Ямар ч арга хэмжээ авсан миний хөл үргэлж ядарч эцдэг байлаа. Харин “хөл амарч чадахгүй байх хам шинж”-ийн талаар мэддэг болсноос хойш учрыг нь ойлгосон юм!

3

Хэрэв та шөнө унтаж чадахгүй байх хэмжээнд хөлд чинь хачин мэдрэмж төрөх болсон бол, “хөл амарч чадахгүй байх хам шинж” илэрч байгаа байгаа эсэхийг шалгах цаг иржээ. Бухимдал төрүүлэхээр төвөгтэйгөөс гадна, энэ зовиур түгээмэл илэрдэг бөгөөд дэлхийн нийт хүн амын 15% уг асуудалтай нүүр тулгардаг байна. Таны хөлд огтхон ч амарч чадахгүйгээр барахгүй, дараах анхаарууштай шинж тэмдгүүд илэрч байвал, шалгаж үзээрэй.

Бид уншигчдынхаа эрүүл мэндэд үргэлж анхаарал тавихыг хичээдэг эрхэм зорилгынхоо хүрээнд таны хөлд “хөл амарч чадахгүй байх хам шинж” болсон эсэхийг мэдэхэд туслах шинж тэмдгүүдийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Мөн та бонус мэдээллийг алгасалгүй уншаарай.

1. Таны хөлөнд ирвэгэнэх болон загатнах мэдрэмж төрнө

Загатнах болон ирвэгэнэх мэдрэмж хөлийн гүн хэсэгт мэдрэгдэнэ. Мөн энэ мэдрэмж таны гар болон толгойд мэдрэгдэж болно.

Ихэнхдээ биеийн хоёр талд нөлөөлөх боловч, заримдаа хүмүүст зөвхөн таллаж уг хачин мэдрэмж төрөх тохиолдол байдаг. Энэ шинж тэмдэг нас ахихын хэрээр бүр ч дордож болно.

 

2. Таны хөлд татах, чичрэх мэдрэмж мэдрэгдэнэ

Загатнахаас гадна таны хөл болон гарт татах, чичрэх болон мэдээгүй болох мэдрэмж мэдрэгдэнэ. Зарим хүмүүс үүнийг эрчимтэй дасгал хөдөлгөөн хийсэнтэй холбоотой гэж боддог боловч, энэ бухимдал төрүүлмээр мэдрэмж удаан хугацаанд үргэлжилж, өдөр өдрөөр таны мэдрэлийг илүү их ядрааж эхэлдэг.

 

3. Амрах үедээ та тухгүй мэдрэмжийг мэдэрнэ

Дээр дурдсан хачин мэдрэмжүүд таныг амарч байх үед мэдрэгдэх нь энгийн үзэгдэл гэж ойлгож болно. Ийм учраас уг хам шинжийг “амрахгүй байх” гэж нэрлэж байгаа юм.

Жишээ нь та ажил руугаа очих замдаа урт замыг алхаж туулна. Дараа нь компьютерын урд суух үед цочрол өгөхүйц мэдрэмж мэдрэгдэж эхэлнэ.

 

4. Танд хөдөлмөөр санагдана

Хэрэв танд “хөл амрахгүй байх хам шинж” илэрвэл, шөнө харсан дарсан зүүд шиг л өнгөрнө. Та орондоо орж, ядарсандаа унтахад бэлэн болох хэдий ч, энэ үед тав тухгүй мэдрэмжийг мэдэрч эхэлнэ. Загатнах болон ирвэгэнэх мэдрэмжийн хажуугаар танд хөдөлмөөр санагдана.

 

5. Та хөдөлж байж амарна

Хөдөлмөөр санагдсаны дараа та сууж эсвэл хэвтэж чадахгүй. Та зогсох болон хэсэг зуур алхахыг хүсэж болно. Хөдөлгөөний дараа ихэнх тохиолдолд танд амарч байгаа юм шиг мэдрэгдэх боловч, энэ нь түрхэн зуурынх байдаг.

“Хөл амрахгүй байх хам шинж” илэрсэн хүмүүс ихэнхдээ гадагш ажил хийхээр гардаг бөгөөд ачаалалтай ажилласны дараагаар гүйх, сунгалт хийх, дугуй унах эсвэл йогоор хичээллэвэл тохиромжтой.

 

6. Та шинж тэмдгүүд шөнө илүү дордож байгааг анзаарна

Өдрийн цагаар таныг ажил эсвэл өөр ямар нэгэн зүйл хийх үед танд зовиур мэдрэгдэхгүй. Гэвч шөнө гэртээ ирж амрах үед өвдөлт гэнэт мэдрэгдэж эхэлнэ.

Та өдрийн цагаар тав тухгүй мэдрэмжийг суух үедээ мөн мэдэрч болох ч, шөнө болон шөнө дунд тэвчихийн аргагүй зовиурыг мэдэрнэ.

 

7. Та шөнө унтаж чадахгүй бөгөөд нааш цааш орондоо хөрвөөнө

“Хөл амрахгүй байх хам шинж”-ээс болж нойргүйдэл болдог. Яагаад гэвэл унтахад хүндрэл учруулдаг бөгөөд та орондоо нааш цааш хөрвөөж, хажуу тийшээ эргэж хэвтэнэ. Энэ өвчнөөс болж хүмүүс нойр муутай, эрч хүчгүй, амархан цочимтгой болж, сэтгэл санаагаар унана. Үүний хажуугаар унтаж байх үед биеийн үеүд татах магадлалтай.

 

Бонус: Хэрхэн “хөл амрахгүй байх хам шинж”-ийг хэвийн болгох вэ?

“Хөл амрахгүй байх хам шинж”-ийн үед илрэх зовиурыг багасгах, хэвийн болгоход туслах хэд хэдэн аргууд бий:

  1. Тогтмол нэг цагт унтаж амрах
  2. Шөнө хөлдөө сунгалтын дасгал хийх, иллэг хийх
  3. Өдөр бүр дасгал хийх, явган алхах эсвэл йогоор хичээллэх
  4. Орондоо орохын өмнө хөлөө халуун устай ваннд дүрэх
  5. Бясалгах
© shutterstock.com

Танд эдгээр шинж тэмдэг илэрдэг үү? Таны хөл урьд өмнө ямар ч арга хэмжээ авсан огтхон ч амрахгүй байгааг анзаарч байсан уу? Бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.

7
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Tuya Tuya

    Tuya Tuya

    2020/01/17 at 18:24

    djns

  2. Тэмүүжин Е.

    Тэмүүжин Е.

    2020/01/18 at 16:24

    Г. Наран Цацрал хайр энийг үздээ

  3. Shirchin Oyuntungalag

    Shirchin Oyuntungalag

    2020/01/18 at 18:01

  4. Цэгээнээ Боржигон

    Цэгээнээ Боржигон

    2020/01/18 at 19:59

    Нарс билуу хар мод билуу тэрийг холдоо тавьж унт гэж оросууд хэлдэг! Гэхдээ холний массажны аппаратаар илуулэхээр гайгуй болдог.

  5. Naran Budragchaa

    Naran Budragchaa

    2020/01/18 at 21:42

    үүний шалтгаан болон эмчилгээний талаар мэдээлэл бна уу

  6. Danzka Da

    Danzka Da

    2020/01/19 at 00:23

    Ундраа Лхагва

  7. Luvsandugar Gantulga

    Luvsandugar Gantulga

    2020/01/19 at 10:19

    Хөл байнга өвдөж бнө

  8. Шиймаа Шиймка

    Шиймаа Шиймка

    2020/01/19 at 16:13

    Zoljargal Anudari hoyulagin hol ingd bdin bishu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *