ТӨРСӨН ӨДРИЙН БӨӨН БӨӨН БЭЛЭГ ЗАДАРЛАА

0

ТӨРСӨН ӨДРИЙН БӨӨН БӨӨН БЭЛЭГ ЗАДАРЛАА

Юнител корпораци урьдчилсан болон дараа төлбөрт бүх хэрэглэгчдээ төрсөн өдрөөр нь бөөн бөөн бэлгээр баярын мэнд хүргэж эхэллээ. Хэрвээ та Юнителийн дугаартай бол хорвоод мэндэлсэн хосгүй баярт өдрөөрөө ямар ч үнэ төлбөргүйгээр сүлжээндээ 30 минут ярьж, 30 мессеж бичиж, 30Mb дата ашиглах онцгой эрхтэй. Төрсөн өдрөөрөө 30., 30., 30
Баярын бэлэг үүгээр дуусахгүй. Төрсөн өдрийн эзэд тухайн өдөр сүлжээ харгалзахгүй хүлээж авсан дуудлага бүрээсээ 50 төгрөг, мессеж бүрээс 20 төгрөгийн бонусыг дансандаа хуримтлуулах болно. Өөрөөр хэлбэл ах дүү, анд найзуудаас тань ирсэн мэндчилгээ бүхэн таны дансыг цэнэглэнэ гэсэн үг.Энэ бүхэн бол “Бороог зогсоож нарыг мандуулан Баяр баяслыг бэлэглэж төрсөн” эрхэм хүн таны төрсөн өдөрт зориулж байгаа бидний чин сэтгэлийн бэлэг юм.

ДАНСАА ЦЭНЭГЛЭХ БYРТЭЭ АШИГЛАСАН ХУГАЦААНЫ УРАМШУУЛАЛ АВААРАЙ

“Yнэнч сэтгэлийн үнэлж барашгүй” гэсэн мэргэн үг байдаг. Юнител корпораци ч өөрийн үнэнч тууштай хэрэглэгчидээ дээд зэргээр хүндэтгэн тэднийг үргэлж сэтгэл хангалуун байлгахын төлөө хичээн ажилладаг билээ.

Тиймээс ч энэ өдрөөс эхлэн урьдчилсан төлбөрт нийт хэрэглэгчиддээ ашигласан хугацааны урамшуулал олгож байх боллоо. Энэхүү урамшууллын хэлбэр маш энгийн. Хэрэв та Юнителийн дугаараа 3 сараас 1 жил хүртэлх хугацаанд ашигласан бол дансаа цэнэглэх бүртээ 1 хувийн нэмэгдэл нэгж, 2 жил хүртэл хугацаагаар ашигласан бол 2 хувь, 3 жил бол 3 хувь гэх мэтээр ашигласан жилийнхээ тоотой тэнцүү хувиар урамшуулал авч байх юм.

Та бидэнтэй хамтдаа он жилүүдийг үдэх бүртээ улам үнэ цэнэтэй, улам их урамшуулал хөнгөлөлтийг авч байх болно.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *