Нэгэн Япон ээж саяхан гэрлэсэн хүүдээ илгээсэн захиасыг нулимс дуслуулан уншсанаа та бүхэнд хүргэе

0

Саяхан насанд хүрсэн хүүдээ ээжээс нь илгээсэн нэгэн захиасыг санаандгүй олж уншсан юм. Япон эмэгтэй өөрийн 20 настай хүүгийнхээ төрсөн өдрөөр ийн баяр хүргэжээ. Магадгүй энэ нь Япон ээж ч биш байж болно, зүгээр нэг зохиомол түүх байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ миний уншсан үгс миний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөсөн юм. Та бүхэнтэйгээ хуваалцах ёстой гэж үзсэн тул энэхүү нийтлэлээ бэлдлээ.

© Depositphotos

 

Ээжээс нь насанд хүрсэн хүүдээ илгээсэн захиас

Чамдаа хамгийн их хайртай, өөр хэний ч, хэзээ ч хайрлахгүй тэр л хайраар чамайгаа би хайрлана. Би мөнх чиний дэргэд, би байхгүй болсон ч дэргэд чинь байх болно оо, үр минь.

Чи намайг хайрлах албагүй. Намайг халамжлах албагүй. Чи ээждээ ямар ч өргүй. Ганцаардахаас айдаг хүмүүс л үр хүүхдийн хариуцлага гэгч зүйлийг бий болгосон юм. Гэхдээ долоо хоногтоо нэг удаа залгаад, заримдаа хайрцаг бялуутай манайхаар зочилбол дэлхий дээр ээж шиг нь аз жаргалтай хүн байхгүй болно шүү!

Чиний амьдралын чухал эмэгтэй – чиний эхнэр. Тэр хүн надад таалагдахгүй байж болно, чи миний зүгээс зөвшөөрөл авахгүй ч байж мэднэ. Энэ бүх явдал чамайг минь бүү зогсоогоосой. Чи аз жаргалтай байх ёстой. Чамайгаа зөв сонголт хийнэ гэдгийг ээж нь сайн мэдэж байна.

© Depositphotos

Миний ээж эхнэрээс минь илүү амттай хоол хийдэг гэж хэзээ ч битгий гэр бүлийнхэндээ хэлж байгаарай. Эхнэрийгээ бүтэлгүйтсэн ч магтаж бай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чиний гаргасан ухаан, тэвчээр бороо болон орно – энэ үед чиний хань сайхан амттай хоол хийж сурсан байна, хамгийн гол нь хайраа шингээсэн хоолоор миний хүүг ундаалж хооллоно.

Өөрсдийн хуримын өдөр мөн эхнэр, хүүхдийнхээ төрсөн өдрийг мартаж болохгүй шүү! Цэцэг, гоё нэхээстэй дотуур хувцас, амттан ямар ч тохиолдолд эргэлзээгүй үр дүнгээ өгнө. Мөн хайртай эхнэрээ жил болгон баярлуулахыг хүсэж байгаа бол танилцсан өдрөө үргэлж санаж яваарай.

© Depositphotos

Заримдаа эхнэрийнхээ хүслийг яаж хүлээж авахаа мэдэхгүй үе чамд гарна. Энэ тохиолдолд гурван удаагийн дүрэм баримтлахыг би чамд зөвлөмөөр байна. Анхны удаа миний хүүгийн эхнэр хүслээ эмэгтэй хүний сэтгэлийн хөдлөлөөр чанга хэлсэн байж болно. Жишээ нь, зар сурталчилгааны нөлөөнд автан. Хоёр дахь удаагийн хүслээ чанга хэлэхдээ чухам өөрт нь хэрэгтэй эсэхээ тэр бодож үзсэн байгаа.

Эхнэр нь гурав дахь удаагаа хүслээ хэлсэн цагт л чи хөдлөөрэй. Энэ удаад тэр сайтар бодож, өөрт юу хэрэгтэй байгаагаа тодорхойлсны дараа л хүслээ хэлж байгаа юм шүү. Гурав дахь хүслээс хойш чи үл ойлголцлын бүсэд шилжиж орно “Би чамд хэдэн мянган удаа хэлсэн!”. Амьдралынхаа чухал эмэгтэйтэй үл ойлголцол үүсгэх шаардлага чамд огт байхгүй.

Ухаалаг утастай холбоотой тусламж чамаас хүсвэл тэвчээртэй байж үзээрэй, хүү минь. Чамд амархан санагдах зүйл надад бүхэл бүтэн шинжлэх ухаан шиг санагдаж болно. Цагтаа чамайг шээлгэж сургаж байсныг санаж яваарай.

Чамдаа хайртай, миний бяцхан үр минь!

 

Эхийн хайрын хүч

Эдгээр мөрүүдийг чухам хэн бичсэн нь огт хамаагүй: япон ээж үү, герман ээж үү эсвэл украйн ээж ч байсан болно. Үг болгонд шингэсэн цаад утга хамаагүй илүү чухал санагдана. Эхийн хайрд хил хязгаар гэж үгүй. Эх, үр хоёрын дунд бат бөх харилцаа холбоо үүсэж чадвал цаг хугацаа өнгөрөх тусам тэр харилцаа улам батажна.

Ирээдүйд миний хадам болох эмэгтэй адил төстэй зүйл хүүдээ хүсвэл юу гэж хэлэхийг би бас сонирхож үзлээ л дээ. Хамгийн сонирхолтой бас хөгжилтэй гэснийг нь би тэмдэглэж авч танд сонирхуулахаар шийдсэн юм. Түүний хэлснээс хөрвүүлбэл:

© Depositphotos

“Чамд байнга ямар нэгэн зүйл дээр зөвлөгөө өгч, чиний араас санаа зовоод байвал битгий уурлаад байгаарай. Би чамайг хайрлах хайраа л илэрхийлж байгаа нь тэр юм шүү. Чамаас ямар нэгэн зүйл хүсэж байгаа бол хоосон үг гэж битгий бодоорой. Миний хүслийг аль болох хурдан биелүүлж өгөхийг хичээгээрэй.

Өөрийн эмэгтэйгээ маргааш гээчих гэж байгаа юм шиг л өнөөдөр хайрлаж байгаарай. Түүний дотоод сэтгэлийг сонсож сур. Түүнийгээ надад бүү муу хэлж бай. Та хоёрын хэрүүл уруул – та хоёрын л хэрэг. Мөн аав бид хоёрын чинь дунд гарсан үл ойлголцлыг ч түүнд бүү хэл. Яг л нэг зарчмаар ажилладаг зүйл шүү.

Хайртай эмэгтэйгээ надтай хэзээ ч битгий харьцуулж байгаарай. Тэр хэзээ ч над шиг болохгүй. Би ч гэсэн хэзээ ч түүн шиг болохгүй. Бид хоёр өөр хүмүүс, гэхдээ чамд адилхан маш их хайртай. Бидний өмөг түшиг болж яваарай, хүү минь”.

© Depositphotos

Та хүүдээ ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

16
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. З. Өлзийбал

    З. Өлзийбал

    2022/10/30 at 18:53

    Зөв зөв ялангуяа чөтгөр,үхсэн ламын баярыг тэмдэглэхгүй байх нь зөв

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *