1000 жилийн настай бурхны баримал доторх занданшуулсан шарил

0

Нидерландын Амерсфорт хотын Meander Medical Centre-т саяхан үнэхээр онцгой шинжилгээ хийгджээ. Бараг 1000 шахам жилийн настай занданшуулсан шарилыг томографын аппаратаар шинжилсэн бөгөөд дотор эрхтний дурангаар дээж авсан байна. Гаднаас нь харахад будда бурхны дүртэй баримал мэт харагдах энэ зүйл нь үнэндээ занданшуулсан шарил ажээ. Эмнэлгийн хэд хэдэн ажилтнууд энэхүү онцгой төсөл дээр чөлөөт цагаараа тусалсан байна.

1000 жилийн настай будда бурхны баримал доторх занданшуулсан шарил 2

Судалгааны тэргүүн болох Амерсфортын оршин суугч Erik Bruijn нь буддын соёл, шинжлэх ухааны салбар дахь мэргэжилтэн бөгөөд Роттердамын дэлхийн музейн эрхлэгчээр ажилладаг юм байна. Ходоод гэдэс, элэгний эмч Reinoud Vermeijden, рентген шинжээч Ben Heggelman нар өнгөрөгч 9-р сарын 3-нд энэхүү хятад занданшуулсан шарилд дотуур шинжилгээ хийхээр эмнэлэгтээ хүлээн авсан юм. Уг занданшуулсан шарил нь энэ оны эхээр дэлгэгдсэн XI-XII зуунд хамаарах занданшуулсан шарилын үзэсгэлэнд тавигдаж байсан юм байна.

1000 жилийн настай будда бурхны баримал доторх занданшуулсан шарил 1

Энэ занданшуулсан шарил нь Хятадын бясалгалын сургуулийн буддист мастер Liuquan-ы занданшуулсан цогцос ажээ. Соёлын онцгой ач холбогдолтой энэ шарил нь Барууны эрдэмтдийн судалгаанд очиж байгаа анхны хятадын буддист мумми юм байна. Vermeijden Голландын Дидам хот дахь мэс заслын технологиор тусгайлан хийгдэх боломжтой дотор эрхтний дурангаар цээж болон хэвлийн хөндийгөөс дээж авчээ. Түүний авсан дээжин дунд дотор эрхтнүүдийн хоорондох зайд байсан зүйлс багтаж байгаа ба эртний хятадын дүрүүд бүхий цаасны үлдэгдлүүд ч байсан байна. Heggelman-ы хийсэн томограф шинжилгээгээр занданшуулсан шарилын дотор тод харагдсан бөгөөд ДНК-гийн шинжилгээ хийхээр яснаас нь дээж авсан байна.

Нэг сэдэвт зохиол хэлбэрээр нийтлэгдэх энэ судалгааны субьект болох занданшуулсан шарилыг Унгарт аваачсан бөгөөд 2015 оны 5-р сарыг хүртэл Будапешт хот дахь Үндэсний байгалийн түүхийн музейд үзмэр болон тавигдах юм байна.

1000 жилийн настай будда бурхны баримал доторх занданшуулсан шарил 3 1000 жилийн настай будда бурхны баримал доторх занданшуулсан шарил 4

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/02/22 at 20:08

    Сэтгэгдэл *энэ чиньме Монголын хилээр гаргаад алдцан ламын шарил байшд, хужаагийх биш

  2. Buyka Buynaa

    Buyka Buynaa

    2015/02/22 at 20:55

    Haana baidag sharil be

  3. Buyka Buynaa

    Buyka Buynaa

    2015/02/22 at 20:55

    Haana baidag sharil be

  4. Buyka Buynaa

    Buyka Buynaa

    2015/02/22 at 20:55

    Haana baidag sharil be

  5. Buyka Buynaa

    Buyka Buynaa

    2015/02/22 at 20:55

    Haana baidag sharil be

  6. Buyka Buynaa

    Buyka Buynaa

    2015/02/22 at 20:55

    Haana baidag sharil be

  7. Зочин

    2015/02/22 at 21:09

    chi yaj medej bgn?? hudlaa medemhiirdeg yum batsaanuud

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *