Хүн төрөлхтнийг энэрэнгүй гэдгийг батлах инженерийн бүтээлүүд

0

Хүн төрөлхтнийг энэрэнгүй гэдгийг батлах инженерийн бүтээлүүдХүн ч бай, адгуусан амьтан ч бай адилхан бие цогцостой. Урьдчилан таамаглахын аргагүй шалтгааны улмаас эдний аль аль нь эрүүл саруул бие эрхтнийхээ нэг хэсгийг алдаж, тахир дутуу болдог. Хүн төрөлхтөн хөгжлийн бэрхшээлтэй болсон нэгэндээ тусгайлан зориулагдсан тоног төхөөрөмж, хиймэл эрхтнийг бүтээсэн. Мөн энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл болгож, аль нэг мөч эсвэл сүүл гэх мэт биеийнхээ хэсгүүдийг золгүй тохиолдлоор алдсан амьтдад ч үгүй болсон эрхтнийг нь орлох хиймэл эрхтнийг бүтээж өгсөн байна.

Крис нэртэй гахайн торой
Төрөлхийн хойд мөчгүй төрсөн энэ торойг эзэн нь Флоридагийн малын эмчид аваачиж үзүүлснээр торойхон өөрийн гэсэн бяцхан тэргэнцэртэй болсон.
Хоппа нохой
 
Холимог үүлдрийн энэ нохой мөн л урд мөчгүй төрсөн. Амьтанд хайртай, төрөлхийн согогтой төрсөн амьтдад туслах хүсэлтэй оюутан залуугийн бүтээл түүнд чөлөөтэй явах, гүйх боломжийг олгосон юм.
Билли нохой
 
Хойд хөл нь саажилттай төрсөн бульдог нохойнд энэ дугуй нь хөлний үүрэг гүйцэтгэдэг.
Тзвика яст мэлхий
 
Зүлэг тэгшлэгч машин доогуур санамсаргүй орсноос болж хуяг болон хойд мөчөө ноцтой гэмтээсэн яст мэлхийнд шинэ хөл хийжээ.
Цици муужгай
 
7 настай энэ муур авто ослоос болж саажсан. Гэхдээ шинэ хөл нь хөлний үүргийг муугүй гүйцэтгэдэг.
Мотала заан
 
48 настай заан 10 жилийн өмнө газарт булсан тэсрэх бөмбөгнөөс болж явах боломжгүй болсон. Харин Бангкокын Лампанг муж дахь Зааны эмнэлэг Моталад хиймэл хөл хийж өгсөн.
Оскар муур
 
Ургац хураагч машинд өртөж, хойд мөчгүй болсон Оскар мууранд тэргэнцэр бус хиймэл хөл хийсэн нь дэлхийд анхны тохиолдол байсан.
Пэй де Лимон
 
Хар тамхины дээрэмчдийн барьцаалагдсан хүмүүст жишээ болгон үзүүлэх харгис жишээний золиос болж, урд мөчөө тайруулсан Пэй де Лимон хиймэл мөчнийхөө ачаар дахин гүйдэг болжээ.
Фужи далайн гахай
 
37 настай лонхон хамарт далайн гахай 2002 онд тодорхойгүй шалтгаанаар сүүлээ алдсан. Сүүлнийхээ бараг 75 орчим хувийг алдсан далайн гахай шинэ хиймэл сүүлнийхээ ачаар үсрэх, сэлэх гэх мэт үйлдлийг дахин хийх боломжтой болжээ. Энэ төрлийн хиймэл эрхтэн хийсэн нь анхны тохиолдол байв.
Хөүп нэртэй нохой
 
Хөөрхий нохой урд талын нэг мөчөө алдсан ч бяцхан дугуйт хэрэгсэл нь түүнд хүссэнээрээ алхаж, гүйх боломжийг олгосон байна.
Накио нохой
 
Хүйтэн өвөл хуучин байшинд хаягдсан хөөрхий нохойны дөрвөн мөчийг хөлдөөж орхисон юм. Харин түүний хиймэл хөлнүүд түүнд дахин алхахад нь тусалсан.
Цасан цагаан нэртэй нохой
 
Эзэндээ хаягдсан энэ нохой хойд талын нэг мөчөө алдсан ч одоо хиймэл хөл, хайртай эзэнтэй болжээ.
Ю нэрт яст мэлхий
 
25 настай энэ яст мэлхий загасны торонд орооцолдсоны улмаас аварга загасанд урд хоёр сэлүүрээ алджээ. Хиймэл сэлүүр нь түүнд бусад яст мэлхийнүүдийн хамт сэлэх боломжийг дахин авчирсан юм.
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *