“АЛТАН ЖОЛОО ГРУПП” АМЖИЛТЫН ЖОЛООГ ХАМТДАА

0

“АЛТАН ЖОЛОО ГРУПП” АМЖИЛТЫН ЖОЛООГ ХАМТДАА

“АЛТАН ЖОЛОО ГРУПП” АМЖИЛТЫН ЖОЛООГ ХАМТДАА
Монголын худалдаа, үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Алтан Жолоо Групп” 2011 оны 11-р сарын 13-нд спортын их наадмаа нийт ажилчдынхаа дунд зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд нийт 4 охин компанийн эрэгтэй 10, эмэгтэй 10 багийн 160 тамирчин спортын хэд хэдэн төрлөөр өрсөлдөн аваргуудаа тодруулсан байна. Нийт ажилчдын 90% нь 35 хүртэлх насны залуучуудаас бүрдсэн энэ хамт олны cпортын тэмцээн уралдаан нь маш өрсөлдөөнтэй, ач холбогдол өндөртэй боллоо. Хүч чадал, авхаалж самбаагаараа эн чацуухан өрсөлдсөн багууд “Sansar Happy” центер төвийн “Happy strong”, “Сансар-6” салбарын “Эрч хүчтэй, Эвсэг хамт олон”, “Алтан Жолоо Трейд” ХХК-ийн “Хүчтэнгүүд”, “Алтан Жолоо Импекс” ХХК-ийн “Эрлэгүүд” нар байлаа. Өрсөлдөөний эцэст нийт багийн дүнгээр “Арвайн Үндэс” ХХК-ний “Арвайн Шонхорууд” баг тэргүүлж шилжин явах цомын эзнээр тодорлоо.
Арвайн Үндэс” ХХК нь группийн хамгийн отгон компани боловч хүнсний үйлдвэрийн салбарт өөрийн үйл ажиллагаагаараа тэргүүлэх болсон хамгийн орчин үеийн шинэ үйлдвэрлэгч, мөн 2010 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж юм.
“Амжилтын жолоог хамтдаа” гэсэн уриатай “Алтан Жолоо Групп” нь ажилчдынхаа нийгмийн асуудал болон ажиллах таатай орчин, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зэрэгт өндөр ач холбогдол өгдөг нь тэмцээний зохион байгуулалт болон тэмцээнд оролцсон багуудын амжилтаас харагдаж байлаа.Хүн бүр төдийлөн мэддэггүй нэг сонин мэдээ гэвэл “Алтан Жолоо Групп”-ын “SANSAR” хүнсний сүлжээ нь Монголын хамгийн анхны супермаркет, хамгийн анхны сүлжээ дэлгүүр юм байна.

Ингээд уг тэмцээний фото мэдээг та бүхэнд хүргэж байна.

”Алтан Жолоо Групп”-ийн спортын наадамд оролцож буй нийт баг тамирчид
[ XopoM.com ] фото

Арвайн Үндэс компаний “Арвайн шонхорууд”, Алтан Жолоо Трейд ХХК-ний “Жолоо” багуудын тоглолт
[ XopoM.com ] фото

Алтан Жолоо Группийн захиргааны “Титэм”, Арвайн Үндэс компаний “Арвайн шонхорууд” багуудын тоглолт
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Тэмцээнд оролцогч тамирчид тоглолтын үеэр.
[ XopoM.com ] фото

Ширээний теннисний эмэгтэй төрөлд оролцогч тамирчин Сансар-6 салбарын ажилтан Т. Сарнай тоглолтын үеэр
[ XopoM.com ] фото

Sansar Happy” центер төвийн “Happy strong”, Арвайн Үндэс компаний “Арвайн шонхорууд” багуудын Алтан медалийн төлөөх тоглолт
[ XopoM.com ] фото

Алтан Жолоо Группийн захиргааны “Титэм”, Алтан Жолоо Импекс ХХК-ний “Эрлэгүүд” багуудын тоглолт
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Сансар-10 бөөний төвийн “Stars”, Сансар-32 төвийн “Гүнжүүд“ багын тоглолтын довтолгооны үеэр.
[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

Ширээний теннисний төрөлд Алтан медалийн эзэн болсон Арвайн Үндэс ХХК-ний ажилтан Д. Мөнхтуяа
[ XopoM.com ] фото

Сагсан бөмбөгийн төрөлд Мөнгөн медаль авсан “Sansar Happy” центер төвийн “Happy strong” баг шагналаа гардаж байна.
[ XopoM.com ] фото

Сагсан бөмбөгийн төрөлд Шилжин явах цом, алтан медалийн эзэн болсон Арвайн Үндэс компаний “Арвайн шонхорууд” багийн ахлагч Г.Гантулга цомоо гардан авлаа.
[ XopoM.com ] фото

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Алтан медал авсан Арвайн Үндэс компаний “Арвайн шонхорууд” багийн тамирчид
[ XopoM.com ] фото

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Алтан медал авсан “Сансар-6” худалдааны төвийн “Эрч хүчтэй, Эвсэг хамт олон” багийн тамирчид
[ XopoM.com ] фото

”Алтан Жолоо Групп”-ийн спортын тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд орсон нийт баг тамирчид
[ XopoM.com ] фото

Сагсан бөмбөгийн холын зайны шидэлтийн аварга Арвайн Үндэс компаний “Арвайн шонхорууд” багийн тамирчин Ч. Хангай
[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *