“Монголын Yндэсний Шилдэг Брэнд” Хараа шинэчлэгдлээ

0

Хүнсний манлай үйлдвэр “Спирт Бал Бурам” компани “Монголын Yндэсний Шилдэг Брэнд” өргөмжлөлт Хараа бүтээгдэхүүнээ шинэчлэн зах зээлд гаргаж буйгаа хэвлэлийнхэнд мэдээллээ. Монгол улсын хэрэглээний спиртийг хагас зууны турш дангаараа хангаж ирсэн “Спирт Бал Бурам” компани нь үндэсний үйлдвэрлэгч нараас салбартаа анхлан “ISO 9001 Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцоо”, 2010 онд “ISO 22000 Олон Улсын Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо”-г үйлдвэрлэлдээ тус тус нэвтрүүлж бүтээгдэхүүний чанар стандартаар зах зээлд тэргүүлсээр ирсэн. Тус компанийн ууган брэнд болох Хараа нь цэвэр цагаан архи гэдгээрээ хэзээнээс онцлог бөгөөд жинхэнэ Монгол эр хүний эргэлзээгүй сонголт болсон брэнд билээ.Энэ удаагийн шинэчлэлээр Дэлхийд цагаан архиараа алдартай Украин улсын ХХААЯамны харьяа шинжлэх ухаан биотехнологийн хүрээлэнтэй “Спирт Бал Бурам” компанийн чанар технологийн чадварлаг баг хамтран, Хараа брэндийн амтыг нэмэлт бодис ашиглахгүйгээр улам таатай зөөлөн болгож, хэрэглэгчдийнхээ таашаалд бүрэн нийцүүлжээ.

Бүтээгдэхүүний цэвэр цагаан архины амт чанарыг хадгалан, амтыг сайжруулах нь нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан ажил байдгийг олон улсын амталгааны мэргэжилтнүүд нэгэнтээ хүлээн зөвшөөрдөг билээ. Энэ ажлын хүрээнд архин бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох спиртийн үйлдвэрлэл, ус боловсруулах технологи, архины шүүлтийн хурд, шүүлтүүрийн төрөл гээд олон зүйл дээр онцгой анхаарал тавьж, өндөр ур чадвар гарган ажилласан байна. Ийнхүү гаргаж авсан шинэ амт бүр дээр Хараа брэндийн хэрэглэгчийн дунд амтны судалгааг 3 үе шаттай явуулж зах зээлд гаргах Хараа брэндийн шинэ, таатай, зөөлөн амтыг сонгосон байна.

Хараа брэндийн шинэчлэлээр бүтээгдэхүүний шошгоны дизайныг хэрэглэгчдийн судалгаанд үндэслэн, Монгол эрийн цог хийморийг хүндэтгэн, “Тэнгэрт тэтгэгдэх эрийн хийморь уриа”-тайгаар эрчүүдийнхээ өөдрөг, амжилт дүүрэн баярт мөчийн хэрэглээнд зориулан, чонын шагайг бэлэгдэл болгосон ажээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *