
Икстрийм үйлдлийн бичлэг хийх болон зураг авахад зориулагдан GoPro, Inc. корпорацийн бүтээдэг GoPro камерыг хүн бүр мэднэ. Өндөр нягтаршил бүхий энэхүү хувийн камерыг их төлөв икстрийм спорт сонирхогчид ашигладаг. Тэд цөс хөөргөж, адреналин ялгаруулам үйлдэл бүрээ энэхүү камерт даатгадаг бөгөөд тэдний GoPro-нд буусан гайхалтай агшнуудын зургуудыг үзэгч та бүхэнд, эрсдэлтэй, аз туршсан үйлдэлд дурладаг хэн бүхэнд толилуулахдаа баяртай байна.







