15 саяын шагналын сантай Рекламны фестивал эхэллээ

0

15 саяын шагналын сантай Рекламны фестивал эхэллээ

Нийгмийн оюун санааг задлах, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог монголын реклам бүтээгчид нэг санаанд эвлэлдэн нэгдэхийг Реклам Бүтээгчдийн Холбоо уриалж нийгмийн сэдэвтэй зар сурталчилгааны фестивалийг гуравдугаар сарын 1-нээс эхлэн 31-нийг дуустал зохион байгуулахаар хэвлэлийн хурал хийлээ. Уг фестивал нь анх 2010 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ удаад “Бидэнд ойрхон ирээдүй” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ. Рекламны фестивальд оролцох уран бүтээлчдэд хандан уг арга хэмжээг санаачлагч Монголын Уул Уурхайн томоохон компани болох “Оюу толгой” ХХК-ийнхан нэгэн захидал хаяглажээ. Захидалд “Бидэнд ойрхон байгаа ирээдүй рүү өөдрөг сэтгэлээр тэмүүлэх та бидний чин хүслээрээ нэгдсэн хором бүр Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр, бүтээлч агшин болно гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээсэн байна.Олон нийтэд, нийгэмд , ард түмэнд ирээдүйгээ өөдрөгөөр харж зорилготой, тэмүүлэлтэй байх урам зоригийг нь улам бадрааж тийм санал сэдэл төрүүлэх зорилгыг энэ удаагийн фестиваль агуулгаа болгож байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ. Хурлын үеэр “Гамма агентлаг”-ийн захирал Цацрал хэлэхдээ “Нийгмийн анхаарлыг хандуулах реклам бүтээх уран бүтээлчдэд тодорхой сэдвийн дагуу видео, фото, радиогийн, хэвлэлийн, вэб анимэшн чиглэлээр бүтээлээ туурвих боломжийг зохион байгуулагчид олгож байгаа юм. Бүтэн сар үргэлжилэх уг фестивал нь нийт 15 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд уралдааны хүрээнд форум хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг, сургалт туршлага солилцох уулзалт зохион байгуулагдах юм” хэмээсэн юм. Уг фестивалд өөрийн уран сэтгэмж, бүтээл туурвилаараа өрсөлдөх залуучууд уралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.adfestivalmongolia.net сайтаас авч болох юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. barnerd

    2011/03/04 at 12:51

    Manai mongl chuud saihan saihan uraldaan temtseen zohiodog boljee
    [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадраг [/color][/font][/size]

  2. gamez

    2011/03/04 at 13:03

    wow

  3. doogii0118

    2011/03/04 at 13:23

    zozo olon l bolj baiwal sn

  4. chibi_gaara

    2011/03/04 at 15:38

    hamaatan sadan ni l bairiig ni ezleh blgui

  5. InprezA

    2011/03/04 at 18:26

    2-r bair eswel shүүgchdiin shagnal l negdvgeer bair gesen vgshүүdee

  6. love666

    2011/03/04 at 18:36

    [quote] hamaatan sadan ni l bairiig ni ezleh blgui[/quote]yag vnen

  7. ben_jr

    2011/03/04 at 19:12

    [b]Uran buteelch zaluuchuud olon bii, amjilt![/b]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *