Таны шээc ойр ойрхон хүрээд байна уу? Тэгвэл ийм учиртай – энэ зовиурыг байхгүй болгох маш амархан!

2

Хүн сандрах эсвэл айж түгшсэн үед шээc амархан хүрдэг. Үүнтэй адил зарим тохиолдолд энэ шинж тэмдэг шээc дамжуулах замын алдагдлын үед илэрдэг байна. Бусад тохиолдолд хэт идэвхтэй давсаг нь хүнийг унтаж байхад эсвэл өдөр тутмын амьдралд саад учруулдаг байна. Америкийн иргэдийн ойролцоогоор 33% нь хэт идэвхтэй давсагнаас болж шаналж байна.

Хэт идэвхтэй давсагны үйл ажиллагаанаас үүдэн хүмүүст сэтгэл зүйн стресс үүсдэг хэмээн дүгнэсэн байна. Ихэнх хүмүүс энэ байдлаасаа болж ичиж, өөрийгөө нийгмээс тусгаарлахад хүрдэг. Бид та бүхэндээ энд ичих зүйл огтхон ч байхгүй гэдгийг хэлэхээр энэхүү мэдээллийг бэлтгэлээ. Судалгаанд өгүүлснээр АНУ-ын эрэгтэй хүмүүсийн 30%, эмэгтэй хүмүүсийн 40% нь хэт идэвхтэй давсагтай буюу ойр ойрхон шэ*дэг болох нь илэрсэн байна. Ингээд та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн ойр ойрхон шээxийг зогсоох аргуудаас хуваалцъя.

1. Бүхэл үрийн тариа, буудай

Хүний ходоод, гэдэс эрүүл байх нь эрүүл давсагтай байхын үндэс болдог. Ширхэглэг хүнсний бүтээгдэхүүн болох бүхэл үрийн тариа, буудай хэрэглэх нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Өдөр тутамдаа цэвэр жимс, ширхэглэгээр баялаг бүтээгдэхүүн болох хивэг, овъёос, шош, амуу тариа зэргийг хэрэглэхийг зөвлөж байна.

 

2. Хулууны үр

Америкийн уугуул иргэд шээc дамжуулах замын өвчнийг эмчлэхэд хулууны үрийг олонтаа хэрэглэдэг ажээ. Учир нь хулууны үрийг хэрэглэснээр тестостероны хэмжээ ихсэж улмаар аарцагны булчин чангардаг байна.

 

3. Гадил

Найрлагандаа магни их хэмжээгээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн болох гадил, эрдэнэ шиш, төмс зэрэг нь давсагны булчин агшилтыг бууруулахад тусалдаг хэмээн өгүүлжээ. Магни бол давсагнаас шээc бүрэн гадагшлахад чухал бодис бөгөөд ойр ойрхон шээxээс урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлдэг.

 

4. Сүү

Сүү, загас, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах витамин Д нь шээc ойр ойрхон алдагдахыг  бууруулдаг. Нэн ялангуяа эмэгтэйчүүдэд шээc дамжуулах замын алдагдлаас сэргийлнэ.

 

5. Хушга

Л-аргинин нь амин хүчил бөгөөд азотын оксид үүсгэж шээc дамжуулах доод замыг эрүүл байлгахад нэн чухал нөлөө үзүүлдэг хэмээжээ. Түүнчлэн Л-аргинин нь кокос, шар буурцгийн шош, вандуйнд ихээр агуулагддаг байна.

 

6. Өөрийгөө удирдан дүрслэн бодох

Та итгэнэ үү байна уу өөрөө л мэд, гэхдээ энэхүү танин мэдэхүйн эмчилгээ таны бодох хэв маягийг өөрчилж чадна. Өөрийнхөө бодлыг цэгцэлж тайвширснаар гэнэт шээc хүрэх мэдрэмжийг бууруулж болно гэж үзжээ.

 

7. Цэгэн эмчилгээ

Хүний биеийн гадаргуу дахь хэд хэд цэгийг дарж цочроосноор ойр ойрхон шээc хүрэлтийг багасгадаг. Хөлний шагайн дотор талын цэгийг дарснаар ойрхон шээc хүрэхийг багасгах, мөн өтгөн хаталтыг бууруулдаг аж.

Ойр ойрхон шээc хүрдгээс болж өөрийгөө амьдралаас бүү тусгаарла, амьдралдаа бүү саад учруул! Эдгээр гэрийн нөхцөлд хэрэглэх аргуудаас өнөөдөр туршаад үз.

Та ойр ойрхон шээc хүрэх хүндрэлтэй асуудлаас хэрхэн сэрийлдэг вэ? Энэ талаар бидэнтэй болон найзууддаа хуваалцаарай!

30
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Э. Хосоо

    Э. Хосоо

    2019/11/24 at 18:26

    Bls Erhes

  2. М. Билэгсайхан

    М. Билэгсайхан

    2019/11/25 at 00:06

    Пүрэвсүрэн С.?

  3. Keta Bone

    Keta Bone

    2019/11/25 at 05:52

    Отгон Бүжин

  4. Намуун М.

    Намуун М.

    2019/11/25 at 09:56

    Хажид Сүрэнkk hahah

  5. Насаа Ганболд

    Насаа Ганболд

    2019/11/25 at 10:22

    Deegii Od

  6. А. Сар

    А. Сар

    2019/11/25 at 13:17

    Esther Nyam unsh

  7. Uunuu Uunuu

    Uunuu Uunuu

    2019/11/25 at 14:32

    Marlin Chan?

  8. Jagaa Sureke

    Jagaa Sureke

    2019/11/25 at 14:36

    I

  9. Б. Бямбаа

    Б. Бямбаа

    2019/11/25 at 17:36

    Азаа Азаа?

  10. Номин-Эрдэнэ

    Номин-Эрдэнэ 'Б'Э

    2019/11/26 at 06:40

    М. Зээргэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *