UFC Групп, Mongolian Music Production “Органикийг дэмжин” ногоон цэцэрлэгийг бий болголоо
Mongolian Music Video Awards 2011 наадын зохион байгуулагчид, урлаг соёлын төлөөлөл болоод Органик үйлдвэрлэл, Органик хэрэглээ UFC групп хамтран, нийслэлийн 76-р цэцэрлэгт чацарганы мод тарьж, бяцхан хүүхдүүдэд эрүүл, ногоон орчинг бэлэглэлээ.
Органик ирээдүйн төлөөх энэхүү ажлын хүрээнд урлаг соёлынхныг төлөөлж дуучин Ану, “ICE TOP”, “Нэгэн зүгт” хамтлаг, “UFC” группын хамт олон, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд бүтэн нэг өдрийн турш хамтдаа чацарганы суулгацыг тарьж суулгасан нь ногоон цэцэрлэг болох эхний алхам ажээ.
Энэхүү чацарганы суулгац нь хамгийн өндөр үр өгөөжтэй сортуудаас сорчлон авсан бөгөөд витамины агууламж болон, жимсний гарцаар монголдоо төдийгүй дэлхийд тэргүүлдэг. Энэ удаа UFC группыхан 3 настай суулгацыг авчран тарьсан бөгөөд 2 жилийн дараа жимсээ өгч эхлэх юм байна.
UFC групп нь чацарганы тариалалт, үржүүлэг, чацарганы жүүс тосны үйлдвэрлэл зэргээр монголдоо төдийгүй дэлхийд танигдсан үндэсний тэргүүлэх зэргийн компани билээ. Түүгээр ч барахгүй цэцэрлэгжилтийн үйл ажиллагаанд гар бие оролцон хүүхдүүдэд чацарганы ач тус түүнийг хэрэглэснээр ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлэх боломжтойг ойлгуулж чацарганы жүүс хэрэглэхийг мөн уриалсан юм.Цэвэр бүтээгдэхүүнийг ард түмэндээ хүргэхийг зорьдог Органик үйлдвэрлэл, Органик хэрэглээ UFC групп, Mongolian Music Video Awards наадмыг зохион байгуулагчид ийнхүү хамтран урлагийнхны дуу хоолойг нэгтгэж чацарганы мод тарих ажлыг зохион байгууллаа. [right]Б.Мөнхзаяа[/right]
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу

0
Гоё0
Ха Ха0
Хөөрхөн0
Гайхмаар0
Бахархмаар0
Харамсалтай0
Тэнэглэл0
Буруу-
Хөвсгөлийн 13 настай охин үеийнхэндээ зориулан ном орчуулж, аяллын вэб сайт хийж байна
Total4,062 4,062 Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол… -
Хөгшрөлтийг зогсоох, удаашруулах боломжтой юу?
Total86 86 Юун түрүүнд хөгшрөлт нь биологийн өөрчлөлт бөгөөд бодисын солилцоо удааширж, эд… -
Алдарт Tomorrowland-ийн шилдэг Dj нарын нэг⚡RayRay⚡“Power Expo & Festival”-н тайзан дээр ирж өөрийн галзуу сетээ сонсгохоор боллоо
Total82 82 Дэлхийн шилдэг ТОП-100-н DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane 2 дугаарт эрэмбэ… -
Power Expo Festival дээр “The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ
Total69 69 Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам н… -
Холливудыг хөлдөө “сөгдүүлсэн” Хятадын кинонууд
Total348 348 1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын асар том зах зээлд өндөр хөгжилтэй бүхий л… -
Битүүнээс өмнө амжуулж хийх зүйлс
Total56 56 Сар шинийн нүсэр их ажлын наана өөртөө багахан цаг зарцуулж ирэх жилээ илүү гоё…