iD WORLD CUP ТААВАРТ УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

0

iD WORLD CUP ТААВАРТ УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Тоглолтоо улам сонирхолтой болгож дансанд дахь мөнгөө арвижуулаарай

Юнител корпораци Хөл Бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг тохиолдуулан Монголын Yндэсний Боловсрол Суваг телевизтэй хамтарч “iD World Cup” нэвтрүүлгийг 06 сарын 11-ээс эхлэн 07 сарын 12-ныг дуустал орон даяар нэвтрүүлж байна. “iD World Cup” нэвтрүүлэг нь өдөрт 3 удаа тоглолт бүрийн өмнөх 30 минутын турш үзэгчдэд хүрэх бөгөөд нэвтрүүлгийн үеэр Юнителийн хэрэглэгчиддээ гар утаснаасаа тааварт уралдаанд оролцох боломжийг нээлээ.Тааварт уралдааны журам нь маш энгийн бөгөөд хөлбөмбөгийн үнэнч фанатууд дэмжиж буй багтаа бооцоо тавин хожсон тал нь бооцооны мөнгөө авдагтай адил дүрмээр явагдана. Оролцогчид тухайн тоглолтын үр дүнд аль баг хожих, эсвэл тэнцэх тухай таавараа 145 тусгай дугаарт мессежээр явуулна. Тоглолтын дараа ялсан тал /эсвэл тэнцэнэ гэсэн оролцогчид/ нөгөө талынхаа “бооцоонд” тавьсан мөнгийг хувааж авна. Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид өөрийн нэгжээрээ тааварт оролцох бол, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дараа сарын үйлчилгээний төлбөрөөсөө хөнгөлөлт эдлэх эсвэл нэмж төлөх юм. “iD World Cup” тааварт оролцохын тулд урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол дансандаа нэгжтэй, дараа төлбөрт дугаартай бол өмнөх сарын төлбөрөө гүйцэд төлсөн байхад л болно.

Тааварт уралдаанд оролцоход хураамжгүй бөгөөд Юнителийн бүх хэрэглэгчид шууд хамрагдах боломжтой. Харин та 145 дугаарт ON гэсэн мессежийг илгээж бүртгүүлбэл өдөр бүрийн тоглолтын хуваарь, тааварт уралдаанд хэрхэн оролцох зааврыг гар утсан дээрээ мессежээр хүлээн авах боломжтой. Энэ үйлчилгээ мөн төлбөргүй.

“iD World Cup” нэвтрүүлэг нь өдөр бүрийн 19.00, 21.30, 02.00 цагуудад гарах бөгөөд нэвтрүүлгийг спортын нэвтрүүлгүүдийн тэр дундаа хөлбөмбөгийн шилдэг тайлбарлагчид болох Батзаяа, Анхаа, Ялалт нар хамтдаа хөтлөн явуулж тоглолтын өмнөх мэргэжлийн анализийг хийхийн зэрэгцээ хөлбөмбөг сонирхогч олны танил, алдартай зочид ээлж дараалан оролцох юм. Мөн уг нэвтрүүлгийн тойм өдөр бүрийн 14.30 цагт гарч өмнөх өдрийн тоглолтууд, тааварт уралдааны үр дүнг танилцуулна.

“iD World Cup” нэвтрүүлэгтэй хамт байж тааварт уралдаандаа оролцон тоглолтыг улам сонирхолтой болгохын зэрэгцээ дансан дахь мөнгөө арвижуулж, сарынхаа төлбөрөөс хөнгөлөөрэй.

Ole ole ole…

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. enkhbold_gta

    2010/06/11 at 16:31

    yamar suvag deer yum
    first shuu :-)

  2. z1tz

    2010/06/11 at 16:36

    БОЛОВСРОЛ СУВАГ ГЭХЭЭР ЯМАР СУВАГ ГЭХИЙН. ;-)
    УНШААСАЙ :-)

  3. _V_

    2010/06/11 at 16:59

    Dajgvi l ym. :-o

  4. Bayaraa_9884

    2010/06/11 at 16:59

    :-o

  5. Black_Hawk

    2010/06/11 at 17:16

    TNx

  6. xlg218

    2010/06/11 at 17:25

    ……………… zuvhun unitel yum bnshd te

  7. Gonzales

    2010/06/11 at 18:05

    mobi bas tegjaa gseen
    neeree unuudur 2010iin neelt hedees bilee !

  8. Amaze

    2010/06/11 at 18:36

    9 oos shd estoi goi :-o

  9. jerry-man

    2010/06/11 at 19:08

    :-x

  10. Alert

    2010/06/11 at 19:59

    bayarlaa

  11. LillLove

    2010/06/12 at 17:56

    lol

    [ Зассан: LillLove , өдөр 2010/6/12 18:56 ]

  12. Black_Hawk

    2010/06/12 at 21:01

    TNx

  13. danya

    2010/06/13 at 09:10

    wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *