
Хятадын майхантай фестиваль /Chinese camping festival/-д оролцохоор Дэлхийн янз бүрийн улс орноос 15,000 гаруй майхантай хүмүүс хүрэлцэн ирж, Хятадын Жианши мужийн Вугонгшан уулын ойролцоох толгодыг зүйл бүрийн өнгөтэй майхнуудаар бүржээ. Энэ бол 2013 оны Олон улсын майхантай фестиваль байв. Тус улсын зүүн хэсэгт орших Жианши муж нь байгаль экологийн хувьд маш үзэсгэлэнтэй газар нутгуудын нэг бөгөөд түүх, ёс заншлын арвин баялаг түүхтэй. Энэхүү фестивалийг энэ газар зохион байгуулдгийн учир нь намрын өнгө туяарсан Вуюань нутгийн үзэсгэлэнгээр гайхуулахад оршдог байна.

















