Улаанбаатар Хотод маань цөөнгүй тооны өрхийн интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд бий болж тэд хэрэглэгч авахын төлөө төрөл бүрийн урамшуулал зарлан хоорондоо өрсөлдөж байна.
Олон сонголт бий болох тусам яг аль интернетийн компанийг юун дээр нь үндэслэн сонгох вэ гэдэг дээр өөрийн зүгээс үнэ болон хурдыг харьцуулсан бяцхан мэдээллийг хүргэе гэж бодлоо.ИНТЕРНЭТИЙН ҮНИЙН ХУВЬД
Мэдээж хүн бүр хэрэглээндээ тохируулан интернетийн үйлчилгээг авч ашигладаг . Бага хэрэглээтэй буюу facebook, имайл, мессэнжер, мэдээ унших зорилгоор интернэт хэрэглэдэг хүмүүс 256kbps – 1Mbps хүртэлх хурдтай интернэтийг үнэ тарифын хувьд аль хямдыг нь сонгон ашиглахыг хичээдэг. Өнөөдөр бидэнд хэн хамгийн хямд үйлчилгээг санал болгож байна гэдгийг сонирхож үнийн харьцуулалт хийн доорх линкээр байршууллаа. Та бүхэн харьцуулан хийж харахад илүүдэхгүй байхаа.
https://docs.google.com/spreadsheet/ccc?key=0Asgr7pH5ivT0dEpUc28wV1M3bTMzWmZFM2hfVjRSWFE
ИНТЕРНЭТИЙН ХУРДНЫ ХУВЬД
Интернэт провайдеруудын хэрэглэгчдээ үзүүлдэг хурд хэр вэ ? Гэдэг асуултад хариулахын тулд дэлхийн даяар хурдаа шалгадаг Speedtest.net дээрх Монголын интернет хэрэглэгчдийн хурдаа шалгасан үзүүлэлтүүдийг харьцуулан гаргасан нэгэн сонирхолтой статистикийг олж авалаа.
Download болон Upload үзүүлэлтээр гаргасан нь статистик ээр доорх компаниудын хэрэглэгчиддээ үзүүлдэг хурд нь ерөнхийдөө харагдаж байгаа байх гэж бодлоо.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү