Ховор төрлийн нойрны эмгэгийн улмаас жилийн 300 хоногийг нь унтаж өнгөрүүлдэг 42 настай эр

0

Энэтхэгийн Ражистан мужийн Хагаур дүүрэгт оршин суух 42 настай нэгэн эрийг хүмүүс 6 сар хүртэл хугацаагаар унтдаг Рамаяан судрын дүр болох Кумбхарнатай зүйрлэх нь бий. Учир нь тэрээр ховор төрлийн өвчний улмаас жилийн 300 хоногт нь унтдаг ажээ.

Kumbhkarna (via imperfectmedia)

Түүнийг Пухарам гэдэг бөгөөд ховор төрлийн Axis Hypersomnia эмгэгийн улмаас нэг унтсан тохиолдолд 20-25 өдрийн турш унтдаг болжээ. Тэрбээр 23 жилийн өмнө ийнхүү оношлогдсон цагаасаа хойш сэрэхээ мэдэхгүй ийн унтах болсон аж.

newsroompost

Axis Hypersomnia эмгэг нь өдрийн цагаар унтах, 24 цагийн 9-10 цагт нь унтах зэрэг шинж тэмдгээр илэрдэг нойрны эмгэг юм хэмээн Indian Express мэдээллэжээ.

Биотехнологи, мэдээллийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар өдрийн цагаар хэт их унтах эсвэл урт хугацаагаар унтах ийм төрлийн эмгэг нийт хүн амын 4-6 хувьд байдаг бөгөөд тэдний амьдралд тодорхой хэмжээний нөлөөгөө үзүүлсээр байдаг гэдгийг онцлолжээ.

Харин тэдний тун цөөн хувьд нь тохиолдох Axis Hypersomnia эмгэгийн хувьд тархины TNF-alpha хэмээх уургийн тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр үүсдэг ажээ.

Пухарамын гэр бүлийн нэгэн гишүүн хэлэхдээ, “Эхэндээ тэр 5-7 хоногоор унтдаг байлаа. Ингээд санаа зовоосон энэ асуудлын талаар эмчид мэдэгдэхэд тэд эмчилгээгүй гэж хэлж билээ. Ерөнхийдөө түүний энэ эмгэг улам даамжирч, одоо 20-25 хоногоор унтаад сэрдэггүй болсон” хэмээжээ.

Ийнхүү сарын ихэнх өдрүүдийг унтаж өнгөрүүлэх болсон тэрээр хувийн бизнес болох хүнсний дэлгүүрээ сэрүүн байдаг сарын 4-5 хоногтоо л нээж ажиллуулдаг болжээ.

newsroompost

Түүнчлэн ANI хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр унтаж сэрээд дэлгүүрээ нээх үед үүдэнд овоорсон сонингийн тоогоор л хэдэн өдөр унтсан гэдгээ тооцож, түүнд бичигдсэн зүйлсээр л унтаж байхад нь юу юу болж өнгөрсөн гэдгийг мэдэж авдаг. Хэдийгээр эм бэлдмэл хэрэглэж байгаа боловч цаг ямагт ядарч, ямар ч үр бүтээмжгүй байдаг бөгөөд ихэвчлэн толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг гэжээ.

Хэдийгээр түүний энэ эмгэгт хийх тохиромжтой эмчилгээ байхгүй боловч түүний эхнэр Лимчи Дэви болон ээж Канвари Дэви нар нь түүнийг удахгүй эдгэрч, хэвийн амьдралдаа эргэн орно гэж найддаг хэмээжээ.

Zww News

Харин физикч Бирма Рам түүний энэхүү ховор төрлийн эмгэгтэй маш цөөн хүн байдаг талаар дурьдсан бол эмч Жангид, “Толгойндоо хүнд бэртэл авч байсан эсвэл хүнд шатанд орсон хавдартай байсан бол ийм эмгэгт өртөх магадлалтай. Энэ эмгэгийн талаар эрүүл мэндийн номон дээр л байдгаас биш тохирсон эмчилгээ гэж үгүй. Эрт илрүүлсэн тохиолдолд л урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой” хэмээн ярьжээ.

12
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *