Сугалаат урамшууллын 5 байр бол бидний хэрэглэгчиддээ барьж буй 5 жилийн ойн бэлэг

0

Сугалаат урамшууллын 5 байр бол бидний хэрэглэгчиддээ барьж буй 5 жилийн ойн бэлэг

Сугалаат урамшууллын 5 байр бол бидний хэрэглэгчиддээ барьж буй 5 жилийн ойн бэлэг
Юнител группээс зарласан “5 байр-5 азтан” сугалаат урамшуулал тус компанийн хэрэглэгчид төдийгүй нийгэмд талархал хүлээн иж бүрэн тавилгатай байрны төлөө азаа үзэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор тус группийн Маркетингийн албаны менежер Ч.Мягмарсүрэнтэй уулзаж тодруулга авлаа.
“5 байр 5 азтан” сугалаалт урамшууллыг зарлах болсон шалтгаан юу байв?
Манай компани сугалаат урамшуулалд зарласан гол шалтгаан нь борлуулалтыг нэмэгдүүлэх биш, харин 5 жилийн ойгоо тохиолдуулан хэрэглэгчиддээ бэлэг барих зорилго байсан. Өөрөөр хэлбэл бид таван жилийн ойгоо тохиолдуулан хэрэглэгчиддээ барьж буй олон бэлгийн нэг нь энэхүү сугалаат урамшуулал юм.
Урамшууллын гол хонжвор нь бүрэн тавилгатай байр учраас хэрэглэгчид маш ихээр хамрагдаж байна. Тиймээс бид аль болох их карт зарах нь чухал биш гэдгээ ойлгуулж харуулахын тулд, мөн дээр нь хэрэглэгчиддээ аз таарах магадлалыг нь нэмэгдүүлэхийн тулд оролцох сугалааны тоог нэг нэг саяаар нь хуваан тохирлоо явуулахаар шийдсэн. Ингэснээр азтангуудыг хэт олон хүнээс тодруулахгүй, хүн бүрийн магадлалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.Хэрэв сугалааны эрхийн чинь тоо 1 сая хүрэхгүй бол яах вэ?
Сугалааны тоо 1 сая хүрэхгүй байсан ч гэлээ бид анх зарласан хуваарийн дагуу 21 хоног тутамд азтангуудаа шалгаруулж 5 байр, бусад шагналуудаа олгох болно. Харин 21 хоногоос өмнө сугалааны тоо 1 сая хүрвэл тухай бүрт нь тохирлыг явуулна.

Яагаад заавал 2000 төгрөгийн карт авч байж сугалаанд оролцоно гэж? Шууд дугаараас нь шалгаруулж болоогүй юм уу?
Бүртгэлтэй болон идэвхитэй хэрэглэгчид гэдэг өөр өөр байдаг. Зарим хүн 2-3 утас хэрэглэдэг тул тухайн дугаараа бараг ашигладаггүй ч байж болно. Тиймээс манай үнэнч, идэвхитэй хэрэглэгчид илүү хамрагдана гэдэг утгаараа картын цэнэглэлтээр сугалааны эрхээ авч байгаа.
Мөн манай хэрэглэгчид бүгд адилхан 2000 төг картаар цэнэглээд ашигласан хугацаанаасаа хамаарч 1-3 сугалааны эрх авч байгаа нь аль болох их мөнгөөр цэнэглэвэл олон сугалаа авна гэсэн бусад компанийн нөхцлөөс өөр юм.

Картаар цэнэглэхэд яагаад зарим хүнд 1, зарим хүнд 3 сугалааны эрх очиж байгаа юм бэ?
Илүү урт хугацаанд манай компаниар үйлчлүүлж байгаа бол сугалаат урамшуулалд илүү давуу нөхцөл олгох нь үнэнч, тууштай хэрэглэгчээ урамшуулах зөв хэлбэр гэж шийдсэн. Тиймээс тухайн хүний дугаараа ашигласан хугацаанаас нь хамааран цэнэглэлт бүрт 1-3 сугалааны эрх очиж байгаа.

Тохирлыг хэзээ, ямар аргаар шалгаруулах вэ?
Эхний тохирлыг 9-р сарын 5-ны 21.30 цагт МҮОНТ, Боловсрол суваг телевизээр шууд явуулна. Дараагийн тохирол анхны хуваариар бол 21 хоногийн дараа байх ёстой, гэхдээ энэ хооронд сугалааны эрхийн тоо 1 сая хүрчихвэл заавал 21 хоногоо хүлээлгүй тухайн үед нь шууд явуулах болно.
Тохирлыг тааруулахдаа тоон бөмбөлөгнүүдийг шилэн саванд эргэлдүүлж байгаад агаараар соруулж, санамсаргүй гаргаж ирдэг аргыг ашиглана. Энэ нь олон улсад голлон хэрэглэгддэг хамгийн шударга бөгөөд үр дүнг тааварлах боломжгүй, бусад аргыг бодвол илүү итгэлтэй арга юм.

Нэг сугалаагаараа олон удаагийн тохиролд орж болох уу?
Тухайн сугалааны эрх нь тухайн тойрогтоо л хүчинтэй. Харин дараагийн тойргуудад хэрэглэгч дахин шинээр сугалааны эрх аваад оролцох эрх үргэлж нээлттэй, хэдэн ч удаа оролцож болно.

Хэрэглэгч сугалааны эрхээ, аль тохирлоор гарахыг яаж мэдэх вэ?
Хэрэглэгчид мессежээр очиж байгаа дугаар нь 01, 02 гэх мэт кодоор эхэлж байгаа, энэ код нь хэд дэх удаагийн тохиролд хамаарах сугалаа болохыг илэрхийлж байгаа юм.
Мөн манай хэрэглэгчид www.unitel.mn веб сайтаар ороод өөртөө ямар ямар кодтой хичнээн ширхэг сугалааны эрх байгаа, тэдгээр нь хэд дэх тохиролд хамаарахыг харж болно. Удахгүй мессежээр бас ингэж нэгдсэн байдлаар мэдээлэл авах боломж бүрдэнэ.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Баярлалаа, энэ дашрамд нийт хэрэглэгчиддээ азын тэнгэр ивээг гэж ерөөе!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *