Скайтел компанийг “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” байгууллагаар өргөмжиллөө

0

Скайтел компанийг

СКАЙТЕЛ КОМПАНИЙГ “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” БАЙГУУЛЛАГААР ӨРГӨМЖИЛЛӨӨ
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн Энхийн Их Наадам” Монгол улсад анх удаагаа амжилттай зохиогдож байна. Наадмын хүрээнд явуулсан олон төрлийн нийгмийн сайн үйлсийн аян зохиогдож тэдний дундаас Скайтел компани өөрийн хувь нэмрээ оруулсан. Скайтелийнхэн энэхүү аянд зүгээр ч нэг орсонгүй Монгол улсад мэдээлэл, шуудан, харилцаа холбоо үүсч хөгжсөний түүхт 90-н жилийн ойн баярын хүрээнд зохиогдсон урлаг спортын тэмцээнд баг хамт олноороо амжилттай оролцож 1-р байранд орж нийт Есөн зуун мянган төгрөгийн шагнал гардан авсан.
Тэд энэхүү мөнгөн шагналыг олон нийт тэр дундаа ирээдүй хойч үе болсон хүүхдийн сайн сайхны төлөө Дархан-Уул аймгийн “Нарны хүүхэд”асрамжийн төвд хандивлаж, “10 төгрөгний хүч” хандивын аянд халуун сэтгэл, цуцалтгүй зүтгэлээ зориулан нийт хамт олноороо “10 төгрөг хүч” хайрцгийг аялуулан нэгэн сэтгэлээр манлайлал үлгэр дуурайллыг үзүүлэн оролцлоо. Өнгөрөгч бямба гарагт зохиогдсон Дэлхийн энхийн их наадмын үеэр Дэлхийн энхийн их наадмын Сангийн ерөнхийлөгч ДОК. ХЁН ЖИЭ МҮҮН болон Монголын Энх тайван Найрамдлын холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан нар Скайтел компанийг “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА БИЕЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”- аар өргөмжилж өргөмжлөлийг гардуулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *