“Мисс фестиваль-2009” наадмын дэд мисс “Морьтой Чингис” шагналын эзнээр тодорлоо

0

“Мисс фестиваль-2009” наадмын дэд мисс “Морьтой Чингис” шагналын эзнээр тодорлоо

Франц Улсын Канн хотноо зохион байгуулагдсан “Юнайтед водка 2009” наадмаас манай улс анх удаа алтан медаль хүртсэн бөгөөд амт чанарыг гол шалгуураа болгодог энэхүү уралдааны дээд шагналыг “UFC” группын Морьтой хэмээх тодотголтой Чингис брэнд хүртсэн нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг болоод байна. “Юнайтед водка-2009” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр “Мисс Фестиваль-2009” гоо бүсгүйн финалийн шалгаруулалтыг хамтатган зохион байгуулсан аж.«Мисс фестиваль 2009» титмийг Грекийн бүсгүй Элли Папамишель, дэд миссийн шагналыг Голландын сайхан бүсгүй Мирей Беттинк, хоёрдугаар дэд мисс шагналыг Заир гаралтай хар арьстай Памела Дерби нар хүртжээ. Энэ үеэр United vodka-2009 наадмаас шалгарсан архины үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн нэрэмжит шагналаа миссүүдэд гардуулсан бөгөөд Морьтой Чингис брэндийн үйлдвэрлэгч «Юнайтед фүүдс корпораци» «Мисс «Чингис водка» нэрэмжит шагналаараа дэд мисс Памела Дербийг шалгаруулан гардуулсан байна. Сонирхолтой нь “Мисс фестиваль-2009” наадмын дэд мисс Зайр гаралтай Памела Дерби Францын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө энэ шагнал надад ирсэнд туйлын их баярлаж байна. Би удахгүй Монголд очиж Морьтой Чингисийг үйлдвэрлэгч компанитай танилцахыг мөн монголын сайхан орноор зочлохыг маш их хүсэж байна. Тиймээс тун удахгүй Монголруу айлчлах төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *