АЗТАЙ, ОДТОЙ НАЙЗУУД ШАГНАЛАА ГАРДЛАА

0

АЗТАЙ, ОДТОЙ НАЙЗУУД ШАГНАЛАА ГАРДЛАА

Юнител корпораци нь залуусын хэрэгцээнд тулгуурлан хамгийн оновчтой хэрэглээг санал болгож iD найзын үйлчилгээ хэмээх нэгэн шинэ үйлчилгээг хамгийн цоглог, дахин давтагдашгүй авьяас, үнэнч найзуудад зориулан нэвтрүүлээд удаагүй байгаа билээ. Өөрөөсєє гадна 4 найзаа группдээ бүртгээд 35 төгрөгөөр яриа хийж бүхэл шөнийн турш мессеж хязгааргүй илгээж нэг мессежний үнээр 4 найз уруугаа нэгэн зэрэг броадкаст мессеж илгээх боломж бол iD найзын үйлчилгээ. 12 сарын 06-нд нэвтэрсэн уг үйлчилгээ нь залуусын сэтгэлийг гижигдсэн iD tour хэмээх сугалаат урашууллыг өнгөрсөн оны эцсээр зарласан. Энэ сугалааны хамгийн азтай цорын ганц фракц буюу 5 найз хамтдаа Хонконгийн гайхамшигт Диснэйлэнд, Лааны тосон музей, Ocean park мөн Оддын гудамж зэрэг гайхалтай газруудаар аялаж өөр 4 фракц 6 сарын турш хоорондоо үнэгүй мессеждэх эсвэл 3 сарын турш үнэгүй яриах эрх хожих ёстой.Сугалааны тохирлыг шинэ оны босгон дээр Боловсрол сувгаар шууд дамжуулан тодруулсан ба нийт 55,000 орчим iD-гийн залуус хамрагдаж үүнээс хамгийн азтай, одтой 5 фракц болох эрч хүчээр дүүрэн 25 залуу азтанаар тодорсныг танилцуулж байна.

1 дүгээр байр. Супер хонжвор Хонконгоор 5 найз аялах – азтан Отгонбаярын Амгалан болон түүний найзууд

2 дугаар байр. 3 сар хязгааргүй яриа хийх эрхийн азтан Нацагдоржын Номин болон түүний найзууд

3 дугаар байр. 6 сар хязгааргүй мессеж илгээх эрхийн азтан Намхайжамцын Наранцэцэг, Буянбатын Шинийннэгэн, Цогтгэрэлийн Дагвадорж нарын фракц тодорч өнөөдөр шагналынхаа эрхийн бичгийг гардан авлаа.

Аз гэж юу юм бэ? Аз хэнийг сонгодог юм бэ? Мэдээж сэтгэл гаргаж, хүссэн зорьсныхоо төлөө хөдөлмөрлөж чаддаг хүнд аз ирдэг. Аз бол шагнал юм. Энэхүү 5 залуу болон тэдний 20 найз хамгийн супер нь байж чадлаа, тодорлоо. Yргэлж энэ өдрийнх шиг азтай одтой хиймортой байхыг азтай 5 фракцдаа ерөөе. Дахин дахин баяр хүргэж үргэлж хамтдаа, фракцаараа хамгийн цоглог залуус байгаарай гэж хүсч байна.

Харин дараагийн iD тур хаана вэ? Хаашаа вэ? Хүлээцгээе, харцгаая.
iD найзын үйлчилгээ. Нөхдийг холбож Нөхөрлөлийг мөнхлөнө.
[right] http://www.facebook.com/iDbyUnitel
http://idbyunitel.posterous.com/
www.unitel.mn [/right]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. gamez

    2011/01/14 at 12:14

    ok

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *