UFC групп Монгол Улсын ТОР-10 компаниар дахин шалгарлаа

0

UFC групп Монгол Улсын ТОР-10 компаниар дахин шалгарлаа

Монголын Yндэсний Худалдаа Аж Yйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны тэргүүлэх аж ахуйн нэгжийг тодруулдаг “Entrepreneur-2010” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг шалгаруулалтын үндсэн зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй бизнес эрхлэгчид, Аж Ахуйн Нэгжийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэх, хөхүүлэн дэмжиж олон нийтэд сурталчлан таниулахад чиглэгддэг. Шилдэг Аж Ахуйн Нэгжийг тодруулахад тухайн байгууллагын ололт амжилт, нийгэмд зориулан хийж бүтээсэн үйл ажиллаагаа, үйлдвэр үйлчилгээ техник технологийн дэвшилтэт шинэчлэл, байгаль орчинд ээлтэй ажлууд, хэрэглэгчдэд экологийн цэвэр бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж байгаа байдал, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажил мөн ажлын байр нэмэгдүүлсэнзэрэг маш олон үзүүлэлтүүдийг харгалзан үздэг.2010 онд UFC групп өмнөх оны татварыг 3 дахин нэмэгдүүлж нийт 6.2 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Зөвхөн хүнсний салбар төдийгүй газар тариалан, аялал жуулчлал, барилгын салбарт шинээр үйл ажиллагаа явуулж100 гаруй ажлын байрыг шинээр бий болгож эх орондоо төдийгүй Олон Улсад өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай танилцуулаад байна.
UFC группийн Морьтой Чингис брэнд нь Герман улсын Франкфурт хотноо зохион байгуулагдсан “Monde Selection-2010” чанарын шалгаруулалтаас “Шижир Алтан” медаль, “San Francisco World Spirits Competition” Олон Улсын уралдаанаас Мөнгөн медаль, АНУ-ын New York хотноо болсон “New York International Spirits Competition”-ний Мөнгөн медаль,
БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “SIIF” 2010 Олон Улсын үзэсгэлэнгээс Алтан медаль хүртээд байна. Эдгээр нэр хүндтэй шагналууд нь Морьтой Чингис бүтээгдэхүүний чанарыг дэлхийн тавцанд тодорхойлж, Олон Улсын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлсэн юм.

Эдгээр амжилтаас үндэслэж Морьтой Чингис бүтээгдэхүүн өнөөдөр БНСУ, Австрали, АНУ, Канад, Грек зэрэг улсуудад, хамгийн сүүлд Европын зах зээлд тэр тусмаа чамин тансаг хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгч Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад “Кавендиш энд Фрере” компаниар дамжуулан онцгой эрхтэйгээр борлуулах болсон байна.

UFC групп нь шилдэг Аж Ахуйн Нэгжийг тодруулах “Entrepreneur-2010” шалгаруулалтанд өндөр үнэлгээг авч Монгол Улсын ТОР-10 компанид шалгарч өөрийн амжилтаа дахин бататгалаа.
Тус компаний 2010 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэнтомоохон ажлуудаас дурьдвал:

– Монголын ирээдүй болсон оюутан залуусыг дэмжсэн “АСК” нэвтрүүлэг
– Хувцас загварын ертөнцийн өнгийг тодорхойлогч Гоёл-2011 наадам
– Олон улсын “Марафон” гүйлтийн аварга шалгаруулах тэмцээн
– Дуу дүрсний шилдгүүдийг тодруулдаг Mongolian Music Video Awards шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа
– Таэквандогийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжийг бүрдүүлж хандив туслалцааг үзүүлж, ивээн тэтгэсэн явдал юм.

Амжилт бүтээл нь үргэлж өөдєє өсөн дэвшиж байгаа UFC групп нь Монголын төдийгүй Дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн байр сууриа бат бэхжүүлсээр байна.

Г.Сэргэлэн

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. gamez

    2011/01/14 at 12:23

    ok

  2. Зочин

    2011/11/24 at 19:07

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *