“2012 Happy new year” фото зургийн уралдаан

0

“2012 Happy new year” фото зургийн уралдаан

“2012 Happy new year” фото зургийн уралдаан
Ширхэглэн будрах цагаан цастай, Чимэглэн гоёсон ногоон гацууртай, Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт авхуулсан шинэ жилийн холбогдолтой фото зургийн уралдааныг залуусын анхны брэнд d20 “2012 Happy new year” сэдэвтэйгээр зарлаж байна.
2011 оны турш d20 хуудас маань “Хамтдаа дуулъя” дүрс бичлэгийн уралдаан, “I’m Yours”,“My bestie forever” гэх мэт сонирхолтой фото уралдаануудыг зарлаж залуус та бүхэн идэвхтэй оролцож, шилдэгийн шилдэг бүтээлүүд эндээс төрөн гарч байсан саяхан санагдаж байна.
Энэ удаагийн хамгийн гол шалгуур бол Шинэ жил…
Уралдааны болзол:
• Өөрт хамааралтай зураг илгээх эсвэл зурагт өөрөө байх шаардлагтай.
• Сэдвийн дагуу бүтээлээ илгээх.
• Гар утасны марк, камерын үзүүлэлт үл хамаарна.
• Зурганд ямар нэгэн засвар, өнгөний эффект ашиглаж болно.
Хамгийн гол нь бүтээл илгээхдээ өөрийн овог, нэр утасны дугаараа хамтад нь явуулахаа бүү мартаарай.Оролцох заавар:

1. Шинэ жилийн сэдэвт фото зургаа Тэнгис кино театр байрлах “d20 Zone” төвд файл хэлбэрээр авчрах эсвэл [email protected] хаягаар тус тус ирүүлж болно.

2. Зураг хүлээн авах сүүлийн хугацаа: 2011.12.19

Шалгаруулах журам:

1. Бүтээлийг 12-р сарын 5-ний өдрөөс 12-р сарын 19-ний 18:00 цаг хүртэл хүлээж авна.

2. Таны ирүүлсэн бүтээлийг www.facebook.com/d20page хуудсанд оруулан 12-р сарын 29-нийг дуустал хамгийн олон санал авсан буюу like авсан бичлэг супер шагналын эзнээр тодрох юм.

Супер шагнал:

1. d 20 азын дугаар, Nova гар утас болон 300,000 төгрөгийн нэгж
2. d 20 азын дугаар, Nova гар утас болон 200,000 төгрөгийн нэгж
3. d 20 азын дугаар, Nova гар утас болон 100,000 төгрөгийн нэгж
4. d 20 азын дугаар, Nova гар утас болон 50,000 төгрөгийн нэгж
5. d 20 азын дугаар, Nova гар утас болон 50,000 төгрөгийн нэгж

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/d20page

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *