NetherRealm Studios алдарт Mortal Kombat цувралын 10 дахь тоглоомынхоо трейлерийг толилууллаа. Энэхүү трейлерээс үзэхэд Mortal Kombat X тоглоомонд Outworld-д байгаагүй тулаанчид шинээр нэмэгдсэн нь ил байна. Jax-ын охин Jacqueline Briggs, Kenshi-гийн хүү Takashi Takeda, Kung Lao-гийн удам Kung Jin зэрэг дүрүүдээс гадна хоёр сонгодог дүр болох Mileena болон Sindel нар байгаа аж. Мөн тоглоомын үйл явдал 2011 оны Mortal Kombat-аас 25 жилийн дараах нөхцөлд өрнөж байгаа нь илчлэгджээ.
Mortal Kombat X бол энэхүү домогт цувралын их хүлээлт үүсгэсэн тоглоом бөгөөд стратеги болон тулааны стилийг хоёуланг нь агуулсан дүр нэг бүрийн олон хэлбэрүүдээс сонголт хийх боломжийг тоглогчдод анх удаа олгосон байна. Mortal Kombat X нь 4-р сарын 14-нд PlayStation 4, Xbox One, PlayStation 3, Xbox 360 болон PC-нд боломжтой болох юм байна.