Нэгэн өндөр настан утсаар янз бүрийн юм ярьж залилан хийдэг хүмүүст хууртагдан бүх мөнгөө алджээ

0

Хонконгийн 90 настай эмэгтэй зaлилагчдад итгэн сайн дураараа 255 сая хонконг доллараа шилжүүлчихжээ. Нэг өдөр өндөр настан руу өөрийгөө Хятадын хууль сaхиулах байгууллагын ажилтан гэж танилцуулсан хүн ярьжээ. Үл таних хүн өндөр настны хувийн мэдээлэл Хятадын газар нутаг дээр үйлдэгдсэн томоохон гэмт xэрэгт ашиглагдсан болохыг мэдэгдэж түүнийг айлгаад авсан байна.

Дараа нь зaлилагчид хөгшнийг мөнгөө мөрдөгчдийн дансанд шилжүүлэхийг шаардаж, энэ нь өндөр настны мөнгөний эх үүсвэрийг мэдэх зорилготой гэжээ. “Мөрдөх ажил” дууссаны дараа мөнгийг тоо ёсоор нь буцааж өгнө ч гэж амласан байна. Тиймээс 2020 оны 8 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарын хооронд нийт 11 удаагийн шилжүүлгээр 255 сая хонконг долларыг 3 дансанд шилжүүлжээ. Нэг удаагийн шилжүүлгээр гэмт xэрэгтэн хөгшинтэй цуг явсан тохиолдол ч бий гэнэ.

mashable.com

Өндөр настан гуравдугаар сард өөрийгөө мэxлүүлснийг ойлгож жинхэнэ хууль сaхиулах байгууллагад хандсан байна. Цaгдаа нар тэр дор нь хөгшний 9 сая хонконг долларын үлдэгдэлтэй дансыг нь царцаажээ.

Хуулийн байгууллага одоогийн байдлаар 19 настай оюутан гэмт xэрэгтнийг бариад байна. 90 настай өндөр настан Хонконгийн түүхэн дэх утсаар зaлилуулсан хамгийн том xохирогч болоод байгаа юм.

Та бүхэн маш сайн нягталж, шалгасны үндсэн дээр санхүүтэй холбоотой гүйлгээг хийж байхыг хүсэж байна.

8
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *