Унадаг дугуй таны хөлийг булчинлаг болгоно

0

Унадаг дугуй таны хөлийг булчинлаг болгоноБиеийн тамираар хичээллэх нь биеийн булчингуудыг чангаруулж хөгжүүлэн өв тэгш сайхан биетэй болгодог. Гэхдээ зарим төрлийн спорт тодорхой тооны булчингуудыг илүү хөгжүүлдэг онцлогтой. Үүнд дугуйн спорт орох ба дугуйн спортоор шаргуу хичээллэгчдийн хөл, гуя, өгзөгний булчин маш ихээр хөгждөг байна. Мэргэжлийн тамирчны хэмжээнд хичээллэхийг хүсэхгүй хүн олон байж болох ч унадаг дугуй нь эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй унаа гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Манай орны хувьд жил бүр “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг ба энэ жил уг өдрийг угтан долоо хоногийн аян зохион байгуулсны нэг нь 2013 оны 3-р сарын 27-нд зохион байгуулагдсан “Унадаг дугуйн өдөр” байсан билээ. Унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан энэ өдрийн хүрээнд ярилцсан асуудлуудын нэг нь нийслэлийн удирдлагууд энэ ондоо багтааж, 3 чиглэлд унадаг дугуйн зам барихаар төлөвлөсөн явдал байсан. Энэхүү төлөвлөлт хэрэгжсэн эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй ч нийслэл хотын хэмжээнд 143,7 км унадаг дугуйн зам тавьж, 99 хяналттай дугуйн зогсоол барих тухай асуудал аль хэдийнээ яригдсан. Ярьсан бүхэн хэрэгжиж, нийслэлчүүд эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй унаагаар сэтгэл амар зорчих өдөр хурдан ирээсэй гэж хүсэж байна. Унадаг дугуйн тухай сэдэв хөндсөний учир унадаг дугуйн спортоор мэргэжлийн түвшинд хичээллэдэг хүмүүсийн хөл, гуяны булчин өндөр хэмжээнд хөгждөг болохыг харуулсан фото зургуудыг та бүхэнд хүргэж байгаад оршиж байгаа юм.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/25 at 20:15

    wow

  2. Зочин

    2013/10/25 at 21:28

    you dont say

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *