Телевизийн хөтөлбөрийг хүссэнээрээ удирдаарай

0

Телевизийн хөтөлбөрийг хүссэнээрээ удирдаарай


Телевизийн хөтөлбөрийг хүссэнээрээ удирдаарай
Монголчууд та бид хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон телевиз хэмээх танин мэдэхүй, соёл боловсролыг хамгийн ойр ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр түгээгч мэдээллийн хэрэгсэлтэй танилцаж түүнийг үзэж эхэлснээс хойш 40 гаруй жил өнгөрөөд байгаа ч үзэгч, телевиз хоёрын дунд телевиз төвт буюу нэг талын л харилцаа давамгайлж ирсэн. Телевизийн сувгуудаар юу гарч байна, түүнийг л үзнэ.Дуртай нэвтрүүлгийнхээ телевизийн хөтөлбөрт тусгагдсан гарах цагаас хоцорсон бол эхнээс нь үзэх боломж байхгүй. Ахин дахин үзмээр нэвтрүүлэг байлаа ч хүссэнээрээ үзнэ гэдэг бол бүтэшгүй зүйл. Телевиз үзэх гэдэг ийм л байсан, одоо ч ийм байгаа. Харин нээлтээ хийгээд удаагүй байгаа Монголын анхны Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компанийн IPTV үйлчилгээ нь телевиз үзэгч Та бүхэнд телевизийг огт өөрөөр үзэх боломжийг олгож байгаа. IPTV-г гэртээ тавиулсан телевиз үзэгч нь яг одоо үзэж буй нэвтрүүлгээ хүссэн үедээ ухрааж, зогсоож, дахин эхлүүлж, уржигдар гараад өнгөрсөн дуртай киногоо нөхөн үзэж бас хуулж аваад хадгалах боломжтой. Ингээд телевизийн хөтөлбөрийн цагт баригдаж телевиз үздэг байсан хуучин арга барилыг IPTV үйлчилгээ хэрхэн ухаалгаар шийдэж буйг түүний олон нэмэлт боломжууд дундаас “ДАХИН ЭХЛYYЛЭХ”, “ТYР ЗОГСООХ” үйлдлүүдээр төлөөлүүлэн танилцуулая.

“Дахин эхлүүлэх”, “Түр зогсоох” үйлдлүүд нь Монголын телевиз үзэгчдэд шинэ содон сонсогдож байгаа ч энэ нь дэлхий нийтийн телевизийн салбарын хувьд ч шинэ зүйл гэдгийг ч сануулах нь зүйтэй юм. Эдгээр боломжуудыг ашигласнаар үзэгч өөрийн дуртай нэвтрүүлгээ эхнээс нь үзэж амжаагүй бол дахин эхнээс нь эхлүүлэн үзэх боломжтой. Мөн эфирээр тухайн цагт нэвтэрч байгаа нэвтрүүлгийг зогсоож байгаад хэсэг хугацааны дараа зогсоосон хэсгээсээ үргэлжлүүлэн хүлээн авах бололцоотой юм.

Жишээлбэл, Та өдөр бүр үзэж заншсан оройн мэдээллийн хөтөлбөрөөсөө хоцорсон эсвэл эртнээс үзэх юмсан гэж бодож байсан кино тань гарч эхлээд дундаа орсон байлаа гэж бодъё. Тэгвэл IPTV-ийн нэвтрүүлгийг “ДАХИН ЭХЛYYЛЭХ” боломжийг ашиглаад мэдээ, киногоо яг эхнээс нь үзэж болно. Буйдандаа тухлан дуртай нэвтрүүлгээ ид шимтэн үзэж байтал гэнэтийн ажил гарах нь бидний амьдралд байнга л тохиолдож байдаг зүйл. Харин энэ үед та нэвтрүүлгийг “ТYР ЗОГСООХ” командыг өгөөд завтай болсон үедээ үргэлжлүүлэн үзэж болох юм. Yзэгчдэд телевизийг өөрийнхөөрөө удирдаж, хүссэн үедээ дурын нэвтрүүлгээ үзэх олон шинэ дэвшилтэт боломжуудыг олгож байгаа учраас дэлхий нийтээр IPTV-г “Телевиз үзэх эрх чөлөө” хэмээн нэрлэж байна . Дэлхийн мэдээллийн технологийн салбарын хөгжлөөс алхам ч хоцрохгүй хөл нийлүүлэн алхаж байгаа Монголчууд бидний телевизийн хөтөлбөрийн цагт баригдаж суусан он жилүүд түүх болон ард үлдэх нь ээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *