БИ Ч БАС…

0

БИ Ч БАС...

БИ Ч БАС…

Хайр дурлалд, уралдаан тэмцээнд, адал явдалд бас дуу хөгжимд дургүй залуу хүн гэж хэн байх билээ.
Залуусаа та нар бүгдээрээ дуу дуулж, клипэнд тоглохыг хүсдэг биз дээ. Тэгвэл хүсэл биелэхэд ойрхон байна.
Учир нь дуулах дуртай, дуунд дуртай бүх л залуусыг оролцуулсан клипийг бүгдээрээ залуусын анхны брэнд d20-ийн 9 насны төрсөн өдөрт зориулан бүтээцгээе. Залуусаа d20-ийн төрсөн өдрийн дууг хамтдаа дуулцгаая.
Хамгийн гол нь залуус та бүхний оролцоо хамгаас чухал бөгөөд Камертон хамтлагийн “Төрсөн өдрийн дуу”-г өөр, өөрийнхөөрөө дуулан бичлэгээ ирүүлсэн бүх л залуус d20-ийн “ТӨРСӨН ӨДРИЙН ДУУНЫ” клипэнд оролцон өөрсдийн авъяасаа бусадтай хуваалцах боломжтой юм.
Уралдааны болзол:
“Камертон” хамтлагийн “Төрсөн өдрийн дуу”-г дуулсан бичлэгээ мэргэжлийн студи эсвэл гэртээ, гар утсаараа гээд ер нь юугаар ч, хаана ч бичиж болохоос гадна ганцаараа, найз нөхөд, анги хамт олон, гэр бүлээрээ гээд хамтдаа дуулсан бичлэг бүр бидэнд үнэ цэнэтэй байх болно. Хамгийн гол нь бичлэгээ бидэнд илгээхдээ өөрийн овог, нэр утасны дугаараа бичлэгтэйгээ хамтад нь явуулахаа бүү мартаарай.Оролцох заавар:
1. d20-ийн facebook (
www.facebook.com/d20page) хуудаснаас Камертон хамтлагийн “Төрсөн өдрийн дуу”-ны понограммыг татан авч өөрийн бичлэгтээ ашиглана уу.
2. Өөрийн бичлэгийг Тэнгис кино театр байрлах “d20 Zone” төвд эсвэл [email protected] хаягаар илгээнэ үү.
3. Бичлэг хүлээн авах сүүлийн хугацаа: 2011.04.30

Уралдааны шалгаруулах журам
Таны ирүүлсэн бүтээлийг www.facebook.com/d20page хуудсанд оруулан 5-р сарын 6-ныг дуустал хамгийн олон санал авсан буюу LIKE авсан бичлэг супер шагналын эзнээр тодрох юм.

Супер шагнал: 1,000,000 төгрөг

Тийм ээ! Энэ бол чиний, миний, бидний дуу байх болно.

Нийт залуустаа 9 насны төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Залуусын анхны брэнд d20

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *