Монгол улсын алтан медалийн тоо нэгээр нэмэгдлээ

0

Монгол улсын алтан медалийн тоо нэгээр нэмэгдлээДэлхийн орон орноос ирсэн цагаан архины мэргэжлийн амтлагч нарын шалгаруулалтаар тодруулдаг “United Vodka 2009” Франц Улсын Канн хотноо зохион байгуулагдаж дүнгээ гаргажээ. Энэ уралдаанд Ази тивээс тэр дундаа Монголоос анх удаа алтан медаль хүртсэн бөгөөд энэхүү нэр хүндтэй шагналыг манайхны дунд “Морьтой” гэдэг нэрээрээ олонд танигдаад байгаа Юнайтед Фүүдс Корпорацийн “Чингис” брэнд хүртсэн байна. “United Vodka” нь Европт болдог ийм төрлийн уралдаануудаас цорын ганц бие даасан, хамгийн шилдэг уралдаан хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд учир нь бусад уралдаанууд гадаад үзэмж маркетинг зэргийг илүүтэй үнэлдэг бол энэ уралдаан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжлийн амтлагч нар архины хаяг шошгыг нь харалгүйгээр зөвхөн амт чанарыг нь үндсэн шалгуур болгодогоороо онцлогтой юм байна. Ингэснээрээ “United Vodka” шагнал нь хэрэглэгчдэд европын цагаан архины чанарын тэмдэг болсон төдийгүй архи борлуулдаг компаниудын гол шалгуур нь болж чадсанаараа хамгийн нэр хүндтэй шагнал болж чаджээ. Шалгуур өндөртэй “United Vodka” наадмаас шагнал авна гэдэг архи үйлдвэрлэгчдийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд тус наадмаас өмнө нь 2005 онд “АПУ” ХК хүрэл медаль, 2007 онд “СББ” ХК-ны “Хар Чингис” брэнд мөнгөн медаль хүртэж байсан нь Монголын архи үйлдвэрлэгчдийн хувьд томоохон нэр хүндийг авчирч байсан гэдэг.Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтын алтан медалийг дэлхийд номер нэг архи хэмээн нэрлэгдсэн Францын “Grey Goose” архи хүртэж тэр хэмжээгээрээ дэлхийд танил болсон гээд бодохоор тус шагнал асар их нэр хүндийг дагуулдаг нь илт. Зөвхөн дээд зэрэглэлийн хүрээнд зохион байгуулагддаг “United Vodka-2009” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ жил Франц Улсын Канн хотноо зохион байгуулагдсан бөгөөд Канны кинофестивалийн зочид байрладаг таван одтой «Мажестик» буудалд дээд зэрэглэлийнхний хүрээнд болж өнгөрчээ. Эрчүүд нь хар бараан өнгийн смоукингаар гангарч, хүүхнүүд нь үдшийн даашинзаар гоёсон энэхүү тансаг наадмын өрнөл хэсэг буюу шагнал гардуулах мөч ирэхэд энэ жилийн «Өвөрмөц архи» төрөлд номер нэг архиар Украины Немирофф компанийн «Немирофф Люкс Ультра» шалгарсан бол “Цагаан архи” төрөлд Монгол улсын UFC-ийн “Морьтой Чингис” брэнд алтан медаль хүртэж түрүүлсэн нь шалгаруулалтын хувьд ч тэр зохион байгуулагч, оролцогчдын хувьд ч тэр гэнэтийн сюрприз болсон юм. Цагаан архи үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан туршлагатай олон компаниудаас Монголын тэр тусмаа хүнсний үйлдвэрлэл явуулаад удаагүй залуухан компани ийм нэр хүндтэй шагналыг авсан нь олон хүний анхаарлыг татсан байна. Шагнал гардуулах ёслолд ирсэн зочид энэ үеэр шагналт архитай танилцаад зогсохгүй хооронд нь харьцуулж үзэх боломжтой байсан нь тэд Чингис брэндийг үнэхээр зөөлөн, тансаг дээд зэрэглэлийн архи юм гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн гэнэ. Тиймдээ ч энэхүү наадмын хамгийн эрэлттэй бас сэтгүүлчдийн анхаарлын төвд байсан хүнээр Юнайтэд Фүүдс Корпорацын ТУЗ-ын дарга О.Амартүвшин тодорсон байна. Yнэндээ тус наадмын алтан медалийн төлөө цагаан архины маш олон компаниуд өрсөлдсөн бөгөөд дэлхийд нэр нь түгсэн «Эристофф», «Смирнов» зэрэг брэндүүд энэ жил шагналт байранд орох оноо авч чадаагүй нь тус наадмыг хэрхэн хатуухан шалгаруулалттай болдогыг харууллаа хэмээн Франц Улсын хэвлэл мэдээллээр цацагджээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *