Дэлхий ертөнц тийм ч муу газар биш гэдэгт итгэхэд тань туслах, урам зориг хайрласан 16 гайхалтай түүх

2

Дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлыг дүгнэж үзэхэд нийгэм доошоо л уруудаж байна уу гэлтэй ойлголт төрүүлнэ. Унасан “нүх, ангал”-аас гарч ирэх боломж ер байхгүй юм шиг. Гэхдээ эргэн тойронд дандаа л муу зүйл тохиолдоно гэж юу байх вэ дээ, хүмүүс минь.

Химийн эмчилгээ хийлгэснээс хойш 7 сарын дараа боолт боохоор хэмжээний өтгөн үстэй болж чадсан шүү

4tololo.ru

 

6 жилийн өмнө би гэрээсээ ч гарч чаддаггүй байлаа, харин одоо бие даагаад байр түрээслэх гэж байна. Аав, ээжийнхээсээ нүүлээ

4tololo.ru

 

Тайландын гоо бүсгүйн даашинз – хөнгөн цагаан лаазны бөглөөгөөр хийжээ. Энэ гоёлоороо гудамжны хог цэвэрлэдэг эцэг, эхдээ хүндлэл үзүүлсэн гэдэг

4tololo.ru

 

Архинд донтолтын эсрэг эрүүл саруул ухаан. Би өнөөдөр архигүй өнгөрөөж чадсан 1000 дахь өдрөө тэмдэглэж байна. Нөхөн сэргээх төвд хандаж өөртөө тусламж хэрэгтэй байгаагаа ухаарч ойлгосон минь аз. Би өөрийнхөө амьдралыг аварч чадлаа

4tololo.ru

 

Түрүү булчирхайн мэс заслын төлбөрийг дийлэхгүй явсан өвчтөн үнэгүй мэс засал хийж өгсөн эмчдээ хоёр тахиа бэлэглэжээ

4tololo.ru

 

Би үс уналтаас хамгаалсан эм хэрэглэхээ болихоор шийдсэн юм. Гаж нөлөө даанч ихтэй эм. Ингээд явж байсан нь дээр санагдлаа, би өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадна аа

4tololo.ru

 

Манай гэрийн ойролцоо аутизмтай нэг хүү амьдардаг юм, тэр долоо хоногт хоёр удаа над дээр ирж миний хуучин машиныг минь үздэг заншилтай. Тэр миний машины хажууд байхдаа л юм ярьдаг

4tololo.ru

 

6 жил амьтан оруулахыг хориглодог байранд амьдарсан. Эхнэр бид хоёр ашгүй нэг юм тэр байрнаас нүүж нохой тэжээх боломжтой болсон юм. Танилц, түүнийг Гас гэдэг юм

4tololo.ru

 

20 жилийн турш амиа егүүтгэх бодлынхоо эсрэг тэмцэж ирсэн бөгөөд өнөөдөр өөрийгөө ялж чадсаны 2 дахь жилийн ойгоо тэмдэглэж байна

4tololo.ru

“Дараа сараас зүүн гар дээрээ шивээс хийлгүүлж эхэлнэ, хуучин ул мөрөө дарах гэж тэр шүү дээ. Сэтгэл зүйн асуудалтайгаа тэмцэж байгаа хүмүүст хэлэхэд: Та утга учиртай болоод л энэ дэлхий дээр ирсэн, өөрийгөө эмчилж болно. Итгэлээ бүү алдаарай”.

 

Өрөөний минь найз долоо хоног болгон дүүтэйгээ FaceTime-аар холбогдож алгебрын хичээлд нь тусалдаг юм

4tololo.ru

 

Амиа хорлохоос өмнөх эцсийн захиасаа шатааж байна. Би одоо өөрийнхөө амьдралыг гартаа атгасан

4tololo.ru

 

Өдөр болгон цаг агаараас үл шалтгаалан, багаар бодоход 13 жилийн турш энэ өвөө манай жижигхэн хот дундуур зугаалж хог түүж цэвэрлэж байна

4tololo.ru

 

130 цагийн турш нурангин дор байсан бяцхан хүү. 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Турк, Сири улсуудад болсон аюултай газар хөдлөлтийн үеэр

4tololo.ru

 

Би Кроны өвчтэй бөгөөд хоёр жилийн өмнө маш өндөр эрсдэлтэй мэс засал хийлгүүлсэн юм. Маш эрсдэлтэй – эмч нарын анхааруулж байснаар миний амьд үлдэх магадлал тун бага байжээ

4tololo.ru

Би 42 кг жинтэй байсан бол одоо 87 кг болоод байна. Би маш урт замыг туулсан, амьдрал минь чамдаа баярлалаа.

 

Өнөөдөр химийн эмчилгээний хамгийн сүүлчийн өдөр. Миний сэтгэл их хөдөлж байна

4tololo.ru

 

Хуй салхины дараа гэр орноо юу ч үгүй алдсан гэж бодож байсан гэр бүл шуурганы дараа гэртээ ирээд мууртайгаа учирчээ

4tololo.ru

Уншигч таны амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай үйл явдал юу байсан бэ?

200
ГоёГоё
16
ХарамсалтайХарамсалтай
12
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *