Капитал банк, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

0

Нийслэлийн “ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН”-гийн зорилго нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ялангуяа байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих тэдгээрийн тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл, ажлын байрны орон тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийг иргэддээ олгохоор ажилладаг бөгөөд арилжааны банкуудаас сонгон шалгаруулалт хийж, жижиг дунд үйлдвэрийг дэмжин ажилладаг Капитал банкийг сонгон Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

КАПИТАЛ БАНК, НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 101Гэрээг үзэглэх үйл ажиллагаанд :

  • Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дарга, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ
  • Капитал банкны Гүйцэтгэх захирал А.Ариунболд
  • Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Жижиг Дунд үйлдвэрийг Дэмжих Төв /НӨҮГ/-ийн дарга Б.Одгэрэл
  • Капитал банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Янжин нар оролцлоо.

КАПИТАЛ БАНК, НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 102Монгол улсын хэмжээнд нийт 71 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 55 мянга орчим нь идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 45 мянган аж ахуйн нэгж буюу 82 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт багтдаг байна.

“Капитал банк” жижиг дунд бизнесийг дэмжих зорилгоор Монгол улсын засгийн газар, Олон улсын байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн 27 төсөл, хөтөлбөрийг салбар нэгжээрээ дамжуулан хэрэгжүүлээд байна.

Цаашид бид улс орны эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг болсон жижиг дунд үйлдвэрлэлийг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэхэд чиглэсэн цогц төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Капитал банк дэмжин оролцох болно.

Жижиг, дунд үйлдвэрийг хамтдаа хөгжүүлье

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *