  7. dk-orgil

    2012/03/26 at 14:56

    unen unen

  8. Зочин

    2012/03/26 at 16:07

    teer tood tald www. meg getsen ternii dundiin doorhuu hawid s.e.x. geed bichtsen bn sex shuu

  9. jerry-man

    2012/03/26 at 17:42

    heheheheh

  10. Rin

    2012/03/26 at 19:34

    xexa

  11. Mongolhh

    2012/03/26 at 20:13

    бнаа бн

  12. dT_Tb

    2012/03/27 at 15:11

    TEr zochind helehed. Sex gej huis gesen utgaar bas ordiishdee.

  13. Sabu

    2012/03/27 at 18:57

    Marijuana, cigarette n buursn n yama da (:

  14. boby123456

    2012/03/27 at 20:50

    lolz

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *